Ихэнх одууд ямар нэгэн энтэртайнментийн доор ажилладаг билээ. Солонгост олон энтэртайнмент агентлаг байдаг ч хамгийн том гэж хэлж болох SM Entertainment, JYP Entertainment, YG Entertainment-н талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлэе!
SM Entertainment
SM Entertainment буюу Star Museum Entertainment-г 1995 онд Lee Soo Man байлгуулжээ. Бидний сайн мэдэхээр SM Entertainment нь BoA, H.O.T, Shinhwa, SNSD, Super Junior, TVXQ гэх мэт уран бүтээлчидийг продюсерлэдэг байгууллага билээ. SM Entertainment нь яах ч аргагүй шилдэг байгууллага мөн бөгөөд эндээс гарсан уран бүтээлчид нь шууд од болдог гэхэд хилслэхгүй байх. Гэхдээ уран бүтээлчиддээ хэт шахуу цагийн хуваариар ажиллахыг шаарддаг нь үргэлж шүүмжлүүлж байдаг. Үүний нэг баталгаа нь уран бүтээлчид нь comeback-аа хийсэн тохиолдолд бараг бүх хөгжимийн нэвтрүүлэг шоунд үргэлж оролцох бөгөөд энэ нь бусад Entertainment-н уран бүтээлчидийг бодвол нилээн урт хугацаагаар үргэлжилдэг.Гэхдээ үүний сайн тал нь тэд хэзээ ч фэнүүдээ хүлээлгэдэггүй уран бүтээлүүдээ тасралтгүй гаргаж мөн нэвтрүүлэг шоунуудад байнга оролцдог бол миний бодлоор сул тал нь уран бүтээлчидийнх нь бүтээлүүд ер нь төстэй юм шиг санагддаг.
JYP Entertainment
JYP Entertainment-г 1997 онд Park Jin Young байгуулсан. JYP Entertainment-г Wonder Girls, 2PM, 2AM гэх уран бүтээлчидээр нь та бүхэн сайн мэдэх байхаа. Захирал Park Jin Young нь өөрөө тал бүрийн авъяастай бөгөөд уран бүтээлчидийнхээ клип оролцсон кинонуудад тоглодог нь тэрнийг бусад Entertainment-н захиралуудаас илүү хамгийн их уран бүтээлчидтэйгээ ойр дотно байдаг хэмээн бодогдуулдаг. Өөрөө ч үргэлж инээмсэглэж кинонд хошин дүрд тоглож явдаг болохоор бусад захиралууд шиг хатуу ширүүн харагддаггүй харин ч уран бүтээлчиддээ санаа тавьдаг, хэт шахуу хуваарь тулгадаггүй нь харагддаг. Гэхдээ энэ нь бас тэдний нэг сул тал болдог бөгөөд Entertainment-н уран бүтээлчид нь фэнүүддээ ямагт хүлээлгэж байдаг. Тод жишээ нь Wonder Girls. Тэд нэгэн хэсэг маш амьжилттай явж байсан ч Америк явж фэнүүддээ маш удаан хүлээлгэсэн. Мөн 2PM, 2AM гэх уран бүтээлчид саяхан эрчийг авч байсан ч одоо шинэ уран бүтээлүүдээ гаргахгүй байна. Гэхдээ үүнийгээ дагаад тэдний уран бүтээлүүд нь чанартай байдгийг хэлэх нь зүйтэй байх. За тэгээд удахгүй шинэ уран бүтээлээрээ фэнүүддээ баярлуулна гэж найдаж байна.
YG Entertainment
YG (Yang Goon) Entertainment-г Yang Hyun Suk 1996 онд байгуулжээ. Миний хувьд YG Entertainment-н уран бүтээлчидэд үнэхээр дуртай. Тэд ямагт шинэлэг содон байж чаддаг билээ. YG -с гарсан уран бүтээлүүд болон уран бүтээлчид үргэлж фэнүүддээ байлдан дагуулж ирсэн. Big Bang, 2NE1, PSY, Gummy гэх мэт уран бүтээлчидийг мэддэггүй Kpop сонсдог хүн бараг үгүй байхаа. Гэхдээ юм сайнтай муутай байдаг шиг тэдний сул тал нь бага зэрэг үнэтэй гэмээр учир нь тэд нээх их хөгжимийн нэвтрүүлэг шоунд оролцдоггүй оролцлоо ч гэсэн энэ нь хэдхэн 7 хоног л үргэлжилдэг нь фэнүүддээ гомдооход хүргэдэг. Гэлээ ч тэд хамгийн шилдэг байж чаддаг учир дэлхийн одуудаас тэдэнтэй ажиллах санал ямагт ирдэгтэй холбоотой. Жишээ нь 2ne1 алдарт Black Eyed Peas хамтлагтай хамтран дэлхийн зах зээлд хүчээ үзэх болсон гэх мэт.
Дээрх 3 Entertainment-ийг үүсгэн байгуулагчид: