Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü BIGBANG Alive Tour Дүгнэлт: T.O.P
  • BIGBANG Alive Tour Дүгнэлт: T.O.P 0 CommentsÄîáàâèë Guest  11.36 PM (2013-01-27)
    http://imageshack.us/a/img715/1166/chnme.jpg

    Сайн уу Big Bang-ийн T.O.P байна. Хамгийн сүүлд фэнүүдтэйгээ мэндчилснээс нилээд хугацаа өнгөрчээ, ялангуяа солонгос фэнүүдтэйгээ. Би бигбангын дэлхийн аялан тойрох тоглолтууд бас "Алумни” киноныхоо зураг авалт гээд өнгөрсөн өдрүүдийг нилээд завгүй өнгөрүүллээ. Гэхдээ удахгүй аялан тоглолтын маань сүүлийн концертууд Сөүлд болох учраас үүнийг хүлээгээрэй! Бидний аялан тоглолтын үеэр бид маш олон цагийг онгоцонд өнгөрүүлсэн. Та нар гишүүдийг маань онгоцонд юу хийдэг талаар сонирхож байна уу? Зарим гишүүд маань рамен захиалж идэж, кино үзэж эсвэл унтдаг. Миний хувьд гэвэл кино зураг авалт гээд би сайн унтаж чаддаггүй байсан учраас ихэнхдээ онгоцонд унтдаг байлаа. Бүх гишүүд онгоцонд хийдэг нэг зүйл гэж бий. Тэр бол онгоцны буудал дээр фэнүүдээсээ авсан захиануудыг уншиx юм. Би яг юу гэж захиан дээр бичсэнийг та нартай хуваалцаж чадахгүй ч, энэ ихэнхидээ бид нарын өөр өөр орнуудад тавьсан тоглолтуудын талаар, биднийг дэмжсэн мессежүүд бас фэнүүдийн өдөр тутмын амьдралын сонин хачин бичигдсэн байдаг. Тэднээс авсан захиаг унших нь ямар ч сонирхолтой номноос илүү бөгөөд хайр бас дэмжлэгээр дүүрэн байдаг. Гэхдээ тэднээс авч байгаа ийм их хайрын хариуд тийм ч их зүйл хийж чаддаггүйд миний сэтгэл зовнидог. Захиануудыг уншсаны дараа би маш их эерэг энергиэр цэнэглэггдэг, энэ нь намайг тайзан дээр хүчтэй байхад тусалдаг юм. Би үргэлж л тайзнаас буухаасаа өмнө хамгийн сүүлд "Би та нарт хайртай” гэж хэлдэг. Үнэн хэрэг дээрээ би тайз руу гархаасаа өмнө юу хэлэх вэ гэж удаан боддог л доо, гэхдээ би бэлдсэн үгээ хэлхээс илүүтэй тухайн мөчид яг юу мэдэрч байгаагаа хэлчихдэг. Яагаад гэвэл би та нарыг, фэнүүдээ хараад миний сэтгэл хөдөлдөг. Тайзан дээрээс фэнүүддээ нэг нэгээр нь хараад би яг тэр үеийг тэр нүднүүдийг өөртөө тогтоож авхыг чадах чинээгээрээ хичээдэг. Хэдийгээр би тайзан дээр тоглоом хийж жүжиглэдэг ч, та нарт хайртай гэж хэлэхдээ үнэн сэтгэлээсээ хэлдэг юм шүү. Энэ аялан тоглолтын үеэр бид нар үнэндээ гадуур тийм ч их гараагүй. Ялангуяа цөөн хэдэн оронд бид нар зөвхөн буудалдаа л байрлаж, тэнд олуулаа цугласан фэнүүдэд маань ямар нэгэн осол тохиолдчих вий дээ гэж санаа зовдог байсан. Гишүүд маань дулаан орнуудад бүжигчид болон ажилчидтайгаа усан санд хамтдаа цагийг сайхан өнгөрүүлсэн. Хэдий надад чөлөөт цаг байсан ч би киноныхоо зохиолтой ажиллаж, найруулагчтайгаа уулзаж маш олон цаг утсаар ярьж байсан. Тийм ч учраас би цаг хугацааг өнгөрч байгааг ч мэдэлгүй завгүй явжээ. Би аялалын үеэр буудлаасаа тийм ч их гарч чадаагүй. Тиймээс би Лос Анжелест болсон тоглолтын дараа Нью Иорк луу богинохон ч гэсэн хувьдаа цагийг өнгөрүүлхээр ниссэн. Гадуур явхад тийм ч онцгой байгаагүй ч өөрийнхөө дуртай ресторануудруугаа явхад хөгжилтэй байсан. Алдарт Шэйк шак бургер болон Тотто рамен 2ыг би та нарт зөвлөж байна. Нью Иоркт тавилгын дэлгүүрт байснаа би санаж байна, учир нь би тавилганд сонирхолтой л доо. Хүмүүс гутал хувцас авхаар дэлгүүр хэсдэг бол би тавилга сонирхохоор явдаг. Тавилгын дэлгүүрт цаг хэд болж байгааг ч анзаарах сөхөөгүй сонирхож явсан үе надад олон бий. Уучлаарай менежэрээ цаг үргэлж надтай цуг явж ,хамт байдаг бол… Нью Иоркын талаар дурсаж байгаа өөр нэг онцгой шалтгаан бий. Манай ээж болон авга эгч маань тэндэх тоглотыг үзхээр ирсний дараа би тэдэнтэй хэсэг цагийг өнгөрүүлсэн юм. Бигбангын үйл ажиллагаа гээд надад гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх цаг зав тийм ч их байдаггүй. Гэхдээ энэ удаа би тоглолтын дараа гэрийнхэнтэйгээ хамт байсан. Манай ээж сүйт тэрэгтэй Сентрал Паркд цагыг гайхалтай өнгөрүүлсэн гэж хэлсэн. Манай авга эгч маш их мэдлэгтэй хүн, тэд бас МОМА-н орчин үеийн урлагийн музейг үзсэндээ маш их аз жаргалтай сайхан байсан гэж надад хэлсэн нь би тэнд байгаагүй ч яг л байсан юм шиг санагдсан юм. Би маш их аз жаргалтай байсан.Би энэ аялан тоглолт та нарын ачаар л амжилттай дуусч чадсан гэж хэлмээр байна. Би энэ аялан тоглолтоор бид нарт хайртай маш их хүмүүс байдгыг хараад гайхсан. Орон бүрт фэнүүдтэйгээ уулзана гэдэг бол надад үүнээс сурч бас мэдэрч болхуйц маш утга учиртай үе байсан. Би нэг гадаад хүнээс солонгос хэл мэддэггүй бас солонгосыг тийм ч сайн мэдэхгүй ч солонгос хэл дээр надад бичсэн захиа авсан. Мөн зөвхөн бид нарыг хархад л уйлж байсан фэнүүдээ харсан. Үнэхээр сэтгэл хөдөлсөн шүү. Үнэнийг хэлхэд нэг дор 2 зүйлийг хийхэд хэцүү байсан л даа, тоглолт бас киноны зураг авалт гээд. Бас сайн хэлж чадхааргүй тийм  их зовлон ч байсан. Гэхдээ та нартай, фэнүүдтэйгээ хамтдаа байснаар би улам том болж сайжирч чадсан. Дашрамд хэлхэд одоо зөвхөн хэдхэн зураг авалтууд л үлдсэн байгаа шүү! Өнөөдөр хэдий хэцүү бас ядарч байгаа ч би үргэлж та нартай сайн хөгжмөөр уулзхын төлөө чаддаг бүхнээ хийдэг Бигбанг бас ТОП байх болно. Үнэндээ би та нарт хөгжилтэй түүхүүд ярьж өгмөөр байгаа ч кино зураг авалтын тухай их бодсон болхоор хөгжилтэй үеүүд тийм ч их байсангүй ээ. Бусад гишүүд шиг хөгжилтэй зүйл хэлж чадаагүйд намайг уучлаарай гэхдээ би дараагийн удаагийн аялан тоглолт дээр та нарт үүнийг ярьж өгхийг хичээх болно. Би одоо хүртэл киноны сүүлийн хэдэн зураг авалттай байгаа ч, Стар колумынханд надад өнгөрсөн үеэ эргэж харах, та нартай дурсгалтай үеүдээ ярих боломж олгож байгаад талархаж байна. Би киноныхоо зураг авалт руу буцаад явлаа. Удахгүй гарах манай киног анхаарч бас хүлээгээрэй! Кино маань маш гоё шүү(инээв).
    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2013-01-27) Ïðîñìîòðîâ: 825 | Ðåéòèíã: 1.0/1
    Âñåãî êîììåíòàðèåâ: 0
    Äîáàâëÿòü êîììåíòàðèè ìîãóò òîëüêî çàðåãèñòðèðîâàííûå ïîëüçîâàòåëè.
    [ Ðåãèñòðàöèÿ | Âõîä ]
Ñëó÷àéíûé Îáçîð èãû
    free_btc
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    acdsee7447
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    mhi602082
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    gereltuyadvgerjaw
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
Ïîñëåäíèå îáçîð èãðû
Âèäåîîáçîð èãðûÎïðîñ

Манай сайт танд таалагдаж байна уу?



Ïîñëåäíèå êîììåíòàðèè
    GoKpop
    Мэдээ: 2325
    Форум пост: 33
    Бүлэг: Эзэн
    Сэтгэгдэл: 52
    Zip
    Мэдээ: 48
    Форум пост: 21
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 215
    HoTknighT
    Мэдээ: 0
    Форум пост: 11
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 1
    Sirena
    Мэдээ: 0
    Форум пост: 10
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 188
    Ritm
    Мэдээ: 0
    Форум пост: 2
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 0
Ìèíè-÷Àò

    Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
Êàëåíäàðü Àðõèâû