К-РОР оддын үсний засалтыг хийхэд таны бодож байгаагаас илүү их ур чадвар, чимэглэл, үйл ажиллагаа шаардагдагыг та мэдэхүү? Уран бүтээлчдийн албумны болон синглийн зургууд дээр хэн хэрхэн үсээ өөрчилж гэдгийг хүмүүс их хардаг.
YG-н уран бүтээлчид болох Big Bang8 2ne1 хамтлагынхан бусдаас өөр, өвөрмөц, гаж ч гэмээр тийм үсний засалтуудыг бидэнд харуулж байдаг. Тэд хүмүүсийн нэг л байдаг үсний хэв маягийг өөрчилж, шинэ өөрийн гэсэн зүйлсийг гаргаж ирж байдаг.
Эхлээд Big Bang-н Taeyang-н үс фэнүүдийнх нь дунд халуухан сэдэв болж байна. Түүний шинэхэн клип дээрх үсээ 2хагалж, бөөрөнхий болгосон энэхүү үсний засалт. YG: ”Энэ үсний засалт ямар нэгэн мангасын утга илтгэж байгаа юу болохыг нь фэнүүд та нар өөрсдөө бодож олоорой” хэмээн тайлбар хийсэн.
Дараа нь мэдээж G-Dragon. Тэр өөрийн өвөрмөц стиль, үсний засалтаараа үргэлж хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж байдаг. Тэрээр сүүлд гаргасан албумынхаа турш өөрийн "далайн замаг шиг үс”-ээрээ гоёсон бол шинэхэн клип дээрээ тэрээр мөөгөн үстэй болсон харагдана лээ.
Дараа нь мэдээж 2NE1 хамтлагын гишүүн Sandara. Тэрээр дэбут хийснээсээ хойш л өөрийн сонин хачин үсний засалтуудаараа хүмүүсийн анхаарлыг татсаар ирсэн. Анх "Fire” дууг гарах үед л Dara-н толгойн дээрээсээ эгц дээшээ боосон үс нь фэнүүдийнх нь сонирхлыг татсан. Ингээд тун удалгүй сонин, хачин үсний засалт Dara-н ялгарах тэмдэг болсон.