Солонгосын кино ертөнцөд бас нэгэн од гэр бүл мэндлэх нь. Энэ удаа жүжигчин Пак Сол Ми, Хан Жэ Сүк нар хуримын зараа тараалаа. Тэд ирэх дөрөвдүгээр сарын 21-нд Сөүлийн "W” зочид буудалд хийхээр товложээ. Энэ тухай жүжигчин Хан Жэ Сүкийн менежментийн агентлагаас албан ёсоор зарлажээ.
Хоёр жүжигчин 2010 онд KBS 2 телевизийн "Худалдаачин Ким Ман Деок” кинонд хамтран тоглож байхдаа бие биедээ хайр сэтгэлтэй болж, өдийг хүртэл болзсоор иржээ. Өнгөрсөн 2011 онд тэднийг хоёр тийш болсон гэдэг мэдээлэл тарж байсан ч эцэст нь тэд хуримын зараа түгээлээ.