Ehwa Эмэгтэйчүүдийн их сургуулийн сурагч, мөн энэ сургуулийн дуучин Go Hee Jung дуучин Psy-г шүүхэд өгсөн байна.
Go Hee Jung Psy болон Psy-ийн ‘The Drenched Show‘ нэртэй зун хийсэн тоглолт хүний санааг зөвшөөрөлгүй ашиглсан хэмээн шүүхэд өгжээ. 10-р сарын 8нд интернет кафе дээр Go Hee Jung "Зохиогчын эрхийг хууль бусаар зөрчсөн гэсэн үндэслэлтгэйгээр Psy, Samsung, болон YG Entertainmen-ийг би Солонгосын зохиогчийн эрхийг хамгаалах төв болон Сөүлийн прокурорын газарт өгсөн” гэж бичжээ. Тэр Kim Jang Hoon болон Psy нарын хамтран хийсэн ‘One Touch‘ тоглолт болон Psy-ийн саяхны ‘The Drenched Show‘ тоглолт 95%-ийн төсөөтэй байна гэж үзжээ. Түүний судалгаагаар бол тайз, галын наадам, гэрэл, онцгой эффектүүд, үзүүлбэр, лазер шоу гэх мэт 100 гаран адилхан зүйл олджээ. Мөн Go Hee Jung Сөүл хотын захирагч Park Won Soon-ийг бусад алдартай биш хамтлагийн тоглолтуудыг цуцлан байж Psy-ийн тоглолтыг зөвшөөрсөн учраас шүүхэд өгнө гэжээ.
Харин дуучин Kim Jang Hoon болон Psy нар өмнө нь ‘One Touch‘ тоглолтыг хамтарч хийж байсан бөгөөд энэ тоглолтын санаа Psy-ийн 'The Drenched Show' тоглолттой 95%-ийн адилхан байгаа учраас Go Hee Jung Psy-ийг хүний санаа хулгайлсан хэргээр шүүхэд өгснөө хэлсэн.
Тэгвэл 10-р сарын 5нд дуучин Kim Jang Hoon me2day дээрээ "Миний бие улам бүр муудаж байгаа ч ухаан санаа минь эрүүл байна. Би одоо унтах юм бол маргааш өглөө сэрэхгүй ч байж мэднэ. Би хэтэрхий их эм уучихсан юм шиг байна. Намайг уучлаарай. Саяхан л би хайрт ээжтэйгээ уулзаад бусадтай хамт ирээдүйнхээ талаар ярилцдаг байсан ч одоо нурчихлаа. Хэрвээ би маргааш өглөө босдог л юм бол сайн сайхан амьдарнаа. Итгэсэн хүмүүс минь надаас урвахыг тэсэж чадахгүй байгаа би л тэнэг юм. Би тэсэж гарах ёстой байтал ингээд нурж байгаад үнэхээр их уучлаарай. Зүгээр л намайг битгий хараагаарай. Бас битгий шанлаарай. Ахыгаа уучлаарай. Би явлаа" гэж бичсэн. Үүнийхээ дараа шууд энийгээ устгасан ч аль хэдийн нетээр тархчихсан.
Үүнийг Psy, Kim Jang Hoon нарын хоорондох харилца муудасны дараахан Kim Jang Hoon бичсэн. Мөн үүнийг Psy-д хандаж бичсэн гэж олон нийт бодож байгаа. Үүнийхээ дараа Kim Jang Hoon эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт очсон бөгөөд Psy учраа ололцхын тулд эмнэлэг дээр хүртэл түүнийг эргэж очсон. Харин дараа нь Kim Jang Hoon me2day дээрээ Psy-ийн гэнэт хүрж ирсэн нь хэвлэл мэдээлэлээр, олон нийтээр тоглож байгаа юм шиг л санагдсан гэсэн утгатай зүйл бичсэн.
Энэ 2 дуучин олон үзүүлбэр хамтарч гаргасан сайн найзууд байсан юм. Өмнө нь Psy хүртэл өөрөө бүх зүйлийг Kim Jang Hoon-аас сурсан ч гэж хэлж байсан. Гэхдээ энэ 2 хэдэн жилийн өмнө муудалцаж эргэж эвлэрсэн ч 2011 оноос хамтдаа үзүүлбэр үзүүлхээ больсон юм. Магадгүй энэ 2ын хамтарсан тоглолт дээр ажиллаж байсан ажилчдийг Psy өөрийнхөө тоглолт дээр ажилуулсан болхоор төстэй болохгүй гэсэн баталгаа байхгүй.
Харин одоо Kim Jang Hoon энэ сарын сүүлээр гаргах байсан цомгоо хойшлуулж өөр улсуудаар явна гэдгээ хэлжээ. Харин Go Hee Jung буюу Psy-ийг шүүхэд өгсөн оюутан Солонгосчуудаас маш их шүүмжлэл авсан бөгөөд 8нд бичсэн байсан өөрийнөө зүйлийг устгаж 9нд шүүхээс өргөдлөө татаж авснаа мэдэгдэж уур бухимдал үүсгэсэнд уучлалт гуйж бичжээ. Мөн тэр ийм том зүйл болно гэж төсөөлгүй байснаас гадна одоо чимээгүй амьдрана гэдгээ бичжээ.
By: http://sshem58.blogspot.com/
-------------- GoKpop.Org --------------