Үдэшлэгт ирсэн хүн бүр ганган харагдаж байв. Мэдээж гурвал маань тэдний дундаас онггой ялгарч байв.
Soohyun: (утсаар ярьж байв) Хөөе чи хаана байна аа?
Чи: Бараг ирчихлээ. Чиний буруу шдээ. Намайг очиж авах хэрэгтэй байсан юм.
Soohyun: Би бэлтгэх хэрэгтэй байсымаа. Хурдлаарай
Чи: Мэдлээ. Mr Hero
мм….би ирчихсэн юм шиг байна.(Утасаа салгаад машинаас буув)
Soohyun хурдхан шиг уулзахаар болзсон үүдний танхимд очиход шал өөр Chae young-г хараад гайхав. Чи энгийн үед өмсдөг навгар хувцасаа биш урт хар гоёлын даашинз өмсөж үсээ дээш нь чамин гэгч нь боосон байв.
Soohyun: Wow……би чамайг ийм хувцас өмсдөг гэж мэдээгүй юм байна.(өөдөөс чинь хараад инээмсэглэв)
Чи: Алдартай инээмсэглэлээрээ инээхээ болио. Наадах чинь надад үйлчлэхгүй.
Soohyun: Би угийн л ингэж инээмсэглэдэг ш дээ. Зүгээр л хүлээж ав.
За хоёулаа оръё чамайг гэрийхэнтэйгээ танилцуулъя
Та 2-г ороход чи үнэхээр их гайхав учир нь ийм сайхан газар анх удаа харж байв
Чи: Энэ газар яг кинон дээрх шиг юм аа. Танайхыг ийм баян гэж мэдээгүй юм байна.
Soohyun:аан…бид биш манай эмээ л баян. Энэ бүхний үнийг тэр л төлж байгаан.
Чи: Янзтай юм аа.
Хөөх суши байна. Сушинд үнэхээр их дуртай. (3 сүши аваад амандаа хийв)
Taecyeon: Хөөе! Гоё даашинз байна. Энд байгаа залуучууд чамд унаж дусна гэдэгт итгэлтэй байна шүү.
Wooyoung: Чи үзэсгэлэнтэй харагдаж байна.
Wooyoung-г үгээ хэлж дуустал тэдний үеэл дүү та нар дээр ирж чамд өөрийгөө танилцуулав. Тэр өндөр модел шиг царайтай, сайхан залуу байв.
Daniel: Сайн уу хатагтай үзэсгэлэн гоо минь. (Чиний гарыг үнсэв) Намайг Daniel гэдэг. Зүгээр Dan гэж дуудахад л болно харин чамайг?
Чи хурдхан шиг гараа авав. Учир нь ийм зүйл анх удаа чамд тохиолдож байв.
Чи: Chae Young…(амандаа дүүрэн сүшитай)
Soohyun: Хөөе! Тэрнээс хол бай. Тэр минийх.
Daniel: Юу гэсэн үгүү? Бас л чиний бүсгүйчүүдын чинь нэг юм уу?
Soohyun: Зүгээр л хол бай. Танай аавын үдэшлэг болж байгаа эсэх нь надад хамаагүй шүү.
Daniel: Тайвшир……би өөрийгөө л танилцуулсан төдий.(яваад өгөв)
Чи: Баярлаа.
Taecyeon: Soohyun-а сайхан хэллээ.
Wooyoung: гоё юм аа.
Soohyun: Аиш! Юу ч гэсэн…….Тэр ирсэн үү?
Taecyeon: Хэн? Яагаад нэрийн хэлэхгүй байгаан? Надад итгэ нэрийн хэллээ гээд чи үхчихгүй.
Soohyun: Jihyun ирсэн үү?
Wooyoung: Түрүүн тэнд эмээтэй ярилцаж байсан.
Soohyun: Сайн байна. Би чамайг тэдэнтэй танилцуулъя.(гарнаас чинь хөтлөөд явав)
Taecyeon: Чи миний бодож байгааг бодож байна уу?
Wooyoung: Тиймээ. Энэ ч муу шүү.
Та 2-г тэдний зүг алхаж байтал Soohyun-и эмээгийн туслах нь зогсоов.
Ноён: Уучлаарай эрхэмээ. Эмээ тань таныг үзүүлбэрээ үзүүлэхэд бэлдээрэй гэж хэлүүллээ.
Чи: Юу? (сандрав)
Ноён: Та Jihyun-и дараа үзүүлбэр үзүүлэх ёстой
Зочид алга ташиж эхлэв. Учир нь Jihyun баллетынхаа хувцасыг өмсчихсөн танхимын голд зогсож байлаа.
Чи: Энэ нөгөө баллетийн өсөж яваа залуу од Jihyun мөн үү? Чиний хэлээд байсан найз чинь тэр юм уу? (гайхав)
Soohyun:.…….
Чи: Яагаад надад хэлээгүй юм бэ? би түүний фэн нь шдээ. хөөх тэр үнэхээр хөөрхөн юм аа.
Soohyun:……..
Чи soohyun-г хараад чиний үгийг огтхон ч сонсохгүй байгааг анзаараад ярихаа болив. Soohyun зөвхөн яг л үзэсгэлэнтэй хун шиг бүжиглэж байгаа Jihyun-г л ширтэж байв. Jihyun бол баллетын өсөж яваа залуу од, өнгөрсөн жилийн баллетын улсын уралдааны тэргүүн байранд орсон. Тэр баллетчин хүнд баймаар төгс биеийн галбиртай хэрвээ үзэсгэлэнтэй гэдэг үгийг тодорхойлбол тэр яг л тохирсон байв.
Jihyun яг л алхам бүрээ мэдэрч бүжиглэж байгаа юм шиг сэтгэгдэл үзэгчдэд төрүүлж байв. Зарим зочид үнэхээр онцгой сайхан үзүүлбэр байна гэхэд зарим нь уйтгартай юм гэж дор бүрнээ ярилцана. Тэднээс гадна Jihyun-и алхам бүрийг нүд салгалгүй ажиглаж байгаа Soohyun түүнийг бүжиг нь бүхэлдээ Jihyun-г нь өвдгөж байгааг мэдэж байв. Түүнийг үзүүлбэрээ дуусгахад бүгд халуун дулаан алга ташив. Jihyun хэсэг бүр лүү харж хүндэтгэл үзүүлж мэхийж байгаад Soohyun-и дэргэд ирээд түр зогсонгоо инээмсэглэв. Харин Soohyun хараагүй юм шиг яваад өгөв.
Soohyun: Бид бэлдэх хэрэгтэй байна
Чи: Ойлголоо…Би амьсгалынхаа дасгалыг хийх хэрэгтэй юм шиг байна.
Soohyun: Алхамуудаа сайн тоолох хэрэгтэй шүү.
Чи: И- инээмсэглэл бас б-бие биерүүгээ харах ёстой шүү.(ээрэв) Өө бурхан минь би үнэхээр их сандарч байна. Jihyun их сайн байлаа харин чи. Хамтрагчтай бүжиглэж чадахгүй………..
Soohyun: Аиш…Би ч гэсэн сандарч байна. Гэхдээ ганцхан удаа надад итгэ за? би яг юу хийхийг чинь хэлнэ зүгээр л намайг дага.
Чи: Би нойл орчоод ирж болох уу?
Soohyun: Үгүй. Тэвч за
Хөтлөгч хүмүүсийн анхаарлыг өөртөө хандуулж, дараагийн үзүүлбэрийн эздийг зарлалаа.
Хөтлөгч: Оройн мэнд эрхэм хүндэт зочид оо. Дараагийн үзүүлбэрийг Mrs.Kim-н ач хүү үзүүлэх болно. Ноён Kim Soo hyun түүний хамтрагч Lee Chae Young нарыг хүлээн авцгаая.
Баярын эзэд өөрийн зээ дүүгийнхээ нэрийг сонссондоо үнэхээр гайхширав. Учир нь тэд Soohyun-г бүжиглэж байхыг хэзээ харж байгаагүй. Jihyun ч гэсэн Soohyun-г бүжиглэнэ гэхэд бүр хэннэгэнтэй хамтарч бүжиглэнэ гэхэд үнэхээр их гайхав.
Taecyeon: Бурхан минь тэрэнд туслаарай.(залбирав)
Wooyoung: Би бүр өмнөөс нь сандарчихлаа.
Гэрэл унтарч танхимын 2 талаас Soohyun та 2 гарч ирэн би биендээ бөхийж, инээмсэглэв. Яг л сургуулилж байсан шиг.
Soohyun: Одоо хөлөө миний хөлөн дээр тавь.(шивнэв)
Чи: Ю-юу?(шивнэв)
Soohyun: Зүгээр л тавиад тоол.
Чамд ямар ч сонгол байхгүй болохоор түүний хөлөн дээр хөлөө тавихад та 2 улам ойртов. Үзэгчид ийм зүйл хийж байгаа хүн анх удаа харж байгаа учраас алга ташицгаав. Soohyun-г бүжиглэж эхэлхэд чи тоолж эхлэв. Гэтэл та 2-ын сургуулилаагүй зарим нэг хөдөлгөөн Soohyun хийхийг хараад гайхсан ч бүжигтэй зохицож байв. Бүжиг дуусах дөхөхөд Soohyun чамайг буулгаад сүүлийн хөдөлгөөнөө хийхдээ хөлөн дээр чинь хүчтэй гишгэчихэв.
Чи: Яаая (шивнэх төдий хэлэв)
Гэсэн ч Soohyun-и харц өөрийг нь алсаас ширтэн зогсож байгаа Jihyun дээр л тусаж байв. Бүжиг дуусахад Jihyun-х шиг хүчтэй биш ч зочид нижгэнэтэл алга ташицгаав. Soohyun-и гэрийхэн ирэв.
Mrs Kim: Чамаараа үнэхээр их бахархаж байна.(Soohyun-и духан дээр үнсэв)
Soohyun: Баярлаа
Taecyeon: Чи яаж хийж чадав аа? Биднийг үнэхээр их гайхшрууллаа.
Mrs Kim: За тэгэхээр энэ үзэсгэлэнтэй залуу хадагтайг чинь хэн гэдэг билээ?
Чи: Намайг Chae Young гэдэг(бөхийв)
Soohyun: Надад саяны бүжгийг заасан юм аа. Бас миний шинэ найз бүсгүй.
Soohyun хэлсэн үгэнд гайхаж бүгд хэсэг дуугүй болцгоов.
Soohyun: Тэр саяхан зөвшөөрсөн(инээмсэглэв)
Чамайг тайлбарлж хэлэх гэтэл Soohyun зөөгчийн тавиураас суши аваад амруу чинь хийчихэв.
Soohyun: Чи энэнд дуртай биздээ? чи ёстой өхөөрдмөөр юм аа.(хацрыг чинь чимхэв) Дахиад идэх үү?(дахиад суши аманд чинь хийв)
Wooyoung: Та 2-т баяр хүргье
Taecyeon: Үнэндээ та 2 хамтдаа сайхан харагддаг шүү.
Taecyeon, Wooyoung 2 үнэмшилтэй болгохын тулд янз бүрийн үг хэлж байв
Mrs Kim: Чамайг эцэст нь найз бүсгүйтэй болсон үнэхээр их баяртай байна.
Чамд энэ бүхнийг тэвчих хэцүү байв. Soohyun-д ч гэсэн хэцүү байсан ч Jihyun-г амралтын өрөө рүү орохыг хараад араас нь орж хаалгыг дотроос нь түгжив.
Soohyun: Jihyun-а
Jihyun: Чи энд юу хийж байгаан?
Soohyun: Хамт түр ярилцаж болох уу?
Jihyun: Чи найз бүсгүйтэйгээ хамт байх хэрэгтэй шдээ.
Soohyun: Жинхнээсээ миний найз охин гэдэгт яаж итгэж чадаж байна аа? Хэннэгэн чамайг орлож чадна гэдэгт үнэхээр итгэлээ гэжүү? Jihyun надад өөр нэг боломж олгооч.
Тэд бие биенийхээ нүдийг ширтэж байв. Гэвч Jihyun удаан тэссэнгүй түрүүлж дальдчаад нүднээс нь нулимс урсаж эхлэв.
Soohyun: Чи тэр залуутай гэрлэх хэрэггүй.
Jihyun: Намайг хүсэж байна гэж бодож байна уу?
Soohyun: Тэгвэл битгий. Чи компанийхаа төлөө өөрийн амьдрал, хайр, хүсэл мөрөөдлөө хүртэл золиослоно гэж үү.
Jihyun: Тиймээ тэгнэ. Яагаад гэвэл би чам шиг хувиа хичээсэн биш, бас чамд үнэхээр их хайртай. Чи мэднэ шдээ. Гэхдээ чиний хайр намайг шаналгаж байна.
Soohyun: Би хувиа хичээсэн хүн байсан гэдгээ мэднэ ээ. Гэхдээ чиний төлөө би өөрийгөө өөрчилсөн. Ямар их харамсаж байгаагаа чамд харуулж чадна. Надтай хамт байгаа ч дээ.
Jihyun: Би аль хэдийн шийдчихсэн болохоор одоо боль.
Soohyun: Би итгэхгүй байна. Чиний хайрыг одоо болтол мэдэрч байхад, би яаж итгэхийн бэ?
Jihyun: Холд намайг явуулаач дээ.
Jihyun, Soohyun-г түлхээд хаалга руу гараа сунгатал, Soohyun гарнаас нь татаад үнсэв. Тэр 2-ын нулимс хацрыг нь даган урсаж байлаа. Jihyun, Soohyun-г өөрт нь одоо болтол хайртай гэдгийг зүрхнийхээ угаас мэдэрч байв. Өөрөө ч гэсэн хайртай байгаа гэдгээ мэдэж байгаа ч яг одоо түүнийг өөрөөсөө холдуулж, гэр бүлийнхээ төлөө гэрлэлтээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.
Jihyun:(Soohyun-г түлхээд) Гуйж байна. Сүүлийн удаа намайг ийм хүнд байдалд битгий оруулаач дээ.(нүднээс нь нулимс тасралтгүй урсан Soohyun-и хацрыг элэн хэлэв)
Jihyun түүний зүрх сэтгэлийг шархлуулж байгаагаа мэдэж байгаа ч гэсэн өөр арга байхгүй учраас түүнийг орхин өрөөнөөс гарав. Soohyun-и сэтгэл нь тэвчихийн аргагүй өвдөж байсан ч чиний заасанаар гүн амьсгаа авав. Гэтэл өөрийнхөө эсрэг талд байгаа толинд өөрийгөө хараад гэнэт толгойд нь хүчтэй цус хурж, уур нь цээжиндээ багтаж ядан байгааг мэдрээд……………………
Soohyun: Аххххххххх
Тольруу гараараа хүчтэй цохиход толь хагарч Soohyun-и гар цус боллоо………..
Soohyun-и гар тэр чигтээ цус болсон ч гэсэн тэр ямар ч өвчин мэдрэхгүй байв. Дахин толийг хүчтэй цохиход ар талын жижиг өрөөнөөс нэг чимээ гарав.
Soohyun: Тэнд хэн байна.(ууртайгаар асуув)
Хэн ч хариулахгүй байсан болохоор Soohyun очоод хаалгыг нээтэл түүний таньдаг хүн байв
Soohyun: Чи энд юу хийж байгаан?
Чи: Хувцасаа солих гээд л(үнэнээ хэлэв)….би сонсъё гэж бодоогүй шүү.
Soohyun чамд юу ч хэлэлгүй яваад өгөв. Харин чиний хөл явахад хэцүү байсан ч түүний араас дагаж явав. Чи байшингаас гартал араас нь алхалаа.
Чи: Хөөе. одоо зогсохгүй юм уу(ядарсан царайтай хэлэв)
Soohyun: Ганцааранг маань орхи.(алхаад л байв)
Чи: Чадахгүй . Чи өөрөө энд ир гэж хэлээ биздээ. Намайг гэрт минь хүргэж өг.
Soohyun зогсоод эргэж харав.
Soohyun: Ах нар дээр очоод наадахаа хэл. Ганцаараа баймаар байна гээд байхад тийм ойлгомжгүй байна уу?(уурлав)
Чи: Чадахгүй. Би чиний найз шдээ(бүсэлхийгээр нь тэврэв)
Soohyun:……….хамаагүй ээ………(гарыг чинь холдуулав)
Чамд алхахад хэцүү байсан ч гэсэн чи араас нь дагаад алхадд л байв. Хэсэг хугацааны дараа Soohyun ганцаараа алхаж байгаагаа анзаараад урдхан талд нь байгаа автобусны буудалын сандал дээр очиж суув. Тэгтэл дахиад чамайг өөдөөс нь доглоод ирж явааг харав. Чи буудал дээр очиход саяхан худалдаж авсан ногоон алимтай сүү гартаа барьчихсан байлаа.
Чи: Май…чи дуртай шдээ.(дэргэд нь суув)
Soohyun их зан гаргах гэсэн ч сүүг аваад уув.
Чи: Чи тэгэхээр
Soohyun: Хөөе хэрвээ чи энд найзын хуваарь байгаа бол зүгээр л амаа хамхи.
Чи амаа хамхиад дуугүй сууж байгаад Soohyun-и цус болсон гарыг хараад гарнаас нь бариад өөрийнхөө алцуураар ороов. Soohyun гараа татсан ч чи тависангүй ядаж цусыг нь тогтоохоор чанга ороож эхлэв.
Soohyun: Энийг хаанаас авсын?
Чи:…..ммммм(Soohyun чамайг амаа хамхи гэсэн болохоор амаа жимийсээр байв)
Soohyun: Аиш…за за чи түр ярьж болно.
Чи: Аан автомат машинаас.(сүүний тухай )
Soohyun: Тэр бишээ. Наад алчуур чинь минийх байна. Манай ээжийнх байсын.
Чи: Чи өөрийгөө 2 жилийн өмнө надад тусалсан жентлэмэн гэх гээд байгаамуу?
Soohyun: Аан. Чи нөгөө миний урд ирээд бүдэрчихдэг эв хавгүй охин юм уу. Би чамайг өмнө нь харж байсан гэж хэлээ биздээ. Одоо надаас уучлалт гуй
Чи: Би лав уучлалт гуйхгүй шүү. Чи л өөрөө хүн буланд шахчаад яг үнсэх гэж байгаа юм шиг хэлээ биздээ. Тийм зүйлийг чинь зүгээр хэл болно шдээ.
Soohyun: Хн…чи намайг тйим зүйл хийлгэхээр өөрийгөө сэтгэл татам гэж бодоо юу?
Чи: Магадгүй шдээ. 2 жилийн өмнө урд чинь бүдэрсэн тэр эв хавьгүй охиныг одоо болтол санаж байж.
Soohyun: Тэр чинь…………..
Яриагаа гүйцээгээгүй байтал хар өнгийн машин та 2-н урд ирж зогсов. Цонх нээгдэхэд Soohyun-и эмээ дотор нь сууж байв.
Mrs Kim: Суу
Soohyun: Уучлаарай эмээ би эндээ үлдье
Mrs Kim: Би машинд суу гэж хэлсэн шүү. Битгий бие хамгаалагчдаа хөдөлгөхөд минь хүргээрэй дээ.
Ямар ч сонголт байхгүй болохоор Soohyun машинд суув
Mrs Kim: Хөөе чи ч гэсэн.(чамд хандаж хэлэв) Чи хүч хэрэглүүлмээр байгаа юм уу?
Чи эмээгээс нь айсандаа хурдхан машинд суув.
Mrs Kim: Намайг толь хагалсныг чинь мэдээгүй гэж бодоо юу?Чи түр зуур манайд байна.
Soohyun: Гэхдээ
Mrs Kim: Амаа цахилгаанд. Чи ч гэсэн манайд байна.
Чи: Гэхдээ би маргааш ажилдаа явах ёстой шдээ. Хатагтай.
Mrs Kim: Хн….чамайг бас миний ач хүүгийн найз бүсгүй дүрд тоглож байгааг мэдээгүй гэж бодоо юу?
Чи: Гэхдээ тэр чинь…..
Mrs Kim: Дахиад ямар ч гэхдээ байхгүй. чи ч гэсэн амаа цахилгаанд
-Эмээгийн байшинд-
Mrs Kim: Soohyun чамайг тэнд эмч хүлээж байгаа харин чи намайг дагаад яв.
Чамайг том өрөөрүүгээ дагуулаад оров. Эмээгийнх нь байшин яг ч ордон биш гэхдээ тансаг газар байв.
Чи:Бидний хийсэн зүйлд уучлаарай.Хадагтай.
Mrs Kim: (инээв) намайг эмээ гэж дуудаа. Түрүүн чамаар тоглосын. Би тийм ууртай хүн биш.
Чи:(инээв) ёоё тийм байлгүй дээ?
Mrs Kim: Гэхдээ би чамайг
энд байгаасай гэж хүсэж байна. Soohyun-тай хамт. Учир нь тэд салснаас
хойш түүнд хэцүү байгааг би сайн мэдэж байна. Тэд хүүхэд байхаасаа бие
биенээ мэддэг байсан. Тэд хамтдаа өссөн гэж хэлж болно. Анх их
сургуулийн нэгдүгээр курсд Soohyun, Jihyun-д хайртай болсоноо мэдэрч
нэг сарын дараа тэд үерхэж эхэлсэн. Гэвч 5 сарын дараа тэд салцгаасан
юм…
Чи: Учир нь тэр түүнд үнэхээр их хайртай гэж үү?
Mrs Kim:(инээмсэглэв) хөөх чи их зүйл мэддын байна шдээ?
Чи: Зүгээр л хальт сонссын.
Mrs Kim: Soohyun Jihyun-г
бодлыг өөрчлөхыг оролдож, дахиад нэг боломж олгооч гэж асууж байсан.
Гэсэн ч тэднийг 2-р курсд байхад бид Jihyun-и гэр бүлийнхэн түүнийг
гэрлүүлэхээр тохиролцсон гэдгийг мэдсэн юм.
Чи: Аан.. тэгээд л гурвал сургуулиа орхисон юм байна л даа.
Mrs Kim: Үгүй ээ. наадах чинь өөр гэр бүлийн асуудал.
Чи: Уучлаарай
Mrs Kim: Дараа нь миний ач хүү өөрийн анхны хайраа мартахын тулд олон охинтой болзож эхэлсэн гэж сонссон
Чи:аан..гэхдээ яагаад намайг энд байгаа ч гэснийг чинь асууж болох уу?
Mrs Kim: Түрүүн намайг
орхи гэж Soohyun чамруу орилж байхад их чанга байсныг чинь харсан. Бас
чи найз нь болохоор дэргэд нь байна гэж хэлсэн биздээ.
Чи: Та тэнд байсымуу?
Mrs Kim:Би сайн гэдгээ мэднэ ээ.хэхэ
Гэхдээ би үүнийг ачынхаа төлөө л хийж байна. Түүнд яг одоо чам шиг найз хэрэгтэй байна. Чи ууртай гэдгийг нь мэднэ шдээ. Миний ганц хүслийг хүлээж аваач дээ. Маргаашийн ажилдаа санаа зовох хэрэггүй. Би зохицуулчихна.
Чи: (санаа алдав) надад ямар ч сонголт байхгүй юм шиг байна.
Mrs Kim: Үнэхээр их баярлаа.
Үйлчлэгч ээ түүнийг зочны өрөөнд оруулаад шархыг нь угаа. Чамайг зочны өрөөнд оруулав.
Mrs Kim: Эцэст нь ач хүүд маань тохирхо яг зөв хүнээ оллоо. хахаха
Хөөе Soohyun-а
Soohyun: Яасан(цухалдав) Эмч одоо зүгээр гэсэн.
Mrs Kim: Чиний гар надад хамаагүй ээ. Найзын чинь хөл гэмтчихсэн байна. Чамаас болоод шүү. Хурдан эм түрхэж өг.
Soohyun: ….(бувтнав)
Soohyun-г зочны өрөөнд ороход чи буйдан дээр сууж байв.
Soohyun: Наанаа байж бай (газао суугаад хөлийгч инь өвөөр дээрээ тавив)
Чи: Ингэх хэрэггүй дээ.
Soohyun: Мэдээж би ингэхийг хүсэхгүй байна. Эмээ хэлсэн болохоор л.(Чиний шархалсан хуруунд эм түрхэж эхлэв)
Чи: Ингэхэд чи зүгээр үү?
Soohyun: Миний гар зүгээр ээ
Чи:Зүрх сэтгэл чинь гэх гээд л
Soohyun: Яг өмнө н чамд хэлж байсан шиг хэрвээ миний найз л бол амаа хамхи.
Чи: Үгүй ээ. Би ийм зүйлд сайн биш л дээ гэхдээ заавал хэлэх хэрэгтэй юм шиг байна. Хайр бол маш их шаналгадаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ ертөнц дээрх бүх зүйл эхлэлтэй бас төгсгөлтэй байдаг.
Soohyun: Чи хайрын тухай их мэдлэгтэй юм шиг байна.
Чи: Үгүй дээ. Зүгээр л хайр гэдгийг мэднэ. Гэхдээ хэнд ч хайртай болж байгаагүй.
Soohyun: Чамд л сайн зүйл болж
Чи: Яагаад гэвэл би хайранд итгэдэггүй.
Soohyun: Айн? Чи юу? Эцэг эхийн чинь хайр , найзуудын чинь хайр. Beyond-г хооллож байгаа чинь хайр биш гэж үү?
Чи: Наадуул чинь биш ээ. Эрэгтэй эмэгтэй хүний хайрыг хэлж байна.
Soohyun:Нээрэн үү?
Чи: Би тоглоод байгаа юм шиг харагдаж байна уу?
Soohyun: Наадах чинь харин инээдтэй юм байна. Хайранд итгэдэггүй гэдэг чинь юу гэсэн үгүү?
Чи: (түр дуугүй болов) ингэхэд энэ миний биш чиний тухай ш дээ.
Би яг одоо чамайг юу мэдэрч байгааг мэдэхгүй ч чиний оронд байсан бол би ч гэсэн түүнийг тавьж явуулж чадахгүй байсан байх.
Дахиад л та 2 чимээгүй болов.
Soohyun: За за
Soohyun босоод явах гээд хаалга онгойлготол эмээ нь яг явах гэж байгааг харав.
Soohyun: Та бидний яриаг нууцаар сонсож байсымуу?
Эмээ: Би юу? Мэдээж үгүй. Алхах дасгалаа л хийж байсын.
Soohyun: Би гарлаа шүү.
Эмээ: энэ орой болсон хойно хаачих гээд байгаан?
Soohyun: Бодлоо цэгцлэх хэрэгтэй байна.(эмээ нь чиний байгаа өрөөнд орж ирэв)
Эмээ:(инээмсэглэв) Өө миний Chae young-аа чи үнэхээр сайн байлаа. Soohyun чамайг найзаараа сонгосон нь зөв болсон байна.
Чи: Юу гэсэн үг вэ? Тэр дахиад л юу ч хэлэхгүй намайг орхиод явчихлаа.
Эмээ: Тэр зүгээр л тоохгүй юм шиг царай гаргаж байгаамаа. Үнэндээ тэр бодлоо цэгцлэнэ гэдэг чинь зөв сонголт хийнэ л гэсэн үг.
Чи: Гэхдээ зөв шийдвэр гаргана гэдгийг яаж мэдэж байгаан.
Эмээ: Энэ чинь л эмээгийн зөн шүү дээ. Надад итгэ. Би мэдэж байна. Одоо амардаа. Их ядарсан байх.
-Өглөө-
Eunjung: (IU-тай утсаар ярьж байв) Би сайн мэдзүү байна аа. Өглөө гэрт нь очиход байхгүй байна лээ.
IU: Би холбогдох гэж хичээсэн боловч болдоггүй ээ.
Eunjung: Chae young-р яах гэж байгаан
IU: Би Wooyoung-руу дагуулж явах гээд л.
Eunjung: Хэдэн цагт
IU: Ойролцоогоор 7н цагын үед. Chae young-г харвал манайд хүрээд ир гэж хэлээрэй.
Eunjung: За хадагтай. Байзаарай би чамруу залгасан зорилгоо мартчихсан байна шдээ. Чи Wooyoung-тай 7 цагын үед уулзах юм бол надтай цуг дэлгүүр яваач. Би болзоондоо зориулж юм авах хэрэгтэй байна.
IU: Би тусалмаар л байна. Гэхдээ ээж намайг байж бай гэсэн. Ээж хайртай хүүдээ зориулж хоол бэлддэгийг чи мэднэ ш дээ.
Eunjung: Өө..за за(утасаа салгав)
Надад үнэхээр туслах хүн хэрэгтэй байдаг.
Гэхдээ хэнийг? Тэрнээс асуудын билүү? Үгүй ээ!Гэхдээ….бид зүгээр
найзууд шдээ. Юу нь буруу байна. Заза залгаад 3н удаа дуудаад авахгүй
бол өөрөө явъя.
Тэр Taecyeon-руу залгаж эхлэв. Гэтэл дуудаал утасаа авчихав.
Taecyeon:(утасан дээр) Сайн уу? Eunjung-а?
Eunjung: С-сайн уу….аан. чи завгүй байна уу?
Нээх ч биш ээ. Сургуулилттай байна
Eunjung: Ойлголоо.
Taecyeon:Хөөе юу болсон бэ?
Eunjung: Надтай цуг дэлгүүр явах уу гээл. Би болзоондоо зориулж юм авах гэсийн.(taecyeon-и санаа алдах нь сонсогдов)
Taecyeon:За за.асуудалгүй ээ. хэдэн цагт юм?
Eunjung: 11 цагийн үед байвал зүгээр үү?
Taecyeon:Болно болно. Би танайд очъё.
Eunjung: Баярлаа
Утсаа унтраагаад дахиад өөр хүнрүү залгав.
Eunjung: Хөөе.Chae young. чи хаана байгаан?
Чи:Би хэлж чадахгүй нь ээ. Гэхдээ би зүгээр байна.
Eunjung: За за үдэшлэг ямар байв? тэдэнд чиний шинэ төрх таалагдсан уу? бас бүжиг?
Чи:Бүгд сайн байсаан. Надад даашинзаа өгсөнд баярлаа. Чи Iu-д ямар нэг зүйл хэлсэн үү? надруу их залгасан байна лээ.
Eunjung: үгүй ээ. би юу ч хэлээгүй. Гэхдээ тэр надад……………………..
Чи: Аиш цэнэг нь дуусчихлаа.
Эмээ: Chae young-а хүрж ирээд өглөөнийхөө цайг уу?
Бүгд суудалдаа суусан байсан ч ганцхан хүн л байхгүй байв. Бүгд түүнийг өөрөөнөөсөө гарж ирэхийг хүлээ байлаа. Удалгүй Soohyun ннүрэндээ инээмсэглэл тодруулан гарч ирэв.
SooHyun: Өглөөний мэнд.
Эмээ:Сайхан амарсан юм шиг харагдаж байна. Хүү минь.
SooHyun: Тиймээ. Таньд баярлаа бас чамд ч гэсэн баярлаа(чамд). Одоо хоолоо идэцгээе.
Чи:Зүгээр дээ
Чи:Эмээ намайг энд байлгаж байгаад чинь баярлаа, гэхдээ би хоолны дараа гэрлүүгээ явж болно биздээ?
SooHyun:Мэдээж ш дээ. Би чамайг хүргээд өгнө өө санаа зоволтгүй.
Чи:Сайн байна.
Эмээ:Өө миний хүзүү
SooHyun:Яасан бэ?
Эмээ:Би сайн мэдэхгүй байна аа. Магадгүй би их ядарсан байх. Надад битгий санаа зов.
Чи:Та итгэлтэй байна уу? Эмч дуудах уу?
Эмээ:Үгүй дээ. хэрэггүй. Жоохон амраад гадаа гарахад л болно.
SooHyun: Хаашаа ч явах хэрэггүй эндээ амар.
Эмээ:Чи яаж тэгж хэлж чадаж байна аа(яг толгой руу нь цохих гэж байгаа юм шиг хэлэв) aigoo миний хүзүү.
Парк юм уу өөр газар луу явж агаар амьсгалвал зүгээр болдогыг мэддэггүй юм үү?
Чи:Тэгвэл. хэрвээ таныг хүсвэл бид 2 хамт явъя. Гэхдээ та 2 цаг амарчих тэгээд хамтдаа хаашаа ч хамаагүй явъя.
Эмээ:Амлалж байна уу? Та 2 үнэхээр надтай хамт явна биздээ? Гуйя…миний толгой үнэхээр өвдөж байна.
Чи:Ойлголоо.
SooHyun:За за . Та эхлээд өрөөндөө орох хэрэгтэй байх.
Soohyun эмээгээ өрөөнд нь оруулж оронд дээр нь суулгаад хурдан хаалгаа түгжив.
SooHyun: Жүжиглэхээ боль. Та чинь юугаа хийгээд байган
Чи:Юу хэлэх гээд байгаан? Энэ бүхнийг жүжиг гэж бодоо юу?
SooHyun: За алив л дээ. эмээ. Би таныг бага байхаасаа л мэднэ. Таныг жүжиглэж байна уу үгүй юу гэдгийг хараад л мэднэ.
Эмээ:Би үгүй гэж хэлсэн шүү. Одоо яв би амрах хэрэгтэй байна.
SooHyun: За за. Гэхдээ ямар нэг юм төлөвлөх хэрэггүй шүү.(явав)
Эмээ:Би тэдний гүүрийг тавих болно оо. хэхэхэ
-3 цагт-
Msr Kim, Soohyun та гурав паркд ирлээ. Msr Kim та 2-г яваад тасалбар аваад ир гээд явуулав. Тасалбараа авчиртал чихэр, попкорн, хотдог, сэндвчи авчруулахаар та 2-г явуулав. та 2 эмээгийнхээ үйлдэлд гайхаж байсан ч хэлсэн бүгдийг нь хийхээс өөр арга байсангүй. Бүх захисан зүйлийг аваад иртал эмээ байсан газраа байхгүй байв.
SooHyun:(утасан дээр) Эмээ, та хаана байна аа?
Эмээ:ӨӨ уучлаарай. миний бие гэнэт өвдөөд би харилаа.
SooHyun:Юу? Бид 2 энэ их тасалбар хоолоор чинь яах болж байна аа.
Эмээ:Хэрэглэхгүй юу?за за баяртай. хөгжилтэй байгаарай.(утасаа салгав)
Чи:Эмээ хаана байгаан?
SooHyun:Гэрлүүгээ явчихаж. Би мэдээд байсымаа. Нэг юм төлөвлөөд л байсын.
Чи:Магадгүй тэр үнэхээр ядарсан байх аа. Нэгэнт ийм зүйл болсоноом хойш энэ билетыг ашиглацгаая. Би энд ирээгүй их удчихаж.
SooHyun:Тэгвэл…чи эхлээд алыг нь тогломоор байна. Бидэнд сонголт их байна шүү.
-------------- GoKpop.Org --------------