”Akdong Musician” тэд бол ах дүүс. 2-уулаа гоё хоолоoтой. Ах нь гитар тоглож дуулдаг. Дүү нь зөвхөн дуулах авьяастай.
Ах болох Lee Chan-hyuk нь 1996 оны 9-р сарын 12-нд төрсөн бол дүү болох Lee Soo-hyun нь 1999 оны 5-р сарын 4-нд төрсөн.
Хамгийн сонирхолтой 1 зүйлийг задлахад тэд эцэг эхтэйгээ Монголд амьдардаг. JYP-ээс уламжлал болгон зохиогддог ”Kpop Star” тэмцээний ”Kpop Star 2”-т оролцохоор нутаг болох Өмнөд Солонгосыг зорин ирсэн. ”Kpop Star 2”-т оролцсоноор тэдний амжилтанд хүрэх гараа тавигдсан байх. Тэднийг бас муугүй хүмүүс одоогоор танина шүү!
Анх тэд 11-р сарын 18-нд K-pop Star 2 нэвтрүүлгийн 1-р шатанд орохдоо өөрсдийн зохиосон ‘Хөлөө битгий ач’ дуугаа дуулсан нь шүүгчдээс өндөр үнэлгээг авч 2-р шатандаа тэнцсэн юм. Үүгээр ч зогсохгүй тэдний дуулсан энэхүү дуу нь олон мянган үзэгчдэд таалагдаад зогсохгүй солонгосын сайтуудаар хамгийн их хайгджээ. Улмаар ”Akdong Musician” Финалын шатанд үлдэн K-pop star 2 хэмээх нэр хүндтэй нэвтрүүлэгийн ялагчид болж YG Entertainment-тай гэрээ хийсэн юм.
Мөн Тэд ”Kpop Star”-н ерөнхий шүүгч, бидний сайн таних Boa-н
хайрыг хүргээд авчихсан шүү.