2013 онд охидийн хамтлагийг хэр амжилттай явхаар нь таамаглаж газар нутгаар хувиарлаж өгсөн байна. 2013 онд SNSD хамтлагийг мөн л өмнөх шигээ хамгийн амжилттай явна гэж тооцсон бөгөөд f(x), TaeTiSeo нар ч гэсэн томоохон хэмжээг авсан байна. SISTAR-ийг 2NE1-аас илүү амжилттай явхар төлөөлүүлсэн байна. Мөн Wonder Girls, T-ara нарыг 2013 онд Солонгост тийм ч амжилттай явахгүй гэж тооцолсон бололтой. Wonder Girls-ийн хувьд Sunye-ийн гэрлэлт болох гээд яах нь тийм ч тодорхой биш байгаа харин T-ara-ийн хувьд бол Hwayoung-ийн асуудлаас гарч чадаагүй л байна. Сонирхолтой нь IU алдаа хийсэн ч гэсэн 2013 онд түүнийг амжилттай явхаар тодруулжээ. Мөн Suzy-г miss A-аас тусад нь гаргасан байна. 2013 онд Suzy-г бас л амжилттай явна гэж бодсон бололтой.
By: http://sshem58.blogspot.com/
-------------- GoKpop.Org --------------