
Нэрт жүжигчин Lee Byung Hun найз бүсгүй жүжигчин Lee Min Jung-тэй гэрлэлтээ
батлуулж, хуримаа хийхээр товложээ. Хос хоёр ирэх наймдугаар сарын
10-нд Сөүлийн "Grand Hyatt” зочид буудалд хуримын ёслолоо хийх юм
байна. Энэ тухай Lee Byung Hun-ы "BH Entertainment” агентлаг албан ёсоор
зарлажээ. Жүжигчин хос хайр сэтгэлтэй болсноо өнгөрсөн оны наймдугаар
сард өөрсдийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдэгдэж байсан юм.
Тэд цахим хуудсандаа бичсэн захидалдаа яг жилийн дараа хуримаа хийнэ
хэмээн амлаж байсан нь ийнхүү биелэлээ олж байгаа юм.