Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü Шуурхай мэдээ: Оддын дундаас өөр нэгэн хос төрлөө
  • Шуурхай мэдээ: Оддын дундаас өөр нэгэн хос төрлөө 5 CommentsÄîáàâèë Guest  2.20 PM (2012-08-19)


    Жүжигчин Lee Byung Hun, болон Lee Min Jung нар үерхэж байгаа гэдгээ албан ёсоор мэдэгджээ...

    Lee Min Jung ий агентлагаас тэдний харьяаллын жүжигчин Lee Min Jung нь жүжигчин
    Lee Byung Hun тай үерхэж байгаа талаар албан ёсны мэдэгдэл хийжээ. Энэ жилийн эхэн
    үеэс эхлэн тэдний талаархи цуу яриа тархаж эхэлсэн ч хоёр тал үүнийг үгүйсгэж байсан юм.
    Lee Byung Hun болон Lee Min Jung нь харилцаагаа нууцаар өрнүүлж байсан хэдий ч тэр хоёр гэрлэх гэж байна гэсэн цуу гарсан учир ийм мэдэгдэл хийхэд хүрчээ. Жүжигчин Lee Min Jung
    Би энэ мэдээллийн талаар 4 сард үгүйсгэсэн учир нь олон нийтэд зарлахад бэлэн болоогүй
    байсан мөн түүнчлэн муу үр дагавартай мэдээллүүд гарч болох байсан. Нөхцөл байдлын талаар манай эцэг эх, агентлаг аль аль нь мэдээгүй байсан би улам илүү болгоомжтой байхаас өөр сонголт байгаагүй гэжээ. Би сайн эргэцүүлэн бодож, бүх зүйл тогтвортой болсон үед үнэнч шударгаар олон нийтэд мэдэгдэнэ гэж бодсон гэж үргэлжлүүллээ.
    Үнэний талаар цаашдаа нуух нь зөв зүйл гэж бодоогүй учраас ах эгч нартайгаа сайн зөвлөлдсөний эцэст өөрийнхөө байр сууриа илэрхийллээ гэжээ.
    11 сард болно гэсэн хуримын цуу ярианы талаар жүжигчид энэ бол худлаа мөн Ханбүг өмсөнө гэдэг ч худлаа. Хоёр хосын аль аль нь гэрлэлтийн талаар бодоогүй байгаа бөгөөд юу ч төлөвлөгдөөгүй байгаа.
    Төгсгөлд нь Lee Min Jung Энэ бол үнэхээр эмзэг сэдэв хэвээр, тийм учраас бид хоёр маш нухацтай хандаж байгаа, цаашдаа илүү сайхан мэдээ гарах болно. Би эмэгтэй хүний хувьд хүний охин хүний хувьд жүжигчин хүний хувьд санаа зовох зүйл их байна, гэвч би зоригтой байхыг хичээж байна гэжээ. Би хүн бүрийн тусламж дэмжлэгтэйгээр өсөн дэвжинэ гэдэгт итгэж байна гэжээ.
    Lee Byung Hun Би Солонгосыг орхиж явахаас хэдхэн долоо хоногийн өмнө энэхүү зүйлийг бичиж байна. Би хамт байхыг хүсдэг хэн нэгэн хүнийг оллоо. Тэгээд би фэнүүдийгээ хамгийн түрүүнд энэ зүйлийг мэдэх ёстой энэ миний үүрэг гэж бодсоны үндсэн дээр эдгээр үгсийг илгээлээ.
    Тэр, түүнийг мэддэг болоод удаж байгаагийн хувьд тэр өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсийг баярлуулах тийм сайхан сэтгэлтэй гэсэн бодол надад төрж байна. Хэдийгээр, бид хоёр дөнгөж үерхэж эхэлж байтал цуу яриа гарсан учир яах аргагүй их цочирдсон тэгээд үгүйсгэсэн.
    Төгсгөлд нь жүжигчин маань "Одоо, тэр миний хувьд хамгийн чухал хүн болсон. Тийм учраас би энэхүү харилцааг нухацтайгаар үргэлжлүүлхийг хүсэж байна гэжээ. Хоёр хосын харилцааны талаар энэ жилийн эхний хагаст мэдээлсэн ба хосууд болгоомжтой харилцаагаа өрнүүлж байна.

    Хоёр хосдоо баяр хүргэе ! Баяр хүргэж сэтгэгдэлээ харамгүй хайрлаарай.


    Lee Byung Hun-ны блог дээрээ тавьсан бичмэл



    http://img.newspim.com/content/image/2012/08/19/20120819000066_0.jpg

    Мэдээг илгээсэн Гишүүн Enkhorgil-Fire -даа баярлалаа...

    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2012-08-19) Ïðîñìîòðîâ: 1710 | Êîììåíòàðèè: 5 | Ðåéòèíã: 5.0/2
    Âñåãî êîììåíòàðèåâ: 5


     Сэтгэгдэл: 5
     Нэр: hehe

    0  
      Сэтгэгдэл № 5  |  IP: 202.126.89.165  |  Огноо: (2012-08-21)

    () | 2012-08-21 | Мягмар|2.12 AM
    lee byung hun ug ni uyiinhee emegteitei gerlevel goyo bsiimaa, jaahan evgui l iin, zohihgui ch yum shig, gehdee unen setgel bol medeej shaan, tsag hugatsaa mednee

     -------------- GoKpop.Org --------------

    Манай сайт танд таалагдаж байна уу?



    Ïîñëåäíèå êîììåíòàðèè
      GoKpop
      Мэдээ: 2325
      Форум пост: 33
      Бүлэг: Эзэн
      Сэтгэгдэл: 52
      Zip
      Мэдээ: 48
      Форум пост: 21
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 215
      HoTknighT
      Мэдээ: 0
      Форум пост: 11
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 1
      Sirena
      Мэдээ: 0
      Форум пост: 10
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 188
      Ritm
      Мэдээ: 0
      Форум пост: 2
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 0
    Ìèíè-÷Àò

      Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
    Êàëåíäàðü Àðõèâû