Ер нь энэ солонгосын фенүүд үнэхээр аймар юмаа. Одууд нь ямар нэг байдлаар асуудалд орвол, түүн дээр давс цуу юу байдаг юм бүгдийг нь нэмээд муулж, бараг тэр хүнээ хүн биш гэж үзнэ. Үнэндээ энэ бүхэн нь нөгөө Saesang фенүүдийн эсвэл мэдээллийн сайтуудын хүнд сурталд автсан нөлөө байдаг юм шиг байгаа юм.
За
тэгээд саяхан он гараад баахан скандалууд бий болсон. Дуучин Rain,
жүжигчин Kim Tae hee 2 үерхэж байна гэсэн ба үүнийг ч тэдний
энтертайнмент нь хүлээн зөвшөөрсөн байсан. За тэгээд скандал биш өөр
зөндөө мэдээ 2013 он эхлэв үү үгүй юу гэлтэй маш хурдацтай газар авсан
даа. Тухайлбал, SNSD-н болон Baek Ji young-н Comeback гээд л.
Мөн энэ дундаас We got married нэвтрүүлгийн хос Oh yeon seo, Leejoon мөн урьдын оролцогч T-ara-н Eunjung, Jangwoo нарын талаар ярьж байсан билээ. Мөн Oh yeon seo, Jangwoo нар шинэ драманд тоглож байгаа гэж хэлсэн. Харин сенсаци юу байсан бэ гэхээр шинэ драманд тоглож байгаа уг 2 жүжигчин бодит амьдрал дээрээ үерхэж байгаа гэсэн мэдээлэл саяхан цацагдсан. Үүнтэй холбоотойгоор үзэгчид нь We got married нэвтрүүлгээс Oh yeon seo-г гарга гэсэн хүчтэй шаардлагыг тавьж эхэлсэн. Ядаж байхад энэ 2ын хоолонд орж байгаа, хамт алхаж байгаа бичлэг тавигдсан байсныг хэлэх үү. Үнэндээ жүжигчдийн хувьд жаахан балгах нь наад захын асуудал. Дээр нь энэ 2 жүжигчин хамт нэг их сургуульд сурдаг мөн хамт өдөр бүр гардаг драманд тоглож байгаа болохоор хамт байх нь энгийн асуудал. Би яагаад ийм их өмөөрөд байгаагаа өөрөө ч мэдэхгүй байна. Үнэндээ бодит хүмүүсийн хандлагаас харвал Oh yeon seo-тэй хамт орж байгаа Leejoon л хамгийн өрөвдөлтэй гэхиймүү тийм байгаа л даа. Гэхдээ би манай эмэгтэйг тийм хөнгөн хуумгай хүн гэж үнэндээ бодохгүй байгаа юм. Ярилцлагыг нь ч харахад, дээр нь энэ нэвтрүүлэгтээ яаж оролцож байгааг нь ч харахад жаахан өвөрмөц хэдий ч энэ 2 хос үнэндээ бусад хосуудаасаа хамгийн их бодит байдал мэдрэгдсэн, чин сэтгэлээсээ ярилцаж байдаг нь таалагддаг. Мөн манай эмэгтэй 10 жилийн хөдөлмөрийн үр дүнд л сая алдартай болж гарч ирж байгаа жүжигчин шүү дээ. Иймхэн асуудлаас болж энэ их хөдөлмөрийн үнэ цэнээ алдах хүн биш шиг санагдсан.
энэ хос татан буугдах байх л даа. Оролцогчид
нь асуудалд орвол ямар ч нэвтрүүлэг ярилцлага сурталчилгаа наанаа бид
тэгэхгүй ингэхгүй гэж ярьдаг ч хэсэг хугацааны дараа гаргачихдаг Мөн
энэ нэвтрүүлгийг цаанаасаа бичигдсэн журмаар явдаг гэж ярьдаг л юм.
Үнэн л дээ ер нь. Гэхдээ л үзнээ. Би энэ хосоос болж л энэ нэвтрүүлгийг
үздэг. Хэзээ ч санаанд оромгүй үйлдэл, яриаг энэ 2 л зөвхөн үзүүлж
чаддаг. Тиймээс улам гоё болоосой. Энэ бүх сенсаци арилна гэж байхгүй ч
ийм түүх өөрөөр эргэдэг гэдгийг харуулах байх.