Дэлхий даяар Солонгос дуу хөгжим ихээрээ тархаж олон хүүхэд залуус Солонгос дуучдын дууг үнэлж сонсож байгаатай холбогдуулсан Солонгосын Соёл Урлагийн яамнаас K-POP-д зориулсан концертийн танхим бүхий тусгай цогцолборыг барина хэмээн өнгөрсөн жил мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр уг цогцолбор Кёнгиду, Гуаянг хотод 15 000 хүний их танхим , 2000 хүний суудалтай бага танхим болон бусад мини өрөө тасалгаануудтайгаар баригдахаар төлөвлөгдөж бэлэн болсон тухай тус яамнаас мэдээллээ.
Зөвхөн орчин үеийн дуу хөгжимөөс гадна бүх төрлийн урлагийн тоглолт тасралтгүй болж байх уг цогцолбор нь хүлээх , сургалт, бэлтгэх , амрах гээд олон зориулалтын өрөөтэй байх ба цогцолборын эргэн тойронг сайтар тохижуулсан цэцэрлэгт хүрээлэнг байгуулж гадаад дотоодын жуулчид сэтгэл хангалуун тоглолт үзээд буцаж байхаар бүтээх юм байна.