Дуучин рэппэр PSY бүжгийн хэмнэлтэй "Gentleman” нэртэй нэгэн шинэ уран бүтээлээ 4-р сарын 12-ноос эхлэн сонсогчдын хүртээл болгохоор болсон байна. Тэрээр энэхүү шинэ дуугаа "Gangnam Style”-ийн нэгэн адил дуу хөгжим сонирхогчдыг байлдан дагуулна гэдэгт итгэлтэй байгаа аж.
PSY хэлэхдээ: "Шинэ дуу маань мөн л бүжгийн хэмнэлтэй хүмүүст эрч хүч өгөх уран бүтээл юм. Гэхдээ дууныхаа клипэнд гарах бүжгийн талаар тодорхой ярьмааргүй байна. Харин Солонгосчуудын хувьд бүгд энэ бүжгийг мэднэ” гэжээ.