2PM хамтлагийн гишүүн Nichkhun Сөүлийн Seongbuk дүүрэгт байрлах нэгэн шашны сүмд сайн үйлс хийж байна...
Тэрээр энэ зун согтууруулах ундаа хэрэглэлсэн үедээ жолоо барьж автомашины осол гаргаад байсан ба Энэ хэрэгтээ гэмшиж entertainment-аасаа түр чөлөө авч амарч байгаа билээ. Тэрээр саяхнаас сайн үйлсийн аян хэрэгжүүлж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслаж тэдэнтэй хамт тоглож 2 долоо хоногийг өнгөрөөжээ.
Сүмийн хүмүүс хэлэхдээ: Nichkhun бусад хүмүүсийн адилаар л сайн үйлс хийж байгаа. Бид энэ талаар ярихад жаахан хэцүү байна гэжээ. (Сүмийн хүмүүс хүртэл Nichkhun-ий энэ үйлдэлийг олонд хэлэх дургүй байгаа юм.)
Мөн саяхан SNS-ийн сайт дээр Nichkhun-ийг сайн үйл хийх гэж байна гэсэн мэдээлэл тавигдсан бөгөөд, Өнөөдөр би Nichkhun-ийг сайн үйлс хийж байгааг нь харсан мөн өнөөдөр 2PM хамтлагийн 4 жилийн ой, ийм өдөр ийм сайхан гэгээлэг зүйл хийж байгааг нь хараад бид тэрний талаар өөрөөр бодож эхэлсэн. Nichkhun бүх хүүхдүүдийн нэрийг нь цээжилж тэднийг усанд оруулж хооллож зүрх сэтгэлээрээ тэднийг асарж байгаа. (Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрах төв юм.)