Kim Soo Hyun, Suzy хоёр 1-р сарын 2-нд Bean Pole брэндийн хавар зуны зар сурталчилгааны зураг авхуулахаар Тайландын нийслэл Банкокруу нисчээ. Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд энэ 2 өөрсдийн сайхан төрх болон хувцасны загвараараа амархан олны анхааралд өртжээ. Suzy богино цамц болон мини юбка, хар тирко өмссөн нь түүний урт хөлийг улам урт нарийхан харагдуулж байгаа юм. Харин Kim Soo Hyun энгийн гадуур хувцасаар гоёжээ. Тэрээр шарвингийн өнгөтэй куртка өмссөн бөгөөд түүний үс засалт нь түүний царайг улам ч жижигхэн харагдуулж байгаа юм.
Нэтизенчдын сэтгэгдлээс: "Тэд үнэхээр царайлаг юм аа. Яг л зурагнаас гараад ирчихсэн юм шиг”, "Suzy яг л хүүхэлдэй шиг харагдаж байна”, "Тэд хувцасны брэндийн сурталчилгааны модел болохоор хангалттай сайн юм байна”,”Тайланд дахь зар сурталчилгаанд сэтгэл хөдөлж байна”,”Suzy үнэхээр хөөрхөн Kim Soo Hyun үнэхээр царайлаг гэжээ”.