Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü “Хайрын үнэ цэнэ” өгүүллэг 2-р хэсэг
  • “Хайрын үнэ цэнэ” өгүүллэг 2-р хэсэг 3 CommentsÄîáàâèë Guest  7.18 PM (2012-11-07)
    ksh2-2.jpg

    Чи  IU , Eunjung 2-тай хамт сургуульдаа эрт ирээд өөрсдийнхөө хувцасны шүүгээний өмнө гутлаа солих гэж зогсов. Чамайг шүүгээгээ онгойлготол өнгө өнгийн захианууд байв. Гэтэл  яагаан өнгийн тугтуйтай нэг захиа нь уначихав. Чи аваад унших гэтэл Eunjung чамаас шүүрч аваад:

    Eunjung: Хөөх хараач дахиад шинэ шүтэн бишрэгчээс чинь үү

    IU: Унш л даа Chae Young-а (сэтгэл нь хөдлөв)

    Eunjung: Яагаад бүх захиаг уншдагыг  чинь би ерөөсөө ойлгодоггүй ээ.

    Чи: Зүгээр л би захиа унших дуртай. Тэгээд л тэр.

    IU: Chae Young маань хайр дурлал сонирхоод байгаамуудаа.

    Та нарыг ярилцаж байтал орох хонх дуугарч  яриа өндөрлөв. IU та 2 хамтдаа 3B ангируу оров. Харин  Eunjung паралель ангируу оров. Учир нь Eunjung 3C бүлэгт сурдаг.

    Чамайг орж ирээд суудалдаа суутал.  Soohyun хөгжилтэй нь аргагүй босон ангийхныхаа анхаарлыг өөртөө хандуулав.

    Soohyun: Мхм багшаа…..яриаг тань тасалсанд уучлаарай. Өчигдөр болсон явдалд уучлалт гуймаар байна.  Жоохон сэтгэл тавгүй байсын. Уучлаарай (Алдарт инээмсэглэлээрээ инээв )

    Soohyun-г инээмсэглэхэд тэнд байсан охидуудын зүрх хайлаад зогсохгүй түүнийг ерөөсөө сонирхдоггүй гэгддэг IU хүртэл түүнд дурлах шиг болов. Чи түүнийг хараад өчигдрийн дээвэр дээр таарсан хүн мөн үү гэж шинжин харж байтал тэр чиний асуултанд шууд хариулт өгж байгаа юм шиг:

    Soohyun: Суудалдаа суухаасаа өмнө миний өөдөөс хараад сууж байгаа хүнд амьдарлыг минь аварсанд баярлаа мөн өчигдөр муухай  аашласныг минь уучлаарай гэж хэлмээр байна.

    Ангийнхан бүгд Soohyun-и урд байгаа хүнийг харав. Харин чи чамаас өөр хүн  SooHyun-и урд суужуу гэж харав. IU чамруу гайхаж харснаа зүгээр л инээмсэглэв.

    Багш: Тэгэхээр хатагтай Chae Young та юу гэмээр байна даа? Босно уу

    Чи: Заавал ингэх хэрэгтэй гэж үү? Тэр одоо юугаа боддог байна аа? Ангиас өөр газар хэлж болно шдээ?(Дотроо хэлэв)

    Ангийхан чинь чамайг босоход шивэр авир хийв. Тэд аль хэдийнээ хосууд болчихож, зарим нь Chae Young-н Soohyun-г өөртөө татах тактик гэж ярилцах нь чамд сонсогдов. Тэд та 2-н тухай алдартай од ярьж байгаа юм шиг шивнэлдэж байв.

    Чи: Ааан……зүгээрдээ. Уучлалтыг хүлээж авлаа.

    Багш: Сайн байна. Одоо суудалдаа суу.

    -Өдрийн хоолон дээр-

    Чи: Битгий тэгж хараад байл даа. Би бүх болсон явдлыг хэлсэн биздээ

    Eunjung: IU-г битгий тоо. Цаадах чинь атаархаж байгаан.

    IU: Ёстой үгүй шүү. Тэглээ ч бүгд  Soohyun-г найз бүсгүйтэй гэдгийг нь мэдэж байгаа. Тэр одоо ганц бие байсан ч гэсэн Chae Young-тай үерхэнэ гэж байхгүй.  Найзын ёсоор хэлэхэд  тэр чиний баатар ч гэсэн зүрх шархлуулагч хүүхэмсэг залуугаас холхон бай.

    Чи: Хөөе хөөе байзаарай! Бид 2 ямар ч хамааралгүй гэж хэлсэн шдээ. Тэглээ ч  болзох дургүйг минь мэднэ биздээ.

    JangWoo: IU чи шинэ мэдээ сонсоогүй юм уу? SooHyun, JiHyun 2 салчихсан ш дээ.

    IU: Тиймүү. Шинэ мэдээлэл сонсоогүйд минь  уучлаарай Jangwoo(уур нь хүрсэн янзтай хэлэв)

    Чи: Дахиад уучлаарай би Beyond-руу явлаа

    IU: Чи үнэхээр хэцүү хүн юм аа. Дахиад аваад ирсиймуу

    Eunjung: Ар талаа харж яваарай. Магадгүй баатартайгаа дахиад тааралдах ч юм билүү

    IU: Баатар!

    Eunjung: Soohyun-г л хэлж байна аа.

     Чи ангид хүүхэд байна уу гэж холоос харж байгаад хүүхдүүд бүгд гарсаны дараа ангидаа Beyond-г авчраад хооллов. Хөөрхий бяцхан гөлөг дэндүү их өлссөн болохоор чиний өгсөн бүх хоолыг идчихэв. Дахиад хоол нэхсэн янзтай сарвуугаа долоов. Чи өөрийнхөө ширээн дороос дахиж хоол гаргаж ирээд хооллож байтал гэнэт хаалга дугарч хэн нэгэн орж ирэх шиг болов. Чи сандарсандаа Beyond-г ширээн доогуураа хийчихэв.

    Soohyun: Хөөе чи тэрнийг аллаа шдээ?

    Чи: Hero! Чи энд юу хийж байгаан?

    Soohyun: Нэгдүгээрт Миний нэрийг SooHyun гэдэг. Хоёрдугаарт түрүүн чамайг наад гөлөгөө ангируу авж орж байхыг  чинь харсын. Чи үнэхээр наад гөлөгтэйгөө хамт асуудалд орохыг хүсээ юу?

    Чи: Миний хамгийн сайн найз Beyond-г надад үлдээсэн болохоор би халамжлах ёстой юм л даа. (Чи Beyond-г өвөр дээрээ тавиад хооллов)

    Soohyun ангийн хаалгийг түгжээд Beyond дээр ирээд түүнийг элэв. Beyond хоолоо идэж байхад нь SooHyun элэхэд яах ч үгүй байгааг харахад тэр 2 нэлээн дотно болсон шиг байв. Чи Beyond-г яаж Soohyun-д эрхэлж байгааг хараад гайхав.  Чи Soohyun-г ойроос хараад  түүний шоколадан бор нүд, шулуун хамар, хөөрхөн уруулийг өөрийн мэдэлгүй ширтчихсэн байв. Энэ үед чи түүнийг  үнэхээр царайлаг гэдгийг хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй байлаа. Гэхдээ чиний хувьд бол бусадтай л адил жирийн  залуу. SooHyun чамайг өөрийг нь ширтэж байгааг мэдээд чамруу гэнэт харахад та 2-н харц мөргөлдөв. Харин чи хурдхан шиг харцаа буруулав.

    Soohyun:Хн……(алдартай инээмсэглэлээрээ инээв)

    Soohyun чамайг  хаа нэгтээ газар харж байсан шиг санагдав. Гэхдээ яг хаана бас хэн гэдгийг чинь мэдэхгүй байв. Чамайг босоод явах гэтэл SooHyun гарнаас чинь татан яг нарны гэрэл тусаж байгаа ханаруу хашин зогсов, SooHyun баруун гараа толгойны чинь харалдаа хананд түшиж, чамайг хэзээ хаана харлаа гэдгээ санах гэж чамайг ширтэн зогсоно.(Энэ хэсгийг яг яаж тайлбарлахаа мэддэггүй ээ)

    Чи: Юугаа хийгээд байгаан бэ?(Сандрав)

    Soohyun: Би чамайг өмнө нь харж байсан юм шиг санагдаад байх юм

    Тэр толгойгоо чиний нүүр лүү улам ойртуулах үед чиний ид шидийн гэмээр нүдтэй харц тулгарав. (Чиний нүд бол чамайг яг юу мэдэрч байгааг чинь амархан мэдэхээр, ямар ч эрэгтэйг өмнөө сөхрүүлэхээр  нэг л ер бишийн нүд). Энэ удаа чиний тэвчээр алдагдаж Soohyun-и хөлрүү хамаг хүчээрээ өшиглөв.

    Soohyun: Яаая өвдөж байна ш дээ

    Чи: Чиний буруу биздээ(Хүүхэд шиг хошуугаа унжуулав)

    Soohyun: Чи……….

    Гэнэт хонх дугарч сурагчид анги руугаа орж ирэх цаг  болсон байв.

    Чи: Яанаа….би явах хэрэгтэй байна. Beyond нааш ир(дуудав)

    Soohyun: Болохгүй ээ. Тэд нар гөлгийг чинь харчихна бас би энд байна. Тэгэхээр гарцаагүй асуудалд орно. ………Надад нэг төлөвлөгөө байна.

    Сурагчид анги нь цоожтой байхыг хараад чанга тогшив. Гэтэл багш нь ирж явааг хараад хэн ангийг дотроос нь цоожилдог байна аа гэж гайхацгааж эхлэв. Чи SooHyun-и төлөвлөгөөнд эргэлзэж байгаа ч гэсэн төлөвлөгөөг нь дагахаас өөр сонголт байсангүй. Чамайг төлөвлөгөөг нь сонсож дуусахад Багш чинь түлхүүрээр ангийн хаалгыг онгойлгов.  Бүгд ангидаа орж ирэхэд чи нэг хөлөө доголчихсон ганцаараа зогсож байв. Бүгд чамайг хараад гайхацгаав.

    Чи: Надад туслаач (Ангийнхаа нэг хүүхдээс гуйв)

    Багш: Тэрэнд туслаарай. Юу болсон бэ?

    Та 2-н төлөвлөгөө ёсоор чамайг ухаан алдаж унахад  SooHyun Beyond-г аваад гарах байсан юм. Гэтэл:

    Soohyun: Би эмнэлэгрүү аваачъя. Замаас холдоорой(тэр яг кинон дээр гардаг супербаатар шиг чамайг тэврээд явав)

    Чи: Чи Beyond-г нуухаа мартаагүй биз?

    Soohyun:Тиймээ мартаагүй

    Чи:Тэгээд яагаад төлөвлөгөөнийхөө дагуу ажилсангүй вэ?Уул нь "Та 2-н төлөвлөснөөр чамайг ангийнхан чинь эмнэлэгт хүргэж өгөх байсан” намайг тэдний нэг үүрэх ёстой болохоос чи биш ш дээ

    Soohyun: Тэр чамайг өргөж дийлэхгүй байсан. Тэглээ ч би хөвгүүдыг атаархуулж охидуудыг гайхшруулахыг хүссэн юм.

    -Сургуулийн эмнэлэгт-

    IU: Одоо зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу?

    Чи: Би жоохон ядраад стрэстсэн юм шиг байна

    Eunjung: Тххх  хэт их эсвэл болхи хөдөлгөөнөөс ч болсон байж магадгүй. Аз болоход баатар маань энд байлаа.

    Та 3 гурвуулаа яагаад өөр лүү нь ингэтлээ ширтээд байгааг гайхсан Soohyun-л харав

    Чи: Миний болхи хөдөлгөөн энд ямар хамаатай юм бэ?

    Eunjung: Баатар чинь чиний гөлгийг машиндаа оруулж байхыг харсан шүү.

    IU: Чи Beyond-г амьтан асардаг газар өгсөн дээр байхаа. Тэр чамайг ойлгоно оо. Надад итгэ.

    Чи: Би чадахгүй ээ

    Soohyun: УУчлаарай би одоо явах хэрэгтэй байна.

    Eunjung: Хммм…..Байзаарай тэгээд Chae young-г хэн гэрт нь хүргэж өгөх болж байна аа? Одоо болтол толгой нь эргээд байгаа юм бишүү

    Чи: Үгүй ээ. Би одоо зүв зүгээр байна. Тэрнээс гадна та 2 намайг хүргэж өгнө биздээ

    IU: Eunjung-и зөв шүү. Би бэлтгэлтэй болохоор чамтай явж чадахгүй нь.

    Eunjung: Би болзоотой

    Soohyun: Асуудалгүй ээ. Би Taecyeon-с машиных нь түлхүүрийг аваад ирье.

    Soohyun-г эмнэлэгээс гарж явахад  IU араас нь гарав.

    IU: Soohyun-а хүлээгээрэй!

    IU: (Гүнзгий амьсгаа авав)Soohyun-а. Чиний үнэн зан чанарыг чинь мэдэхгүй гэдгээ мэдэж байна. Гэхдээ бид бүгд чамайг хүүхэмсэг гэдгийг чинь мэднэ. Би зүгээр л….. Chae young бол чиний өмнө нь уулзаж байсан охидуудаас чинь өөр шүү гэдгийг л хэлмээр байна. Түүнээр битгий тоглоорой. Тэр их сайн хүн шүү.


    Êàòåãîðèÿ: Өгүүллэг зохиомж | Äîáàâèë: GoKpop (2012-11-07) Ïðîñìîòðîâ: 1053 | Êîììåíòàðèè: 3 | Ðåéòèíã: 4.8/4
    Âñåãî êîììåíòàðèåâ: 3


     Сэтгэгдэл: 3
     Нэр: gerlee

    0  
      Сэтгэгдэл № 3  |  IP: 193.173.115.50  |  Огноо: (2012-11-09)

    () | 2012-11-09 | Баасан|5.47 PM
    goy goy

     -------------- GoKpop.Org --------------

    Манай сайт танд таалагдаж байна уу?



    Ïîñëåäíèå êîììåíòàðèè
      GoKpop
      Мэдээ: 2325
      Форум пост: 33
      Бүлэг: Эзэн
      Сэтгэгдэл: 52
      Zip
      Мэдээ: 48
      Форум пост: 21
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 215
      HoTknighT
      Мэдээ: 0
      Форум пост: 11
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 1
      Sirena
      Мэдээ: 0
      Форум пост: 10
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 188
      Ritm
      Мэдээ: 0
      Форум пост: 2
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 0
    Ìèíè-÷Àò

      Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
    Êàëåíäàðü Àðõèâû