Өнгөрсөн 2 дугаар сард кино үзэгчдийн 10 хүн тутмын 8 нь Солонгос киног сонгон үзэж байсан тооцоо гарлаа.
Энэ нь 2006 оны 10 сараас хойш 7 жилийн дараа анх удаагаа Солонгос киног сонгон үзэж буй үзэгчдийн тоо нэмэгдэж байгаа үзүүлэлт бөгөөд ирэх 3 , 4 сард шинээр зах зээлд гарах Солонгос кинонуудын хувьд үзэгчгүй кино байх магадлал бараг байхгүй гэсэн үг юм.
Өнгөрсөн сард нийт 21 сая 800 мянган киноны тасалбар худалдагдаж үүний 83% нь Солонгос киноны тасалбар авсан иргэд байжээ. 2012 онд л гэхэд 10 сая давсан үзэгчтэй байсан Солонгос кино 2 ширхэг , энэ оны эхний 2 сард 3 сая давсан үзэгчтэй байсан кино 2 байгаа гэж тооцвол энэ онд Солонгос киног сонгон үзэх үзэгчдийн тоо 100 сая давна гэсэн тооцоо гарчээ.