3-р сарын 11-нд солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе Засгийн газрын анхны хуралдаанд оролцож зарим нэгэн хуулийг хэлэлцүүлж батлуулахаар боллоо.
Олон төрлийн хуулиуд дундаас энэ өдөр хамгийн их шуугиан дагуулсан хууль нь , олон нийтийн газар хэт их задгай хувцасласан этгээдийг 50 мянган воноор, хэн нэгэн эсрэг хүйстнээ дагах , мөрдөх , удаан ширтэх байдлаар тайван байдлыг нь алдагдуулж айлгасан бол 80 воноор торгох тухай байжээ.
1963 онд Ерөнхийлөгч Пак Гын Хегийн аав Пак Жонг Хи төр барьж байхдаа эмэгтэйчүүдийг ажил хийлгүй хялбар аргаар мөнгө олохоор биеэ үнэлэх , эрэгтэйчүүдийг садар самуунд уруу татах , айл гэр үймүүлэх , өсвөр насныханд буруу үлгэр дууриал үзүүлэхээс урьдчилан сэргийлж , эмэгтэйчүүдийг өвдөгнөөсөө дээш 20 см-ээс илүү богино юбка өмсөхийг хориглож байсан хууль батлан хэрэгжүүлж байсан удаатай. Гэвч 1980-аад он гарсаар энэхүү хууль цуцлагдсанаар сүүлийн үед Солонгосын дөнгөж насанд хүрсэн залуу дуучин охид хэт задгай, богино юбка өмсөх, цээжээ ил гаргасан байдлаар хувцаслах нь хэрээс хэтэрч үүнээсээ болж өөрсдөө садар самууны хэрэгт холбогдох , Засгийн газрынхаа өмнө хагас нүцгэн байдалтайгаар хувцаслан зургаа авахуулан интернэтээр тараах явдал ихээхэн дэлгэрэх болжжоо. Олон иргэд дургүйцлээ илэрхийлэн дээрх эмх замбараагүй байдлыг хэв хэмжээнд нь оруулж өгөхийг удаа дараа шаардсаны дагуу энэхүү хууль батлагдахаар бэлэн болоод байгаа юм байна.
Мөн бүх төрлийн урлагийн үзвэрийн тасалбарыг дамлан
худалдах , яаралтай нэгэн тусламж хэрэгтэй байгаа иргэнд тусламж
үзүүлэлгүй орхих, утсаар түргэн дуудаж өгөхгүй байх , эзэнгүй айлд
хулгай хийгээгүй ч зүгээр л ороод гарах , утсаар тоглох зэрэг үйлдэл
бүрийг 80 мянган воноор торгоно гэжээ. Энэхүү хууль нь алдартай эмэгтэй Idol болон одуудад ч хамаарах юм...