Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü Киноноос төрөн гарсан алдартай хосууд+Салалт
  • Киноноос төрөн гарсан алдартай хосууд+Салалт 0 CommentsÄîáàâèë Guest  2.48 AM (2013-02-03)

    Ji Hyun Woo ба Yoo In Na нар "Queen In Hyun's Man's" кинонд хосууд болон тоглож анх танилцсан. Улмаар кино дууссаны дараа дотносож одоо жинхэнэ амьдрал дээрээ үерхэж байгаа. Тэд хэд хоногийн өмнө үерхэж байгаагаа албан ёсоор зарласан юм. Тэдний насны зөрүү 2.

    http://dramascenes.files.wordpress.com/2011/07/eugene-and-ki-tae-young-3.jpg?w=500&h=391

    Ki Tae Young болон Eugene нар 2009 онд "Creating Destiny” киноны үеэр анх танилцаж байсан бөгөөд кино дууссаны дараа байнга холбоотой байдаг байжээ. Ийнхүү 2010 оны 1 сард үерхэж байгаагаа албан ёсоор зарлаж 5 сард хуримаа хийцгээсэн байна. Тэдний насны зөрүү 3.

    "City Hunter" киноны гол дүрийн ид мандаж яваа жүжигчид болох Park Min Young болон Lee Min Ho нар хамтран тоглосон. Улмаар кино дууссаны дараа байнга холбоотой байж 2011 оны 8 сард цуг хооллож байгаад сэтгүүлчдийн дуранд өртсөн. Үүнийхээ дараа үерхэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд харамсалтай нь тэдний үерхэл удаан үргэлжлээгүй. Оны өмнө салсаныг 2 жүжигчний талаас мэдэгдсэн юм. Гол шалтгаан нь тэдний цаг наргүй их ажил ажээ. Тэдний насны зөрүү 1.

    Lee Bo Young болон Ji Sung нар их удаан үерхэж байгаа хосууд даа. 2004 онд тэд "Save the Last Dance for Me” кинонд хамтран тоглосон бөгөөд 2007 оноос эхлэн үерхэж эхэлжээ. Саяханаас эхлээд тэдний хуримын  тухай яриа гарч эхэлсэн хэдий ч 2 талаас албан ёсоор мэдэгдэл хийгээгүй л байна. Тэдний насны зөрүү 2.

    Hyun Bin, Song Hye Kyo нар Солонгосын хамгийн алдартай нэр хүндтэй жүжигчдийн нэг. Тэд 2008 онд "The World They Live In” кинонд хамтран тоглосон бөгөөд 2009 оны зунаас үерхэж эхэлсэн юм. Тэдний үерхэл жил гаран үргэлжилсний эцэст Hyun Bin-ыг цэрэгт явахын өмнөхөн хосууд салсан юм. Тэд нас чацуу.

    "Athena: Goddess of War” киноноос Jung Woo Sung, Lee Ji Ah хос болон төрөн гарсан. Тэд маш хурдан хугацаанд дотносож Парист хамтдаа зугаалж, Jung Woo Sung-н төрсөн өдрийг ч хамтдаа тэмдэглэж явсан юм. Гэвч тэдний энэ үерхэл мөн л удаан үргэлжилсэнгүй. Lee Ji Ah-гийн өмнөх амьдрал сөхөгдөн тавигдаж Seo Ta Ji-тай хуримаа хийж, хүүхэдтэй болох нь мэдэгдэж Jung Woo Sung том цочролд орсон юм. Улмаар тэд салцгаасан аж. Тэдний насны зөрүү 4.

    Зүүн талаас Jung Kyung-ho, Lee Chun Hee, Jeon Hye Jin

    Lee Chun Hee, Jeon Hye Jin нар 2009 онд "Smile You" киноны үеэр анх танилцаж, удалгүй үерхэж эхэлсэн юм. Улмаар 2011 оны 3 сарын 11нд хуримаа хийсэн бөгөөд энэ үеэр сүйт бүсгүй жирэмсэн байсан аж. Тэд 2011 оны 7 сарын 30нд бяцхан охинтой болсон. Тэдний насны зөрүү 9.

    Choi Ji Woo, Lee Jin Wook нар 2007 онд "Air City" кинонд хамтран тоглосноор анх танилцаж байжээ. Бас Андрей Кимийн шоуны үеэр ч хамтдаа загвар өмсдөг байсан байна. 2008 онд тэд Choi Ji Woo-гийн гэрийн гадаа болзож байгаад сэтгүүлчдийн дуранд өртжээ. Ингээд тэд үерхэлээ зарлав. Гэвч ирэх жил нь буюу 2009 онд Lee Jin Wook цэрэгт явсан юм. Гэхдээ тэдний хайр дурлалд энэ саад болсонгүй. Lee Jin Wook чөлөөгөөрөө найз бүсгүйтэйгээ Сөүлийн гудамжаар зугаалж явсан зураг хүртэл байдаг. Ингээд 2011 онд Lee Jin Wook цэргээс халагдсан бөгөөд харамсалтай нь тэд ингээд салцгаажээ. Тэдний үерхэл 3 жил л үргэлжилсэн юм. Тэдний насны зөрүү 6. Мөн эдгээр хосуудаас гадна Choi Jin Hyun, Son Eun Seo болон Seo Woo, In Kyo Jin гээд саяхан үерхэлээ зарласан хосууд, мөн өмнө зарласан хосууд ч байгаа шү.


    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2013-02-03) Ïðîñìîòðîâ: 2198 | Ðåéòèíã: 5.0/1
    Âñåãî êîììåíòàðèåâ: 0
    Äîáàâëÿòü êîììåíòàðèè ìîãóò òîëüêî çàðåãèñòðèðîâàííûå ïîëüçîâàòåëè.
    [ Ðåãèñòðàöèÿ | Âõîä ]
Ñëó÷àéíûé Îáçîð èãû
    free_btc
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    acdsee7447
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    mhi602082
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    gereltuyadvgerjaw
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
Ïîñëåäíèå îáçîð èãðû
Âèäåîîáçîð èãðûÎïðîñ

Манай сайт танд таалагдаж байна уу?



Ïîñëåäíèå êîììåíòàðèè
    GoKpop
    Мэдээ: 2325
    Форум пост: 33
    Бүлэг: Эзэн
    Сэтгэгдэл: 52
    Zip
    Мэдээ: 48
    Форум пост: 21
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 215
    HoTknighT
    Мэдээ: 0
    Форум пост: 11
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 1
    Sirena
    Мэдээ: 0
    Форум пост: 10
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 188
    Ritm
    Мэдээ: 0
    Форум пост: 2
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 0
Ìèíè-÷Àò

    Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
Êàëåíäàðü Àðõèâû