
Хар тамхины хэрэгт холбогдож, ихэр охин төрүүлж, сургуулиа хаяж, цэргийн албыг хоёр удаа хашсан дуучин PSY-ийн тухай сонирхолтой 24-н баримтаас...
1. Дуучин PSY-ийн жинхэнэ нэр нь Парк Жае Сан. Уран бүтээлийн нэрээ анхны цомог болох "Psycho world”-ийг товчилж өгсөн байна.
2. Парк Жае Сан 1977 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн, одоо 35 настай.
3. PSY англи хэлийг унаган хэл шигээ эзэмшсэн. Учир нь 1996-2000 онд Америкт сурч байжээ. Тэрээр Бостон хотын Бостон их сургууль болон Беркли коллежийн Хөгжмийн сургуульд сурсан байна.

4. Тэрээр тийм ч мундаг оюутан байсангүй. Жилийн дараа Бостоны их сургуулийг хаяж Беркли коллежи руу эрэмбэ буурсан, хичээлээ ч их тасалдаг байсан. Гэхдээ түүний их сургуулиас олж авсан хамгийн том мэдлэг бол шаргуу хөдөлмөрлөсөн хүн амжилтад хүрдэг гэдгийг ойлгосон явдал байв.


7. Царайлаг гэснээс дуучин PSY-д нэг ч царайлаг гарсан зураг байхгүй гэнэ. Фенүүд нь хэвлэлд ингэж ярьсан ч PSY өөрөө санал нийлдэггүй. "Би бол ерийн бус хөөрхөн хүн” хэмээн хэлжээ.
8. PSY бол Солонгосын алдарт YG Entertainment-ын алдартай дуучдын нэг.
9. Тэрээр уран бүтээлээ 2000 оноос эхэлсэн. Түүний анхны цомог "Psycho world”- нь 2001 онд гарсан. Үнээс хойш 2002 онд Ssa-2 , 3My, 2005 онд Remake & Mix No.18, 2006 онд Sa-Jip, 2010 онд PSYFIVE, хэдхэн хоногийн өмнө PSY шинэ цомгоо гаргасан байна.
10. PSY-ийн "Ганнам стиль”-ээс өмнөх шилдэг дуу нь "Champion” байв. 2002 онд Солонгос улс "Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн”-ийг зохион байгуулахад сүлд дууг нь PSY дуулсан юм.
11. Уран бүтээлээ дөнгөж эхлэх үеэр буюу 2001 оны 11 сарын 15-нд хар тамхины хэрэгт холбогдож, 500 мянган воны торгууль төлсөн байна.

13. PSY аялах, бүжиглэх хоббитой. Түүний уриа бол "Хөгжилтэй байх, гэхдээ тэнэг биш”. Тэрээр хит дуугаа "Цаг агаар дулаарч, дэлхийн эдийн засаг хямарч буй өнөө үед хүмүүст стрессээ мартах ганц сайхан инээд хайрлахаар” хийсэн хэмээн ярьжээ. Түүний хөгжилтэй дуу дэлхийн стрессийг тайлж л байна.

15. Гадны хэвлэлүүд түүний бүжгийг олон нийтэд тархаж буй хэмжээгээр нь хоёр дахь Макарина хэмээн нэрлэж байна.

17. PSY дуучин Жастин Биберийн хөгжмийн студиэс хамтран ажиллах санал аван. Лондон явж Жастин Бибер болон түүний менежер Скүүтер Браунатай хамтран ажиллах гэрээ хийжээ. Чухам ямар гэрээ хийсэн нь нууц хэвээр байна.

19. Тэрээр есөн сарын дөрөвний өдөр Ганнам дүүргийн хүндэт иргэн болсон байна. Хэдий энэ дүүргийн өөрийгөө олоогүй хүмүүсийг ёжилсон дуу дуулсан ч Ганнамын баячуудад PSY бас л таалагдсан.
20. PSY саяхан KBS телевизийн "Dream High 2" киноны багахан хэсэгт туслах дүр бүтээсэн байна. Үүнийхээ төлөө чамгүй их мөнгө олсон гэнэ лээ.
21. Тэрээр ганцхан дуунаас маш богино хугацаанд их орлого олсон уран бүтээлч болжээ. "Ганнам стиль” дуу татсанааас 360 мянга, цомгийн борлуулалтаас 350 мянга, тоглолтоос таван сая гэх мэтчилэн нийт 10 гаруй сая долларын ашиг олсон байна.
22. PSY-ийг Солонгосын болон олон улсын томоохон 10 компани сурталчилгаандаа тоглох санал ирүүлж, оочирлосон байна. Тэрээр LG болон Samsung компаний сурталчилгаанд аль хэдийн тогложээ.
23. PSY нэг сурталчилгаанд доод тал нь 500 мянган доллараар тогложээ. Цаашид энэ үнэ өсөх магадлал тун өндөр байна.
24. Түүний тухай хамгийн жудаггүй баримт бол хөлс. Тэрээр сугандаа хөлстэй. Гайхалтай нь өгзгөндөө бүр ч их хэлстэй. Энэ нь бэлтгэл хийх үеэр тод харагддаг байна.
---