"А" гэх trainee эмэгтэй Park Si Hoo-г өөрийг нь хүчиндсэн хэргээр цагдаад өгжээ. Түүний хэлж байгаагаар бол Park Si Hoo тэр хоёр нэг хүлээн авалтанд ороод дараа нь хамтдаа архи уусан байна. Тэгээд "А" гэх эмэгтэй ухаангүй болтлоо ууж өглөө сэрээд түүнийг Park Si Hoo хүчиндсэн байгааг мэджээ.
Park Si Hoo дөнгөж саяхан өөрийнхөө энтертайнментаас гарсан бөгөөд одоогоор энтертайнментгүй байгаа учраас түүний хуучин энтертайнмент "Тиймээ бид шалгаж байна. Бүх зүйл илрээгүй байхад худлаа цуурхал тараасай гэж хүсэхгүй байна" гэжээ.
Park Si Hoo архи ууж, тамхи татдаггүй, хүмүүстэй скандалд ороод байдаггүй өөрийнхөө цэвэрхэн хувийн амьдралаар алдартай бөгөөд олон хүмүүс яг юу болсон талаар гайхаж байгаа.
Харин дараа нь Park Si Hoo өөрийнхөө албан ёсны мэдэгдэлийг гаргаж "Park Si Hoo юу ч нуулгүйгээр бүх зүйлийг үнэнгээр нь хэлхийг хүсэж байгаа. Үнэндээ нэг үдэшлэгд явж танилцсан "А" гэх эмэгтэйтээ архи хамт уусан нь үнэн. Гэхдээ энэ үеээр тэд хоорондоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаанд байх зүйлийг хийсэн. Үнэндээ Park Si Hoo юунд ч түүнийг хүчлээгүй. Үүний тал дээр түүнд ичих зүйл байхгүй бөгөөд цагдаагийн газрынхан шалгаад гаргаад ирэх байх. Та бүхэн хүлээж байгаарай. Түүнд итгэж түүнийг хайрлаж байсан бүх фенүүдээс нь бид толгойгоо бөхийлгөн уучлалт гуйж байна. Гэхдээ бид ахин хэлхэд фенүүдийн өмнөөс нь ичхээр ямар ч зүйл болоогүй. Park Si Hoo түүнийг үүнд хүчлээгүй. Үүнийг баталхын тулд Park Si Hoo мөрдөн байцалтанд идэвхитэй орж бүх үнэн зүйлсийг хэлэх болно. Эцэст нь бид та бүхнээс нөхцөл байдлыг хэтрүүлэн ярьж шуугиан дэгдээхгүй байхийг хүсэж байна. Мөрдөн байцаагчийн шийдвэр гарах хүртэл" гэжээ.
Мөн энэ зүйл Park Si Hoo өөрийн энтертайнментаасаа дөнгөж гарсны дараа үүсэж байгаа нь нейтзичингүүдийн хардалтыг төрүүлээд байгаа юм. Магадгүй цагдаагийн газраас шийдвэр нь гарах хүртэл жүжигчин Park Si Hoo, эсвэл trainee "А" нарын хэн нь хохирогч болоод байгааг хэн ч хэлж чадахгүй байх.
By: http://sshem58.blogspot.com/