Солонгосын хамгийн том телевизүүдийн нэг болох KBS Psy-ийн шинэ клип Gentelman-ийг эфирээрээ цацахгүй гэдгээ мэдэгджээ.
Солонгос улсын урлагийг дэлхийд таниулж яваа нэрт дуучин Пи Эс Уай , Кангнам стайл дууныхаа дараа гаргасан Жентлэмэн дуугаараа хамгийн богино хугацаанд , хамгийн их үзэгчтэй болсон амжилтыг тогтоогоод байгаа билээ. Гэвч түүний шинэ дууны клипийг өөрийн телевизийн сувгаараа нийтэд үзүүлэх боломжгүй гэсэн шийдвэрийг өнөөдөр KBS телевиз гаргалаа.
Уг клипэнд дунд нийтийн өмч болсон замын таних тэмдэгийг хөлөөрөө өшиглөн эвдлэх , бяцхан охидуудтай хөл бөмбөг тоглож байхдаа насанд хүрэгчдэд зориулсан хөдөлгөөн хийх , бага насны хүүхэд залуучуудад буруу үлгэр дууриал үзүүлсэн олон тооны дүрс, хагас шалдан бүсгүйчүүд , согтууруулах ундаа, тамхи гээд зүйлүүд байгаа бөгөөд үүнийг Солонгос улсын нүүр царай болсон өдөр тутмын үндэсний телевизээр үзүүлэх боломжгүй гэсэн шийдвэрийг гаргалаа гэжээ.
Харин SBS телевиз , уг видео клип нь 12 ба түүнээс дээш насныханд гэсэн тэмдэгтэйгээр телевизийн эфирт цацагдах ба зөвхөн видео клипэн дээрх дээрх KBS телевизийн шүүмжилж буй хэсгүүдийг хасч , 1 минут 19 секундийн видео болгосон тохиолдолд телевизийнхээ эфирээр цацна гэжээ.
Солонгос улсыг дэлхийд таниулж байгаа явдалд энэхүү шийдвэр хэр их нөлөөлөх вэ гэсэн сэтгүүлчдийн асуултанд , эх орныхоо иргэдийн бүтээн байгуулсан нийтийн эд хогшлыг сүйтгэн, архи , тамхи хэрэглэн , нүцгэн бүсгүйчүүд ихээр оролцуулсан видео клипээрээ эх орноо дэлхийд таниулах нь өрөөсгөл , үүнийг бага дээр нь засч залруулах хэрэгтэй гэж KBS , SBS телевизийнхний зүгээс мэдэгдээд байна.
Source: allkpop.com