2-р хэсэг
F3 хамтлагийнхны хувьд өөрсдийг нь ийм олон фен нь ингэж жаргалтайгаар угтаж байгаад мэл гайхцгаав. Тэд ч өөрсөддөө улам итгэлтэй болцгоов. Гэвч Lee Min Ho тэрнийгээ бодсоор... Тэрнийг одоо яаж байгаа бол Hyun Joong-тай хамт байгаа болов уу? гэхээс галзуурах шахна. Lee Min Ho наанаа инээж байгаа боловч сэтгэл зүрхэндээ гунисаар... F3 хамтлагийнхны хувьд Япон дахь эхний өдрийн ажлын хөтөлбөрийн дагуу телевизийн ярилцлагад оролцох ёстой байв. Тэд ч ярилцлагандаа орохоор ирцгээв. Нэвтрүүлэг ч эхэлж хөтлөгч нь эхлээд мэдээж тэдний уран бүтээлийн талаар их асууж тэд ч хариулсаар байв. Хөтлөгч нь сүүлийн хэдэн хоромд
Хөтлөгч: За тэгэхлээр манай нэвтрүүлэг дуусах тун дөхөж байна л даа. Тэгэхлээр энэ асуултыг та бүгдийг мянга мянган фенүүд чинь асуугаасай гэж бодож байгаа байх. Та 3т найз охин байгаа юу? Байхгүй бол хэзээ болно гэж бодож байна.
Тэд инээцгээн.
Kim Joon:Бидэнд найз охин байхгүй ээ. Ойрын хэдэн жилд ч гэсэн байхгүй байх бах. Хэдийгээр манай захирал биднийг найз охинтой болж болзохыг хүлээн зөвшөөрдөг хэдий ч бид одоогоор маш их ажилтай байгаа учраас найз охины талаар бодох сөхөө алгаа.
Kim Bum: Тиймээ бид ойрын 2-4жилд найз охинтой болох төлөвлөгөө алга. Гэхдээ үнэхээр нэг эмэгтэй зүрх сэтгэлийг минь эзэмдэж чадвал...
Lee Min Ho: Яг үнэнийг хэлэхэд би хамтлагийнхаа 2оос өөр бодолтой байна. Миний хувьд одоо найз охинтой болохыг үнэхээр их хүсч байна. Гэхдээ энэ бүхэн мэдээж санаснаар болохгүй л дээ.
Хөтлөгч: Min Ho чи яагаад одоо найз охинтой болохыг хүсч байгаа гэж. Тэр эмэгтэй чинь Япон бүсгүй байвал ямар уу?
Lee Min Ho: Яагаад болохгүй гэж. Мэдээж болно. Яагаад одоо найз бүсгүйтэй болмоор байна вэ? гэвэл би өмнө нь хэзээ ч үерхэж байгаагүй. Гэхдээ мэдээж дурлаж байсан гэхдээ энэ дурлал бүтэлгүй дурлал гэхүүдээ. Тиймээс л би одоо найз бүсгүйтэй болохыг хүсч байна. Бас би их ганцаардаж уйдаж байна.
Хөтлөгч: Та тэр эмэгтэйтэй хайраа илчилж байв уу? Одоо харилцаатай байдаг уу?
Lee Min Ho: Үгүй ээ. Тэр найз залуутай байсан юм. Одоо харилцаатай байдагаа.
Хөтлөгч:Заза ийнхүү манай энэ удаагийн нэвтрүүлэг ийнхүү өндөрлөж байна. Манай энэ удаагийн дугаарт Солонгосын алдарт F3 хамтлагийнхан маань уригдан оролцож сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Та бүхэнд баярлалаа.
F3: Танай хамт олонд ч гэсэн баярлалаа.
Нэвтрүүлэг дууссаны дараа F3 хамтлагийнхан Японд амьдрах гэртэйгээ танилцахаар явцгаана. Тэд японоор маш сайн ярьдаг бөгөөд Японд байх нь тэдний хувьд нэг бодлын амар байв. Тэд замдаа
Kim Joon: Яаая Min Ho чи найз охиныхоо эрэлд гарахгүй юмуу?
Lee Min Ho: Тэгж байгаад гарна даа. Одоо жаахан завгүй байна. хаха. Joon чи ч энэ байдлаараа ганцаараа өтлөнө шүү.
Kim Joon: Тэгсэн ч яахав дээ. Өө бид ирчихлээ. Машинаасаа бууцгаая.
F3-нхны хувьд Японд маш хурдан дасч, уран бүтээл нь ч гэсэн амжилттай байв. Min Ho тэрнийг мартахыг хүсч байгаа хэдий ч санаснаар болохгүй байв. Харин Koo Hye Sun, Kim Hyun Joong 2н харилцаа улам сайжирч байв. Цаг хугацаа нэг л мэдэхэд урсан одсоор аль хэдийн 2жил өнгөрсөн байв.
2010он
Koo Hye Sun, Kim Hyun Joong 2н харилцаа улам бүр муудсаар тэд салцгаав. Харин F3 хамтлагийнхан Японд үнэхээр амжилттай уран бүтээл туурвицгааж байв. Захирал нь 2жил болсон болохоор тэднийг Солонгост хурдан ирэхийг санал болгов. Lee Min Ho-гийн хувьд Япон олон ангит кинонд гол дүр бүтээж байгаа бөгөөд киноныхоо зураг авалтыг дууссаны дараа Joon, Bum 2н ардаас очихоор болов. Joon, Bum 2 Солонгост газардаж онгоцны буудлаас шууд оффис луу явж захиралтайгаа уулзав.
Захирал: За сууцгаа сайн явж ирцгээсэн биз дээ.
Joon: Мэдээж тэгэлгүй яахав захирлаа. Таны ажил бүтэмжтэй сайн байсан гэдэгт итгэж байна.
Захирал: Хаха Joon ч хэвээрээ шив. Тэр бол асуугаад байх юу байна. Нээрээ Min Ho яагаад харагдахгүй байна.
Bum: Тэр танд хэлээгүй хэрэг үү
Захирал: Юу тэрэв?
Bum: Min Ho японд үлдсэн. Нөгөө тоглож байгаа олон ангит киног маш олон хүн үзэж байгаа ш дээ. Тэгээд анги сунгахаар болоод зураг авалтаа дуусгаад шууд ирнэ гэсэн.
Захирал: Аан. Заза тийм бол ч яахав. Надад нэг та нарт хэлэх юм байна. Та нар 1жил хувийнхаа карьерийг хөөвөл ямар вэ? Гэхдээ Солонгост шүү
Joon: Би өмнө нь бодож үзэж байсан. Тийм болохоор тэгсэн нь дээр гэж бодож байна.
Bum: Тиймээ зөв захирлаа. Би ч гэсэн дэмжиж байна.
Joon Min Ho-д утсаар энэ талаар хэлж Min Ho ойлголоо хэмээн утсаа таслана. Min Ho-гийн тоглож байгаа киноны зураг авалт өнөөдөр дуусах бөгөөд тэр маргааш солонгос руу нисэхээр болов.
Маргааш ч болж тэр онгоцонд суун маш олон юм бодов. Koo Hye Sun-д хайргүй болсон гэдэгтээ тэр итгэлтэй байв. Хамгийн тэнэг нь тэр Koo Hye Sun-г Hyun Joong-с салсныг мэдэхгүй байв. Хэрвээ тэр мэдвэл яах бол???...
Min Ho газардав. Түүнийг тосохоор маш олон фенүүд нь ирсэн байв. Тэр эхлээд гэртээ очин дараа оффис луугаа явж захиралтайгаа уулзав. Joon Бусан луу, Bum Чэжү рүү клипний ажлаар явсан байв. Тэд бусад хамтлагийн дууны клипэнд гол дүрд тоглоцгоож байгаа. Min Ho захиралтайгаа уулзаад шууд менежертэйгээ уулзахаар явна.
Min Ho: Менежерээ би яавал дээрэв? Би юу хийх үү?
Менежер:Хэрвээ чи хүсвэл кинонд тоглож болно шүү дээ. Чамд маш олон кинонд тоглох санал ирсэн. Чи энэ кинонуудын зохиолыг нь унш даа. Надаа их таалагдлаа. Чи өөрөө уншаад үз. Таалагдсанд нь тогло. Ямар уу?
Min Ho: Юу ч гэсэн уншиж үзье.
Min Ho гэртээ харин эхнээс нь дуустал нь бүх киноных нь зохиолыг уншив. Тэрэнд 2киноных нь зохиол их таалагдаж тоглохоор болон нэгнийх нь зураг авалт энэ сард эхлэх байв. Харин нөгөөгийнх нь 2-3 сарын дараа эхлэх төлөвлөгөөтэй байв. Min Ho онц хийх юмгүй гэртээ амарч байхад нь тэрний утас дуугарав. Танихгүй дугаараас залгасан байв.
Min Ho: Байна. Хэн бэ?
ххх: Чи намайг танихгүй байгаа хэрэг үү? Son Ye Jin л байна.
Min Ho: Өө сайн уу? Юу байна. Гэхдээ чи яагаад Солонгос дугаараас залгадаг билээ.
Ye Jin: Би Солонгост ирсэн байна. Чи намайг ирж аваач. Би онгоцны буудал дээр байна
Min Ho: Заза тэгвэл одоо очлоо.
Min Ho онгоцны буудал дээр очиж тэрнийг авав.
Min Ho:Яагаад гэнэт солонгост ирэхээр болчоов?
Ye Jin: Яагаад болохгүй гэж? Төрсөн газраа ирж болохгүй гэж үү?
Min Ho: Яалаа гэж дээ? Аль буудалд байрлах гэж байгаан хүргээд өгье.
Ye Jin: Би буудалд байж чаддаггүйг чи мартчихаа юу? Joon, Bum та 3н гэрт очъё. Болох уу?
Min Ho: Аа нээрээ тийш дээ. Бас бид 3хамт амьдрахаа больсон. Joon Бусанд, Bum Чэжүд байгаа.
Ye Jin: Аан. Тэгвэл танайд очъё.
Min Ho: Заза тэгье дээ.
Тэд
машинтайгаа тэдний гэрийн гадаа ирэн зогсов. Min Ho машинаасаа буун Ye
Jin-ы ачааг барин орох гэж байтал үүдэнд Min Ho-д Японд амжилттай
ажилласанд баяр хүргэхээр Hye Sun тэрнийг хүлээн зогсож байв. Нөгөө Hye
Sun-д хайргүй гэж бодож байсан Min Ho тэрнийг харангуутаа л зүрх нь
хүчтэй цохилж 2жилийн өмнөх Min Ho болон хувирав...
3-р хэсэг
Тэд машинтайгаа тэдний гэрийн гадаа ирэн зогсов. Min Ho машинаасаа буун Ye Jin-ы ачааг барин орох гэж байтал үүдэнд Min Ho-д Японд амжилттай ажилласанд баяр хүргэхээр Hye Sun тэрнийг хүлээн зогсож байв. Нөгөө Hye Sun-д хайргүй гэж бодож байсан Min Ho тэрнийг харангуутаа л зүрх нь хүчтэй цохилж 2жилийн өмнөх Min Ho болон хувирав...
Гэхдээ Lee Min Ho юу яах ёстойгоо өөрөө сайн мэдэж байв. Тэр тэрнийг тэврээд санасан шүү гэж хэлэхийг маш их хүсч байсан хэдий ч ингэж болохгүй гэдгийг маш сайн мэдэж байв. Lee Min Ho Ye Jin-г дагуулан Koo Hye Sun дээр очно
LMH: Сайн сууж байсан биз дээ?
KHS: Сайн харин чи сайн явж ирсэн үү?
LMH: Сайн явж ирсэн. Ийм орой....
KHS: Чамд зүгээр баяр хүргэх гэж ирсэн юмаа. Бас маргааш өглөө 9с KBS телевиз дээр хүрээд ирээрэй. Хамт нэвтрүүлэгт орцгооё
LMH: Амжих болов уу даа
KHS: Амжуулаа тушааж байна
LMH: Заза та тушааж байгаа бол очъё доо
KHS: Заза би яараад байна. Явлаа
LMH: Манайхаар орохгүй байсан юмуу?
KHS: Уучлаарай амжихгүйнээ Баяртай
LMH: Заза баяртай
Ийнхүү
Hye Sun яаравчлан явлаа. Son Ye Jin Lee Min Ho-с чи яагаад намайг
тэрэнтэй танилцуулсангүй вэ? гэтэл LMH өө уучлаарай Ye Jin эгчээ
мартчихаж хэхэ. Дараа танилцуулъя. гээд тэд Lee Min Ho-гийнх руу оров.
Lee
Min Ho орж ирэн тэрэнд хоол хийж өгөхийг хүссэн ч Ye Jin шууд амарцгаая
гэв. Min Ho тэрэнд өрөө гаргаж өгөн өөрөө өрөө лүүгээ оров. Min Ho
өрөөндөө орон нулимсаа барьж дийлэлгүй уйлна.
Өглөө нь Min Ho Hye Sun-н даалгаснаар KBS телевиз дээр очин ярилцлаганд орно
Хөтлөгч: Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчидээ. Манай энэ удаагийн дугаарт жүжигчин дуучин Lee Min Ho болон Koo Hye Sun нар уригдан оролцоцгоож байна. Та 2т энэ өдрийн мэнд хүргэе
KHS: Нийт үзэгчиддээ болон танд өдрийн мэнд хүргэе
LMH: Энэ өдрийн мэндийг бүх хүмүүстээ хүргэж байна
Хөтлөгч: За манай нэвтрүүлэг бол жүжигчдийн хувийн амьдралын талаар ярьдгаараа алдартай нэвтрүүлэг л дээ. Тэхээр эхний асуулт бол та 2 бүүр багын сайн найзууд гэж үнэн үү? Бас өмнө нь үерхдэг байсан гэж? Эсвэл одоо юмуу?
LMH: Hye Sun-аа би ярьчих уу? хэхэ. Бид 2 бүүр багадаа цэцэрлэгт байхаасаа л өдийг хүртэл найзалж байна. Үй зайгүй найзууд гэх үү? дээ. Би 2 зүгээр л найзууд. Өмнө нь үерхэж байгаагүй ээ. Одоо ч гэсэн. Би найз бүсгүйтэй Hye Sun маань ч гэсэн ялгаагүй
Хөтлөгч: Та найз бүсгүйтэй гэж үү?
LMH: Тиймээ. Миний найз бүсгүй зүгээр л жирийн нэгэн эмэгтэй. Тиймээс би өөр зүйл ярьмааргүй байна. Бас тэр миний анхны найз бүсгүй
KHS: Хөөх үерхэж байгаамуу? Мэдээгүй юм байна. Юутай ч баяр хүргэе.
LMH: Баярлалааа
Хөтлөгч: Түрүүн Lee Min Ho:Би найз бүсгүйтэй Hye Sun маань ч гэсэн ялгаагүй гэлээ? KHS та шинэ найз залуутай болсон юмуу?
KHS: Бид 2удаан хугацаанд нэг нэгэнтэйгээ уулзаагүй утсаар ч яриагүй хол байсан болохоор бие биенийхээ хувийн амьдралын талаар сайн мэдэхгүй байна л даа. 2жил уулзаагүй байж байгаал өчигдөр л мэнд усаа мэдэлцлээ. Миний хувьд Hyun Joong-с салснаасаа хойш шинэ залуутай болж амжаагүй л байна
LMH: Юу? Чи Hyun Joong-с салчихсан байсан юмуу?
KHS: Тийш дээ. Чи мэдээгүй билүү
..................................................... Нэвтрүүлэг дууслаа. Lee Min Ho нэвтрүүлэг дуусаад Koo Hye Sun-тэй ч юу ч дуугарсангүй. Шууд л машиндаа суугаад яваад өгөв?
Lee Min Ho өөрийгөө үхтэлээ зэмлэж яагаад түрүүлж дуугарсанаа огт ойлгохгүй байв. Тэр юу ч бодохгүй байхыг хичээж байсан хэдий ч энэ нь түүнд үнэхээр хүнд санагдаж байв.
Min Ho Hye Sun-ы гэрийн гадаа зориглон ирж тэрэнтэй ярилцаж бүх үнэнээ ярихаар шийдэв. Бас өмнөх бүх дурсамжаа бодов.
Энэ нь түүнд үнэхээр хүнд санагдаж байсан хэдий ч тэр Koo Hye Sun-г хүлээсээр... Гэвч Hye Sun ирсэнгүй. Тэр шөнөжин хүлээсэн ч Hye Sun ирэхгүй л байв...
Яг
үнэндээ Hye Sun-ы хувьд зураг авалттай байсан бөгөөд шөнөжин зураг
авалт нь үргэлжилсэн юм. Ганцхан Min Ho Hye Sun-д сайн гэж үү? Үгүй
байлаа Hye Sun ч Min Ho-д нэг л мэдэхэд сэтгэл татагдан сайн болсон
байжээ. Тэрнийг Япон яваад 1жил болоход Hye Sun найз залуугаасаа салсан
бөгөөд тэр энэ үедээ л өөрт нь Min Ho ямар сайн ханддагийг ойлгосон ба
хэдийгээр хол байгаа ч гэсэн тэр өөрийн эрхгүй тэрэнд татагдсан байв.
Яг үнэндээ тэр Min Ho-г Японоос ирснийх нь орой тэрэнд хайртай болсноо болсноо хэлэхээр хүлээж байсан ба харамсалтай нь Min Ho Ye Jin-тэй машинаасаа бууж ирсэн юм. Koo Hye Sun энэ талаараа тэрэнд хэлэхээ больж Ye Jin-г тэрний найз бүсгүй хэмээн бодов. Маргааш нь ч энэ үнэн нь батлагдаж Lee Min Ho нэвтрүүлгийн үеэр найз бүсгүйтэй гэдгээ хэлсэн шүү дээ.