
10-р сарын 5-ны орой Сөүл хотын төвд болсон Дуучин PSY-ийн тоглолтыг 80 мянган хүн үзжээ. Хөл бөмбөгийн ДАШТ-нд Солонгосчууд тоглох тоглолтын үеэр хамгийн ихдээ 60 мянган иргэд цугларч хөгжөөн дэмжиж байсан удаатай бөгөөд энэхүү рекордыг дуучин PSY өчигдөр эвджээ. Тэрээр Биллбоард дууны жагсаалтыг тэргүүүлж нэгдүгээрт бичигдвэл цамцаа тайлж дуулна гэмээн тоглолтын өмнө амалж байсан хэдий ч, тоглолтынхоо дунд үед дуулсан алдарт дууныхаа үеэр цамцаа тайлан дуулсан байна. Түүнийг Кангнам стайл дуугаа дуулахад үзэж байсан 80 мянган иргэд дагаж бүжиглэсэн гэж үзвэл тэрээр Гиннесийн номонд бичигдэхээр болоод байгаа юм байна.