YG интертайнментийн захирал Янг Хён Сок сайн санааны үйлсэд 10 тэрбум вон хандивлаж байгаагаа мэдэгдлээ.
Дуучин Psy-ийн дуулсан Кангнам Стайл дуу дэлхийд түгж эхлэн цагаас эхлэн YG интертайнментийн хувьцааны үнэ огцом өссөөр байгаа бөгөөд тэрээр өнгөрсөн 3 сарын 4-нд 1 ширхэг хувьцаа тус бүрд оногдох 300 воны ашгийг хувьцаа эзэмшигчиддээ олгосон байна. Нийтдээ 3 тэрбум 960 сая воныг хуваан олгосон YG интертайнментийн Янг Хён Сок захирал , нийт хувьцааны 34.5%-ийг эзэмшдэг ба түүнд оногдсон хувьцааны ашиг 1 тэрбум 70 сая воныг өөртөө бус харин сайн санааны үйлсэд хандивласан нь энэ юм байна.
Солонгос улсад өөрийн эзэмшдэг хувьцаанаасаа жилдээ 10 тэрбум (100억 ) ба түүнээс дээш хэмжээний орлого олдог 199 иргэн тоологдож , жагсаалтыг Самсунг группийн Ерөнхий захирал И Гон Хи, Хёндэй автомашины үйлдвэрийн захирал Жонг Мүн Гү , SK группийн захирал Чуй Тэ Вон нар тэргүүлдэг байна.