YG Entertainment-ийн доор 2009 онд анх дебут хийж гарж ирсэн юм.
Тэд хамгийн анх ”Lollipop"-дуугаараа Big Bang-тай хамтран дуулсан нь тэдний нэр хүндийг өсгөсөн юм харин дараагаар нь тэд өөрсдийн бие даасан дуу болох ”Fire” дуугаа 5 сарын 6 нд гаргасан юм.
"Fire дуу нь 24 цагын дотор нийт 1 сая хүн үзсэн юм. Мөн тэд 2NE1TV” хэмээх өөрсдийн амьдарлыг харуулсан шоу нэвтрүүлгээ гаргасан юм.
Digital Music Awards-д шинэ шилдэг охидын хамтлаг хэмээх шагналыг авсан юм.
SBS’s Inkigayo-гаар тэдний дебут дуу нь хамгийн алдартай дебут дуу болсон юм.
Хоёр дахь дуу болох ”I Don’t Care” дуугаа 2009 оны 7 сарын 1 нд гаргасан юм. 2 дахь дууныхаа дараагаар хамтдагийн гишүүн Sandara Park өөрийн анхны синглэ болох ”Kiss” дуугаа 2009 оны 9 сард гаргасан нь түүний нэр хүндийг өсгөсөн юм.
2010: To Anyone
Уг албум нь 120 000 ширхэг борлогдож чадсан юм. Харин оны сүүлээр 150 000 ширхэг борлогдсон юм.
10 сарын 31 нд ”It Hurts ” дуугаа гаргасан нь тэдний нэр хүндийг улам ихээр өсгөсөн юм.
Мөн ”Don’t Stop the Music” дуу нь маш шинлэг бүжгийн хөдөлгөөн мөн гайхалтай ая хэмнэлгийг хослуулсан байсан юм.
Mnet Asian Music Awards-аас оны шилдэг албум шагналыг авсан юм.
2011 он япон дахь үйл ажилгаа
4 сарын 18 нд хамтлагийн гоцлол хоолой болох Park Bom өөрийн соло дуу болох ”Don’t Cry” дуугаа гаргасан нь чартуудад ”All-Kill” хийж байсан юм.
6 сарын 24 нд Teddy Park-тай хамтран ”I Am the Best” дуугаа гаргасан нь тэдний нэр хүндийг маш ихээр өргөсөн юм.
Тун удалгүй дараагийн уран бүтээл болох ”Hate You” дуугаа гаргасан нь чартуудад 3-р байр эзэлсэн юм. Мөн миний албум болох ”Ugly” нь 85 000 ширхэг борлогдож чадсан юм.
8 сарын 26,27,28 нд тэдний анхны бие даасан тоглолтоо Сөүлийн Olympic Hal-д хийсэн юм. Уг тоглолтонд маш их NOLZA нар цугларсан юм.
2011 оны сүүлээр Японд дебут хийж буй шилдэг шинэ охидын хамтлаг болсон юм. Мөн энэхүү дебуттэй зэрэгцэн японд цунами болсон нь тэдний үйл ажилгаанд саад болж байсан юм.
2012 он гадаад дахь үйл ажилгаа.
2012 оны 3 сард DJ Poet-тай хамтран Англи дахь өөрсдийн видео студийг байгуулж Англи болон Европ дахь үйл ажилгаандаа анхаарал хандуулаад байсан юм.
Тун удалгүй солонгос фэнүүдээ баярлуулан ”I Love You” дуугаа 7 сарын 5 нд гаргасан юм.”I Love You” дуу нь өмнөх дуунуудаа бодвол эмэгтэйлэг дүр төрхийг харуулж чадсан юм.
Мөн Jeremy Scott тай хамтран Adidas-ийн сурталчилгаанд тоглоод байгаа юм.
Гишүүдийн өнгө төрх:
Park Bom-нь Beyoncé болон Mariah Carey-гийн стилийг хослуулан хувцасладаг юм. Харин бага гишүүн болох Minzy нь Michael Jackson, Kelly Rowland нарыг хослуулдаг бол хамтлагийн ахлагч CL нь өөрийн продюсэр Teddy Park-ийн загвар болон Madonna, Lady Gaga , Lauryn Hill нарын хувцаслалтыг хослуулдаг юм. харин хамгийн сүүлд Dara нь Regine Velasquez, Britney Spears нарыг дуурайн хувцасладаг юм байна.
Энэхүү дүр төрх нь фэнүүдийг нь татаж маш өвөрмөц дүр төрхтэй харагдуулдаг юм.