Бяцхан дуучин IU
ирэх 5-р сард 21(20) насанд хүрэх гэж байгаа билээ.
Тэгвэл тэр насанд хүрэхээрээ хийхийг хүсдэг зүйлсийнхээ талаар
сонирхолтой яриа өрнүүлсөн нь түүний бас нэгэн өөр төрхийг шинээр
гарган ирээд байна аа… Эгдүүтэй
гэнэн цайлган төрх нь түүний нэрийн хуудас шахуу зүйл болсон гэхэд
хэлсдэхгүй бяцхан дуучин охин өөрийн арай өөр төрхийг энэ удаад
харуулахыг хүссэн бололтой.
ярилцлагаар Хөтлөгч Park Jung Hyun түүнээс "Насанд хүрэхээрээ юу хийхийг хүсч байна вэ?" гэж асуухад, IU хариулахдаа,"Өдийг хүртэл би ажил хэргийн оройн хоолууд болон бусадтайгаа цэнгэлдэх үеэрээ ууж үзэж байгаагүй л дээ, яагаад гэвэл би арай балчир учраас. Тиймээс би насанд хүрэхээрээ, бусдыгаа ууж байх үеэр нь бусдын адил цагийг өнгөрөөхийг хүсдэг”

Тэр үргэлжлүүлэн, "Би хараахан насан хүрээгүй учраас, клуб явж чаддаггүй л дээ. Тиймээс би насанд хүрэхээрээ клубт очин хамт олонтойгоо зугаацаж цэнгэлдэхийг хүсдэг” гэжээ.
IU мөн "өсвөр үеийнхний хэл ярианы” талаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн бөгөөд гудамжны гэгддэг этгээд бүдүүлэг үгсийн талаар түүний ухаалаг тайлбарууд нь хөтлөгч Park Jung Hyunболон тэнд цугласан үзэгч олныг гайхшруулсан байна.