‘K-Pop Star 2‘-н ялагчид болох Akdong Musician ах дүү 2 Монголд байдаг гэртээ эргэн харих гэнэ.
Тэдний аав болох Lee Sung Geun хэлэхдээ "би энэ сарын 20нд хүүхдүүдтэйгээ хамт Монголруу буцна. Үүнд тийм онцгой шалтгаан байхгүй. Хүүхдүүд маань амралт авах хэрэгтэй байх гэж бодож байна. учир нь тэд энэ хугацаанд Бэлтгэл, хуваарьт ажил, нэвтрүүлэгийн зураг авалт гээд их ядарсан. ”
Харин тэдний агентлагийн тухайд,"одоогоор юу ч шийдэгдээгүй
байна. Харин тэд Монголд амарч бас энэ тухайд нухацтайгаар бодох болно.
5 сард зар сурталчилгааны зураг авалттай тийм болохоор тэд тэр үед
буцаж ирнэ, Харин одоо бол хүүхдүүд бидэнтэй хамт цагийг өнгөрүүлэх
болно.” гэсэн байна.
ЗА ямартай ч авъяаслаг ах дүү 2 Монголд амрахаар явах гэнэ шүү..
source: http://endonar.wordpress.com/