Тэр
тэрнийг маш удаан хүлээсэн хэдий ч тэр ирсэнгүй. Min Ho Hye Sun-г иртэл
нь хүлээнэ гэж бодож байсан ба гэнэт түүний утас дуугарав...
Min Ho: Байна. Хэн бэ?
Ye Jin: Ye Jin байна аа.
Min Ho: Ийм шөнө ямар нэгэн юм болоо юу?
Ye Jin:Чи хаана байгаан. Би сая найзындаа оччихоод харих гэсэн чинь түлхүүрээ
мартчихаж... Чи зураг авалт эдртай байгаамуу? Тийм бол би очиж түлхүүр
авъя
Min Ho: Үгүй ээ хэрэггүй. Би одоо очлоо. Түр хүлээж чадна биз дээ
Ye Jin: Мэдээж хурдлаарай
Ингээд Min Ho Hye Sun-тай уулзаж чадалгүй харив. Тэр үед шөнийн 3 болж
байсан юм. Min Ho-г машинаа асаагаад дөнгөж хөдөлсний дараа Hye Sun
машинтайгаа ирнэ.
Hye Sun гэртээ орон шүршүүрт орон хэтэрхий ядарсан тул Min Ho-гийн тухай ч бодолгүй шууд унтаад өгөв.
Харин Min Ho Ye Jin дээр очиж тэд орцгоов.
Ye Jin: Чи чухал ажилтай байсан юмуу?
Min Ho:Үгүй ээ. Яг үнэндээ тиймээ. Яг үнэндээ маш чухал ажилтай байсан юм.
Одоо л шийдэхгүй л бол болохгүй асуудал байсан юм. Гэхдээ одоо яаая
гэхэв? Нэгэнт оройтсон
Ye Jin: Юу юм? Би мэдэж болох уу?
Min Ho: Би өнөөдөр өөрийгөө болоод нэг хүнийг хуурчихсан... Hye Sun-г санаж байна уу?
Ye Jin: За
Min Ho:Би тэрэнд сайн болоод удаж байна. Гэвч бидэнд боломж гардаггүй байсан.
Тэр найз залуугаасаа салсныг мэдэлгүй би өөрийгөө найз бүсгүйтэй гээд
нэвтрүүлгийн үеэр хэлээд тэрнийгээ бүр алдчихлаа. Сая би тэрэнд энэ
үнэнийг хэлэх гээд тэрний гэрийн гадаа хүлээж байсын. Өнөөдөр л биш бол
би тэрэнд хэлж чадахгүй байх
Ye Jin: Одоо хэлж болохгүй гэж үү?
Min Ho: Хэтэрхий оройтсоон
Ye Jin: Чи найз бүсгүйтэй гээд олонд зарлачихсан юмуу?
Min Ho:: Тиймээ... Би тэр үед эрүүл байсан юм болуу? Мэдэх юм алга. Хэлснээ ч бүдэг бадаг санаж байна
Ye Jin: Чи тэгээд одоо яах гэж байна
Min Ho:Сайн хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ л Би Hye Sun-д үнэхээр хайртай....
гээд өнгөрсөнд болсон бүх зүйлээ тэрэнд ярина. Min Ho энэ талаар өмнө
нь хэнд ч хэлж байгаагүй бөгөөд анх удаа л энэ талаар хэн нэгэнтэй
сэтгэлээ онгойтол ярилцсан юм.
Ye Jin: Чи одоо яаая гэж бодож байна? Яагаад найз бүсгүйгүй байж худлаа ярьсан юм
Min Ho: Өөрөө ч хэлж мэдэхгүй байна
Ye Jin: Надаа нэг санаа байна. 2уулаа хосууд болж хэсэг жүжиглэж байгаад салах юмуу?
Min Ho гайхан балмагдана. Min Ho хэдэн минут юу ч ярьсангүй бодол болон
сууна. Яг үнэндээ Ye Jin Min Ho-д Солонгост байхын сайн байсан бөгөөд
энэ удаа өөрийн шинэ боломжоо хайхаар Солонгост ирсэн байлаа. Тэрний
боломж нь энэ ч байж болох юм.
Min Ho: Болж байна. Яг 3 сар. Олны өмнө хайртай хосууд шиг байж харин бусад үед жирийн эгч дүү шиг байна шүү хэмээн тохирцгоов.
Min Ho яг үнэндээ энэ бүхний дараа л Hye Sun-д бүх үнэнээ хэлэх нь зөв юм байна гэж шийдэв...
Маргааш өглөө нь Ye Jin Min Ho-д хоёулаа нэгэнт хосууд байя гэж тохирсон юм чинь гадаа гарч зугаалж худлаа папарицад өртвөл ямар вэ? Эсвэл чи завгүй юмуу? гэв.
Min Ho: Тэгье эхлээд шоппинг хийх нь зөв болов уу? Хос хувцас авч өмсье. Жинхэнэ юм шиг л жүжиглэх хэрэгтэй.
Ингээд тэдний 90 өдрийн хайр дурлал эхлэв.
Харин
Hye Sun-ы хувьд хар дарсан зүүд эхэлжээ. Гэхдээ Hye Sun юу ч болоогүй
юм шиг л ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлж чадаж байв
Min Ho Ye Jin нар гудамжаар яг л жирийн хүмүүс шиг хөтөлцөн алхаж дугуй
унан зугаалцгана. Энийг нь сэтгүүлчид юу гэж алдах уу? Тэр дор нь л
цацна...
Энэ үед Hye Sun-д ямар байгаа бол?? Тэр яг л 2 жилийн өмнөх Min Ho шиг байв...
ТУН УДАЛГҮЙ... Хэвлэлээр нэгэн шуугиан дэгдсэн юм. ГАРЧИГ нь LEE MIN HО тун удахгүй гэрлэнэ
Дэлгэрүүлбэл: Алдарт жүжигчин дуучин F3 хамтлагийн ахлагч Lee Min Ho
саяхан өөрийнхөө хайрыг олонд зарлаж ил тод үерхэж байгаа билээ. Түүний
найз бүсгүйг Son Ye Jin гэдэг...
Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд яг одоо хамтдаа амьдарч байгаа
бөгөөд тун удахгүй хуримаа хийхээр төлөвлөж байгаа аж.....
Захирал: Min Ho чи яг одоо энэ хэвлэлээр шуугиад байгаа мэдээлэлд тодорхой хариулт надад өгөөдөх
Min Ho: Би үерхэж байгаа нь үнэн. Хамт амьдарч байгаа нь ч үнэн. Гэхдээ бидний хооронд одоо юу ч болоогүй байна
Захирал: Юу ч болоогүй байна аа? энэнд чинь хэн ч итгэхгүй. Чи яг одоо гэрээсээ нүүгээд Kim Bum, Kim Joon 2той цуг амьдар
Min Ho: Юу? За ойлголоо
Гараад F3-нхан ярилцана.
Kim Bum: Юу болоод байгааг огт ойлгосонгүй.
Min Ho:Уучлаарай хэлье гэсэн боловч та 2 хэтэрхий хол байлаа.
Kim Joon: Min Ho чи ч хөгийн амьтан юмдаа.
Min Ho: Уучлаарай Kim Joon
Kim Joon: Чи намайг Ye Jin-д сайн байсан одоо ч сайн гэдгийг мэднэ биз дээ. Гэтэл энэ чинь юу болоод байгаа юм? Чи надад тусална гэдэг байсан биз дээ. Ингэж тусалдаг хэрэг үү?
Min Ho:Joon намайг сонс. Ийм зүйл болно гэж би өөрөө ч төсөөлсөнгүй. гээд ярьцгааж байхад нь Hye Sun ирэв. Тэр энд ажлын асуудлаас болж ирсэн байв.
Hye Sun: Сайн байцгаана уу?
Kim Bum: Сайн удаан уулзаагүй хүн байх шив...
Kim Joon Min Ho-д уурласандаа шууд яваад өгөв
Kim Bum: За энэ ингээд явахаараа ч нэг л биш болчихдог юм. Би араас нь явлаа.гээд Joon-ы араас явна
Min Ho: Энд ямар ажлаар?...
Hye Sun: Нэг чухал асуудал гараад. За энэ яахав үерхэл хир байна даа? Хайртай хүнтэйгээ учирсан гоё байна уу?
Min Ho: Тиймээ. Хайр гэж ийм сайхан зүйл байсныг ийм орой мэдсэндээ үнэхээр харамсаж байна...
Hye Sun: Үнэхээр сайхан байгаа байх нь ээ?
Min Ho: Тхх. Заза би явлаа. Дараа уулзъя.
Hye Sun: Тэгье дээ. Ингээд тэд 2 тийшээ салан алхана. Энэ үед Hye Sun өөрийн эрхгүй нулимс дуслуулж Min Ho-гээс улам бүр хөндийрч байгаагаа ойлгоно.
Төгсгөлийн 5-р хэсэг
Hye
Sun хэдийгээр Min Ho-гээс алхам тутамд хөндийрч хөндийрч байгаагаа
мэдэж байгаа ч тэр тусмаа л тэрэнд илүү сайн болсоор... Энийг нь Min Ho
мэдэхгүй нь өрөвдөлтэй бөгөөд харамсалтай
Гэхдээ
Hye Sun зав муутай байдаг нэгэн болохоор өөрийгөө түргэн мартана гэж
итгэж байлаа. Гэвч бодит байдал дээрээ тийм байж чадах болов уу? Min Ho
өөрийгөө яг одоо зөв зүйл хийж байна гэдэгтээ бараг 200% итгэчихсэн
байв. Son Ye Jin Min Ho-г нэг мөсөн өөрийн болгохыг маш их хүсч байгааг
Ye Jin-ээс өөр хэн ч мэдэхгүй...
Хэд хоногийн дараа: Ye Jin Min Ho-тэй уулзах гэж оффис луу нь яваад Joon-тэй таарна
Joon: Сайн уу? Ye Jin эгчээ
Ye Jin: Сайн. Чи сайн биз дээ? Удаан уулзаагүй хүн байх чинь
Joon: Харин тиймээ бараг 3 жил болсон байх шүү. Юу та Min Ho-тэй үерхэж байгаа гэлүү?
Ye Jin: Тиймээ.
Joon: Баяр хүргэе. Нээрээ Min Ho удахгүй бид нар дээр ирж цуг амьдарна гэсэн. Хэзээ юм бол?
Ye Jin: Тэгсэн юмуу? Яагаад?
Joon: Min Ho хэлээгүй хэрэг үү? Захирал тэгж тушаагаад... Хэвлэлээр гараад байгаа шуугианыг дарах гэсэн л оролдлого байх
Ye Jin: Аан нээрээ надад энэ талаар нэг хэлж байсан юм байна. гээд ярилцан зогсож байтал Min Ho ирнэ.
Min Ho Joon-ы өмнө өөрийгөө хэр буруутайгаа сайн мэдэж байсан тул түүний өөдөөс эгцэлж харж чадсангүй.
Min Ho: Ямар хэргээр энд ирээв? гэж Ye Jin-с асуув
Ye Jin: Чамтай харин өдрийн хоолонд хамт ордог юм билүү гээл?
Joon: За та 2 ярилцдаа би саад болоод хэрэггүй байх. Би явлаа гээд яваад өгөв...
Ye Jin: Чи завтай байгааз дээ?
Min Ho: Би одоо харин нөгөө шинэ тоглох киноныхоо жүжгийн бэлтгэл рүү явах гээл байж байна гэв...
Ye Jin: Заза... Тэгвэл би найзуудтайгаа хооллочихъё. Нээрээ чи хэзээ нүүх юм?
Min Ho: Яаж мэдээв?
Ye Jin: Сая Joon-с сонслоо...
Min Ho: Орой эрт ажил цэгцэрвэл өнөөдөр нүүнээ. Чадахгүй бол маргааш...
Ye Jin: Аан... Заза цуг гарах уу?
Min Ho: Тэгье дээ. гээд тэд оффисоос цуг гарна.
Min
Ho Ye Jin-г таксинд суулгаж өгчөөд өөрөө жүжгийнхээ бэлтгэл рүү явна.
Тэр киноныхоо зохиолыг л уншиж амжсан байв... Тэрэнтэй ямар жүжигчид
тоглохыг Min Ho үл мэднэ. Тэрээр ч бэлтгэл хийх газраа ирлээ. Тэнд маш
олон алдартай жүжигчид байсан бөгөөд харамсалтай нь түүнтэй хос болж
тоглох жүжигчин нь ирээгүй байлаа. Хэсэг хугацааны дараа жүжигчид
зохиолоо уншин сууж байтал хаалга зөөлхөөн тогшин орж болох уу? хэмээн
нэгэн танил дуу сонсогдоно. Эргээд хартал Koo Hye Sun. Min Ho үнэхээр
гайхан балмагдаж байтал Hye Sun тэрэн дээр ирэн
Hye Sun:Яасан гайхсан уу?
Min Ho: Харин гайхлаа. Чи бас энэ кинонд тоглох гэж байгаа хэрэг үү?
Hye Sun: Тиймээ өчигдөр л саналыг нь хүлээж авлаа. Зохиол нь их таалагдсын. Чамайг тоглох гэж байгааг сая ирж явахдаа л мэдлээ.
Min Ho: Би харин дөнгөж сая л мэдлээ.
Ийнхүү
жүжигчид цуглаж жүжгийн бэлтгэл эхэлнэ... Hye Sun ойр байх болсондоо
баярлаж байсан хэдий ч нэг л юм санаа бодлыг нь түгшээнэ... Hye Sun
ойрхон ойрхон Min Ho лүү харж хэдийгээр кино ч гэсэн хосууд болж
жүжиглэх гэж байгаадаа хязгааргүй их баяртай байлаа...
Харин
Min Ho өөрийгөө гайхалтай барьж чадаж зөвхөн кинондоо л анхаарлаа
хандуулна... Тэр өөр зүйлд анхаарлаа хандуулж чадаж байгаа нь Hye
Sun-г мартаж байгаан бол уу?Жүжгийн бэлтгэл ч дуусч Min Ho яаралтай
ажил гарлаа хэмээн хоолонд орохоос татгалзаж гэр лүүгээ явна.
Тэр
замдаа явахдаа Koo Hye Sun-г байнга бодож байв. Цугтаа кинонд тоглож
байгаа нь миний хувьд нэг дэвшил юм болов уу? Энэ киноны дараа бид 2н
харилцаа яах бол? Гээл олон юм бодно. Гэхдээ Lee Min Ho Ye Jin-г
гомдоохыг үл хүснэ. Тэр: За ямар ч л байсан Ye Jin-г гомдоож болохгүй.
Тэхээр 3сар сэтгэлээ барих хэрэгтэй. Hye Sun-тай энэ хугацаанд яг л
найзууд шиг байх хэрэгтэй гэхдээ тэрнийгээ бас халамжлах хэрэгтэй гэж
бодож байв...
Lee Min Ho гэртээ ортол Ye Jin тэрэнд хоол бэлтгэн хүлээж байв...
Ye Jin: Ингэж нэг ирэх шив?
Min Ho: Харин тиймээ...
Ye Jin: Би чамд зориулж хоол хийсэн байгаа. Гараа угаагаад хоолоо ид
Min Ho: Okay. Хатагтай
Min Ho гараа угаагаад хоолыг нь амтархан иднэ. Хоолоо идчихээд тэр явах бэлтгэлээ базааж эхэллээ.
Ye Jin: Чи өнөөдөр нүүх гэж байгаа хэрэг үү?
Min Ho: Тиймээ. Тиймээс л жүжигчидтэй хоолонд орохоос татгалзаад ирсэн юм... Тэгээд маргаашнаас шууд зураг авалт эхлэхээр болсон..
Ye Jin: Зураг авалт чинь хаана явагдахын...
Min Ho: Одоохондоо Сөүлдээ. Тэгээд Сөүл дэх зураг авалтаа дуусгаад Шанхай руу явна
Ye Jin: Аан. Аль хир удах юм?
Min Ho: Зураг авалт ойролцоогоор 3сар үргэлжлэх байх..
Ye Jin: Юу? Заза чи оройтлоо явдаа.
Min Ho: Окay. Би явлаа. Хэд хоногоос уулзъя
Ye Jin-ы төлөвлөсөн зүйл ингээд талаар болж ч байх шиг. Гэхдээ тэр шинэ арга сэдэхээр шийднэ...
Min Ho нөгөө 2 дээрээ нүүн ирлээ. Joon тэрэнтэй үг дуугарахгүй
байсаар... Bum болохоор ядраад байна гээд түрүүлээд унтаад өгөв...
Маргааш нь зураг авалт эхэллээ...
Жүжигчид үнэхээр шаргуу идэвхитэй ажиллана. Өдрийн хоолны цагаар Hye
Sun, Min Ho нар хамтдаа нэг газар луу явж хоолонд орохоор төлөвлөөд
байлаа...
Гэвч Ye Jin Min Ho-д хоол барин ирнэ.. Hye Sun Min Ho 2 яг явах гэж байхад Ye Jin Min Ho-г дуудна..
Min Ho: Чи энд юу хийж байгаан?
Ye Jin: Чамайг ядарч байгаа байх гээд хоол авчирлаа...
Min Ho: Яах гэж өөртөө ингэж төвөг удаж байдаг юм бэ дээ? Маргаашнаас эхлээд хэрэггүй шүү
Ye Jin: Яагаад?
Min Ho: Өөртөө ингэж төвөг удах хэрэггүй. Жүжигчид өөрсдөө мэдээд хооллочихно. Би ч гэсэн..
Ye Jin: Чи Hye Sun-тай хаачих гэж байгаан?
Min Ho: Бид 2 нэг тийшээ хамт явах гэж байсын...
Ye Jin: Би нэгэнт хоол аваад ирсэн. 3уулаа нэг кафе оръё. Тэгээд та 2 энэ хоолыг ид
Min Ho: Заза...
КАФЕД
Ye Jin: Та 2 сая хаачих гэж байсын...
Min Ho: Нэг газар луу явах гэж байсын?
Hye Sun: Хэлэхгүй байж болно биз дээ...
Ye Jin: Заза өнөөдрийн зураг авалт чинь хэдийд дуусах юм?
Min Ho: Эрт дуусах байхаа...
Ye Jin: Эрт дуусвал гэрээрээ ороод гараарай
Min Ho: Байдлаасаа болноо.
Ye Jin энэ үед Min Ho өөртэй нь Hye Sun-ы хажууд ямар хөндий хандаж байгааг ойлгоно. Тэр албаар
Ye Jin: Хайраа заавал ирээрэй. Чамд үзүүлэх юм байна гэв?
Hye Sun энэ үед Түр хүлээгээрэй би 00 орчихоод ирье гэж босоод яваад өгөв..
Min Ho: Яагаад байгаан?
Ye Jin:
Яагаа ч үгүй ш дээ. Орой заавал ирээрэй.. Чамд хэлж үзүүлэх юм байна.
Заза би яараад байна. Та 2 идээд дуусцан юм чинь би явлаа.
Min Ho: Заза тэг дээ
Hye
Sun хэсэг хугацааны дараа ариун цэврийн өрөөнөөс гарч ирэн тэд хамтдаа
зураг авалтынхаа талбар луу явцгаана. Тэд замдаа юу ч дуугарсангүй. Дуу
сонссоор байгаал яваад очив...
Орой нь Min Ho Hye Sun-г гэрт нь хүргэж өгчихөөд Ye Jin дээр очихоор
шийдэн явж байтал Hye Sun машинд нь утсаа орхичихсон байв... Min Ho
тэрэнд утсыг нь буцааж аваачиж өгөхөөр шийдэн эргээд Hye Sun-нх лүү
явна...
ГЭТЭЛ
Koo Hye Sun-ы гэрийнх нь хаалганы гадаа Kim Hyun Joong Koo Hye Sun-тэй
уулзан зогсож байв... Min Ho заза дараа болъё гээд эргээд алхаж байтал
Hyun Joong: Хоёулаа эргээд нийлье
Min Ho явахаа жаахан азнаж хананы цаана зогсож яриаг нь чагнана...
Hye Sun: Яах гэж эргээд нийлнэ гэж? Би чамтай эргэж нийлэхгүй ээ
Hyun Joong: Яагаад чи одоо хүртэл надад хайртай биз дээ.. Эсвэл үгүй юмуу?
Hye Sun:Үгүй ээ. Би чамд одоо хайргүй. Өмнө нь бол хайртай байсан. Одоо харин өөр хүнд хайртай
Min Ho тэрнийг сонсоод юу? Hye Sun одоо өөр хүнд хайртай юм байх даа? Хэн юм бол?
Hyun Joong: Хэн юм?
Hye Sun: Чамд яагаад хэлэх ёстой гэж?
Hyun Joong: Чи худлаа ярьж байна
Hye Sun:Үнээн..
Hyun Joong: Тэгээд хэлээч...
Hye Sun: Lee Min Ho
Min Ho энэ үед өөрийнхөө сонссонд итгэж ядан зогсоно...
Hyun Joong: Min Ho… Тэр чамайг өөрт нь сайн гэдгийг мэдэх үү? Аа тийн тэглээ ч тэр чинь найз бүсгүйтэй биз дээ?
Hye Sun: Мэдэхгүй тэр намайг өөрт нь сайныг мэдэхгүй ээ. Гэхдээ би тэрнийг хүлээнэ..
Hyun Joong:
Их хачин юм сонсох нь шив дээ... Энд ирээд эргээд нийлье гэдэг би ч
тэнэг юмдаа. Гээд Hyun Joong яваад өгнө... Hyun Joong Min Ho-г анзаарах
ч сөхөөгүй уурлан алхана.
Харин Hye Sun гэр лүүгээ орохоор түлхүүрээ хайн зогсоно. Min Ho энэ
үгийг сонссондоо итгэж ядан санаандгүй Hye Sun-ы утсыг газарт
унагаачихав...
Hye Sun гайхан хэн юм байдаг бол хэмээн алхан очоод хартал гайхан балмагдсан Min Ho.
Hye Sun гайхан тэрнээс чи сая бид 2н ярьсан зүйлийг нь бүгдийг нь сонссон уу?
Min Ho толгойгоо дохино...
Hye Sun: Би албаар тэрнийг явуулах гээд тэгээд хэлсэн юмаа. Нэрийг чинь барьсан бол уучлаарай..
Min Ho: Худлаа саяны хэлсэн болгон чинь худлаа хэрэг үү? Яг үнэнээ надад одоо хэл би ч гэсэн чамд хариулт болгож нэг зүйл хэлье.
Hye Sun:Ю Ю Юу? Б Б Би чамд Японоос ирснээс чинь хойш сайн болсон. Анхандаа
чамайг санаж байна гэж бодож байсан. Гэтэл би чамд үнэн сэтгэлээсээ
хайртай болчихсон. Hyun Joong-с салсны дараа чамайг бага багаар үгүйлэн
санаж эхэлсэн...
Min Ho: Юу? Чи тэгээд яагаад надад хэлээгүй юм?
Hye Sun:Би чамд хэлэх гэж оролдсон. Чи санаж байгаа биз дээ. Би чамайг Японоос
ирдэг орой гэрийн чинь гадаа чамтай уулзсаныг... Тэр үед уул нь би чамд
хайртай гэдгээ хэлэх гэж байсын. Гэтэл чи Ye Jin-тэй бууж ирсэн. Тэр
үед тэрнийг би чиний найз бүсгүй гэж бодож байсан. Маргааш нь ч чи найз
бүсгүйтэй гэж хэлсэн... Гэхдээ зүгээрээ чи намайг тоохгүй орхичих...
Хэсэг хугацааны дараа чамайг мартчих байх...
Min Ho: Чи тийм амархан мартаж чаддаг гэж бодоо юу?
Hye Sun: Зүгээрээ намайг битгий тоо би мартана
Min Ho: Чи чадахгүй ээ. Би чамайг мартах гэж 2 жил гаран болж байна. Тэгсэн хэдий ч одоо хүртэл мартаагүй л байна
Hye Sun: Юу?
Min Ho: Би
чамд сайн болоод удаж байна... Чи санаж байна уу? Үгүй юу? Чи надад
Hyun Joong-тэй үерхэж эхэллээ... гэж хэлдэг өдөр байна аа. Тэр үед би
чамд хайртай гэдгээ хэлэх гэж байсын. Гэхдээ чиний хэлснийг сонсоод би
хэлэхээ больсоон. Энэ бүхний дараа Солонгост байх нь надад хэцүү
санагдсан... Тэгээл би Япон явсан. Ye Jin-ы тухайд гэвэл бид 2
хуурамчаар үерхэж байгаа... 3сарын хугацаатай. Энэ бүхний дараа би чамд
хамаг үнэнээ хэлье гэж бодож байсын... Гэхдээ одоо хэлчихлээ... Одоо л
дотор уужирч байна...
ТЭД ТЭВРЭЛДЭЦГЭЭНЭ..............................
Hye Sun: Одоо чи Ye Jin-г яах гэж байна.
Min Ho: Худал юм худлаа л байдаг юм... Зүгээрээ би зохицуулна
Min Ho Hye Sun-г гэрт нь оруулж өгчихөөд эхлээд F3-нхан дээр очиж бүх
үнэнээ хэлнэ. Энэ мэдээг дуулаад хамгийн их баярлаж байгаа хүн бол Kim
Joon… Учрыг нь мэдэж байгаа биз дээ.
Дараа Ye Jin лүү явна. Гэртээ ортол
Ye Jin шууд: Чи ямар их уддаг юм бэ? Энд суу..
Min Ho: Зүгээрээ. Юу би чамд хэлэх юм байна
Ye Jin: Надад ч гэсэн.
Min Ho: Би эхлээд хэлье. Шууд хэлье. Хоёулаа салъя
Ye Jin: Юу?
Min Ho:Hye Sun бид 2 бие биедээ сайн. Энийгээ өнөөдөр л мэдлээ. Тиймээс хоёулаа салъя
Ye Jin: Хоёулаа 3сар гэж тохиролцоо биз дээ.
Min Ho: Уучлаарай Ye Jin-ээ.
Ye Jin: Би чиний хувьд юу юм? Зүгээр л нэг ашиглаад хаях гутлын алчуур байсан хэрэг үү?
Min Ho: Та намайг Hye Sun-д угийн сайн гэдгийг анхнаасаа мэдэж байсан ш дээ.
Ye Jin: Хэрвээ би чамд сайн гэдгийг чи мэдсэн бол яах байсан?
Min Ho: Юу? Тэгсэн ч юу ч өөрчлөгдөхгүй ээ уучлаарай. Та намайг ойлгоно биз дээ. Гээд гараад яваад өгөв...
Энэ өдрөөс хойш аль хэдийн 6сар өнгөрчээ.
Ye Jin Америк луу буцахаар шийдэн тэр даруйдаа явсан бөгөөд харин араас нь Joon явахаар шийднэ.
Харин Bum одоогоор гадаадаар аялаж байгаа. Гадаад дахь фенүүдтэйгээ фен уулзалт хийн явж байгаа.
Харин Kim Hyun Joong дуучныхаа карьерт голлон анхаарч байгаа.
Харин Koo Hye Sun болон Lee Min Ho нарын тоглосон кино нээлтээ хийсэн бөгөөд тэд албан ёсоор үерхэлээ зарласан.Эхний анги нь саяхан гарсан. Нилээн амжилттай байгаа гэсэн шүү...
3жилийн дараа
Хөөрхий Joon Ye Jin дээр очсон боловч бүтээгүй юм шиг байна лээ. Гэхдээ тэрээр аль хэдийн шинэ хайраа олсон.
Hyun Joong-ы хувьд хайр дурлалын тал дээр нилээн бүтэлгүй байгаал юм гэсэн.. Удахгүй жинхэнэ хайраа олох байлгүй дээ. Харин уран бүтээлийн хувьд нилээн олз омогтой байгаа..
Bum энэ жүжигчинтэй нэг сурталчилгаанд тоглосноос хойш сайн болсон одоог хүртэл араас нь гүйгээл байгаа.. Даанч бүтэж байгаан болуу? даа.
F3-нхан ойрд их залхуу байгаа шинэ уран бүтээл энээ тэрээ гаргаж барихгүй. За өөрсдөө мэдэж байгаа байлгүй дээ. Гэхдээ хамтлагийн ажилд эргэж орохоор ярилцаад эхэлсэн гэсэн. Joon хайр дурлалдаа мансуурчихсан явж байгаа, Bum нөгөө жүжигчний араас гүйгээл, тээр харалдаа одоо хүртэл тэрэн лүү мессеж бичээл... Харин Lee Min Ho
2 Жилийн өмнө тэд гэрлэсэн
Бал сараараа
Уржнан Hye Sun нэг ийм юу гэдэг билээ дээ? Зурсан юм шиг байна лээ. Нээлтэн дээрээ нөхрийнхөө хамт зургаа тайлбарлаж байгаа нь......
Бас уржнан Хосууд Kim Hyun Joong-н тоглолтын үеэр.. Энэ 2 харин Hyun Joong-тэй сайн харилцаатай байгаам шиг байна лээ.
Ёстой гол хүнийг нь мартах гэж байшдээ. Ноднин тэр 2 хүүтэй болсон... Баяр хүргэе...
Хосуудын энэ жилийн мэдээнээс гэвэл Hye Sun одоогоор хүүгээ харж байгаа бөгөөд ажилдаа хараахан ороогүй байгаа...
Lee Min Ho-гийн сурталчилгаанд тоглох хүсэлт тасрахгүй байгаа. Гэхдээ ойрын үед эхнэр нь жоохон дурамчхан байгаа гэсэн шүү. Дээрх зургийг хараад ойлгоно биз. Бодвол нөхрөө харамлаж байгаан байлгүй ккк.
Lee Min Ho ч эхнэрийнхээ үгэнд сайн орж эхнэрээ хурдан ажилдаа эргэн орохыг нь хүлээж байгаа гэнэ. Энэ зураг уу? Аль дээрийн зургаа. Гэрлэхийнх нь өмнөх зураг. Кино театрт