Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü Үзэсгэлэнт жүжигчин Son Ye Jin-ий танилцуулга
  • Үзэсгэлэнт жүжигчин Son Ye Jin-ий танилцуулга 0 CommentsÄîáàâèë Guest  10.04 PM (2013-01-27)

    http://doramakun.ru/thumbs/users/11117/Son-Ye-Jin-5-389.jpg

    Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг бол яах аргагүй "A Moment to Remember” киноны гол дүр, Son Ye Jin билээ. Монголчууд түүнийг олон ангит кино гэхээсээ илүү дэлгэцийн бүтээлээр нь сайн мэддэг. Тэр гайхалтай үнэнч, жинхэнэ хайрын түүхийг өгүүлдэг "A Moment to Remember” болон "The Classic”, "April Snow” зэрэг Солонгос төдийгүй Азид алдартай олон шилдэг кинонд гол дүр бүтээсэн юм.

    18 настайгаасаа эхлэн кино урлагт татагдсан Сунь Еэ-жинь хамгийн анх "Secret Tears” кинонд туслах дүр бүтээж байсан байна. Үүний дараа телевизийн хоёр ч цувралд тоглосон жүжигчин бүсгүй 2002 онд "Chi-hwa-seon” хэмээх дэлгэцийн бүтээлд дүр бүтээсэн нь түүнд амжилт дагуулж, Солонгостоо алдаршиж эхэлжээ. Үнэхээр ч энэ кино шүүмжлэгчдийн анхааралд өртөж, ямар сайн бүтээл гэдгээ харуулан Каннын кино наадмаас шагнал хүртэж байсан байна. Үүний дараа авьяаслаг жүжигчин бүсгүйг "The Classic” кинонд тоглоход Солонгосчууд хэдийнэ сайн таньдаг, хайрладаг болсон байв. Энэхүү кино Солонгосоос гадна ХонгКонг, Хятадын зах зээлд амжилттай нэвтэрч, Сунь Еэ-жинь Азийн үзэгчидтэй "танилцсан” байна.

    Сунь 2003 онд Солонгосын алдарт жүжигчин Сон Сунь-хоньтой хамтран "Summer Scent” телевизийн цувралд тоглосон нь түүний анхны амжилт олсон олон ангит киноны дүр байв. Энэхүү кино тухай үед Солонгосын кино ертөнцөд "ноёрхлоо тогтоогоод” байсан "Winter Sonata”, "Autumn In Love” цувралтай эн зэрэгцэхүйц өрсөлдөж байжээ.

    Сунийн Азийн зах зээлд амжилттай гарсан хоёр дахь том кино дүр нь алдарт "A Moment To Remember”-ын Су Жин байв. Уг бүтээл Японы кино ертөнцөд рекорд тогтоож, тасалбар нь хоёр сая хүртэлх хувиар борлогдож байжээ.

    Нэгэнтээ Солонгосын хамгийн эрэлттэй эмэгтэй жүжигчин болж чадсан Сунь Еэ-жинь сүүлийн жилүүдэд ч тун завгүй ажиллаж байгаа аж. Тэр 2011, 2012 онд дэлгэцийн бүтээл дээр түлхүү ажиллажээ.

    Жүжигчин бүсгүйн гоо сайхан биеийн нууц нь усан спорт. Тэр багаасаа усан спортоор хичээллэсэн бөгөөд сүүлийн жилүүдээс йогийн бэлтгэл хийх болсон байна.

    Өдгөө 31 настай жүжигчин бүсгүйг хослон тоглосон залуучуудтай нь холбон ярих тохиолдол нэлээд гардаг ч одоог хүртэл түүний найз залуу гэх азтай эрийн нэр тодроогүй л байна.


    Êàòåãîðèÿ: Танилцуулга | Äîáàâèë: GoKpop (2013-01-27) Ïðîñìîòðîâ: 1970 | Ðåéòèíã: 0.0/0
    Âñåãî êîììåíòàðèåâ: 0
    Äîáàâëÿòü êîììåíòàðèè ìîãóò òîëüêî çàðåãèñòðèðîâàííûå ïîëüçîâàòåëè.
    [ Ðåãèñòðàöèÿ | Âõîä ]
Ñëó÷àéíûé Îáçîð èãû
    free_btc
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    acdsee7447
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    mhi602082
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    gereltuyadvgerjaw
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
Ïîñëåäíèå îáçîð èãðû
Âèäåîîáçîð èãðûÎïðîñ

Манай сайт танд таалагдаж байна уу?



Ïîñëåäíèå êîììåíòàðèè
    GoKpop
    Мэдээ: 2325
    Форум пост: 33
    Бүлэг: Эзэн
    Сэтгэгдэл: 52
    Zip
    Мэдээ: 48
    Форум пост: 21
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 215
    HoTknighT
    Мэдээ: 0
    Форум пост: 11
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 1
    Sirena
    Мэдээ: 0
    Форум пост: 10
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 188
    Ritm
    Мэдээ: 0
    Форум пост: 2
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 0
Ìèíè-÷Àò

    Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
Êàëåíäàðü Àðõèâû