Холливүүд тэр чигээрээ солонгосыг сонирхож байна гэж хэлэхгүй ч кино зохиолын нэгэн хэмнэлд орсон тэдний хувьд солонгосын кино зах зээл шинэ зүйлсээр дүүрэн ертөнц. Иймээс ч томоохон кино компаниуд шинээр гарч байгаа солонгос киноны холливүүд хувилбарын эрхийг авахын төлөө асар ихээр тэмцэлдэж байгаа. Хамгийн сүүлийн мэдээгээр энэ 7 хоногт найруулагч Park Hoon-Jung-н New World киноны америк дахь үзвэрийн болон холливүүдэд дахин хийх эрхийн төлөө 4 томоохон кино компани үнэ хаялцуулан өрсөлджээ. Үүний үр дүнд Sony Pictures-н эрхийг авч чадсан байна.Тун удахгүй уг төсөл америк тивд уран бүтээл болон дэлгэцнээ гарах байх.
Солонгосын уран бүтээлчдийн New World киноны хувьд шүүмжлэгчдээс өндөр
үнэлгээ аваад байгаа. "The Departed" кинотой үйл явдлын хувьд
ерөнхийдөө төстэй. Киноны зохиол болон найруулагыг I Saw The Devil, The
Unjust киногоороо танил болсон Park Hoon-jung хийжээ.