Дуучин PSY-ийн дуулсан " Кангнам стайл" хэмээх дуу Солонгосчуудын хувьд анхны дэлхийд хамгийн их түгэж байгаа Глобаль дуу боллоо. Сөүл хотын дарга түүний дууны бүжгийг бүжиглэж , Америкийн VH1 кабелийн суваг өглөөний нэвтрүүлэгтээ урин оролцуулсан нь хэвлэлийнхний хамгийн их мэдээлэгдэж байгаа мэдээлэл болоод байгаа бол CNN, ABC тв , Wall Street сэтгүүл дуучин PSY-ийн дээрх дууны тухай өргөнөөр мэдээлсэн байна.
Морины бүжиг гэгдэж буй амархан, хөнгөхөн хэмнэлтэй , бас хөгжилтэй миний дуунд гардаг Кангнам дүүрэг дэлхийн аль ч хотод биш , харин зөвхөн Сөүл хотод л байдаг. Гэхдээ миний дуу одоо дэлхийд хамгийн их түгсэн глобал дуу болж байна гэж дуучин PSY хэлсэн бөгөөөд түүний клипний зураг авалт болсон Инчон хот дахь зураг авалтын газруудын тухай иргэд ихэд сонирхон , тэнд очиж үзэхийг хүссэн хүсэлтээ гаргах болсон байна.