T-ara хамтлагийн дээрлхэлтийн талаарх асуудлын үеээр нэг хүн нетд өөрийгөө T-ara-ийн арын бүжигчин байсан гээд бэлтгэлийн үеээр жижигхэн алдааны төлөө Jiyeon Hwayoung-ийг алгадсан гэж бичсэн. Үүнийг тэр үед нь ССМ худлаа гэж мэдээлэлсэн. Харин энэ нейтизен Ганнам дүүргийн цагдаагийн газар баригджээ. Гэсэн ч энэ нейтизен өөрийгөө зүгээр л хүний хэлсэн зүйлийг тараасан түүнээс биш тэр нийтлэлийг бичээгүй гэсэн байна. Цагдаагийн газраас "Тэр үед Hwayoung дээрлхүүлдэг байсан талаар олон зүйлс гарч бас яг жинхэнэ нийтлэл нь устгагдсан байсан учраас мөрдхөд их цаг орлоо. Бид энэ нийтлэлийг бичсэн жинхэнэ эзнийг барьж чадсангүй. Мөрдлөг үргэлжилж байгаа болхоор илүү мэдээлэл өгж чадахгүй нь ээ.Арын бүжигчин байсан гэдэг нь худлаа ч бай үнэн ч бай энэ хамтлагийн нэр төрийг бууруулсан хэрэгт орж байгаа юм" гэжээ.
By: http://sshem58.blogspot.com/
-------------- GoKpop.Org --------------