Тэрээр 2009 оны "KBS” телевизийн шилдэг залуу жүжигчний 1-т шалгарсан Kim Bum бага байхын л цаг үргэлж сэтгэл булаам хөөрхөн инээмсэглэл цацруулсан хүү байв. Нялх байхдаа хүртэл бараг уйлдаггүй, ихэнхдээ ход ход инээсэн хөгжилтэй хүү байсан тухай ээж нь дурссан байдаг.
…Нэг шөнө гурван өхөөрдөм жижиг тооройнууд зүүдэлсэн юм. Тэд гурвуулаа дэндүү хөөрхөн эгдүүтэй амьтад байсан . Тэр тооройнуудын нэг нь миний өөрийн тэжээвэр тоорой бололтой . Тэр маань маш үзэсгэлэнтэй "тоорой гүнж” байсан. Тэгээд би сэрээд зүүд байсныг нь мэдээд охинтой болох гэж байгаа юм байгаа юм байна гэж бодсон. Тухайн үед би хүүтэй болохыг тийм их хүсэж байсан ч юмуу сэрснийхээ дараа нулимс унагаж билээ. Гэтэл бүх зүйл эсэргээрээ болж 10 ёарын дараа миний гар дээр бяцхан хөөрхөн хүү байлаа. Хүү минь дэндүү хөөрхөн байсан. Тэгээд би миний зүүдэнд тодоос тод орж ирсэн тэр "гүнж тоорой” миний хөөрхөн хүүг зөгнөжээ гэж бодсон хэмээн Ким Бомын ээж хожмын өдөр дурсан ярьжээ. Үнэхээр Ким Бом үзэсглэнтэй гүнж шиг ханхүү байлаа. Ээжийн "гүнж тоорой” ухаан орсон цагаасаа л зурагтны өмнөөс салах дургүй хүү байв. Тэр тусмаа луучид тайзан дээр гарахад нүд нь гялалзаж, үнэн сэтгэлээсээ дурладаг байлаа тэр үргэлж л хэн нэгнийг дууриан дуулдаг байсан болохоор гэрийнхэн нь Ким Бомыг дуучин болохоор заяагдсан юм болов уу гэж таамагладаг байжээ.
Залуухан Касанова юу ?
Тэр цэцэрлэгт явж эхэлснээсээ хойш л эргэн тойрныхоо охидын дунд дэндүү алдартай нэртэй болов. Мэдээж охидыг соронзон мэт татах гол шалтгаан нь түүний царайлаг дүр төрх. Гэхдээ түүнд хөөрхөн царайнаас өөр охидыг татах увидас байлаа. Тэр ихэнх үеийнхэнтэй харьцуулахад уран зохиол уншдаг ухаалаг хүү байв . Тийм ч болохоороо Ким Бом үеийнхэнийхээ дунд үргэлж маналайлагчийн байр сурьтай байсаар ирсэн. Бүр тэдний эцэг эхчүүдийнх дунд хүртэл шүү .
Ким Бом ойр дотныхондоо болон найзууддаа үргэлж өөрийнхөө ирээдүйг зөгнөн ярьдаг байв. Яг л кино ярьж байгаа юм шиг уран яруугаар… Түүний гол хобби бол кино үзэх. Бага байхдаа үзэх дуртай киногоо дахин дахин үзэж нэг үгийг нь ч гээлгүй сонсдог байв.
Хөлбөмөгчин болох мөрөөдлөө орхисон нь
Хэрвээ Ким Бом жүжигчин болоогүй бол ямар мэргэжилтэй болох байсан бол? Энэ асуултанд тэр ямарч эргэлзээгүйгээр хөлбөмбөгчин гэж хариулдаг.
Түүнд үнэхээр спортын авъяас заяажээ. Мэдээжийн хэрэг түүний хамгийн дуртай спорт нь хөлбөмбөг. Бага ангид байхаасаа эхлэн хөлбөмбөгийн багийн холбогчоор тоглодог байв. Түүнийтоглолтууд үргэлж гайхалтай сайн айсан бөгөөд маш амжилттай. цохилтуудыг хийдэг байв.
Ким Бом дунд сургуульд ороод хөлбөмбөгийн шигшээд орлоо. Гэвч хичээлээ орхигдуулан хөлбөмбөгт ихэнх цагаа зориулж байгаа нь түүний аавд таалагдсангүй. Үүнээс болж аавтайгаа үл ойнлголцоход хүрэв. Гэсэн ч тэр өөринхөөрөө зөрж гурав дахь жилдээ тоглон бүр ангийнхаа ахлагч болов. Багийн ахлагч болсны дараахан тэрний сургууль дүүргийнхээ сургуулиуд хоорондын хөлбөмбөгийн тэмцээнд тоглож багаараа 0-10-ийн харьцаатай ялагдаж маш хүнд байдалд оров. Ким Бом тэр явдлаас хойш дахиж хэзээ ч хөлбөмбөг тоглохгүй байхаар өөртөө хатуу тангараг амалсан байна. Үнэхээр ч өөрийн гаргасан шийдвэрийнхээ талд бат бэх зогсож чадсан.
Од болох зам
Ким Бом бага байхаасаа жүжигчин болох бэлтгэлээ хангасан. Хэд хэдэн бичлэгэнд орж, жүжгийн дугуйланд хичээллэж байлаа. Энэ нь ч түүний түүнийг урлагийн хүрээнд оруулжээ. Ким Бом 17-тойдоо солонгосын "KBS " телевизээс зохион байгуулсан "Оддын тэсч үлдэх тоглолт”-д бүртгүүлсэнээр тэр тус тэмцээний шилдэг 10-ийн нэг болж, од болох замдаа эргэж буцалтгүй орсон. Энэхүү тэмцээнээс хойш Ким Бом-д кинонд тоглох саналууд зогсоо зайгүй ирсээх байлаа. Удалгүй "Unstoppable High Kick” нэртэй олон ангит кинонд тоглосоноор түүний нэр хүнд өсч, цахим ертөнцөөр түүний тухай хов жив, дам яриа тасрахаа болилоо.
Түүнийг агентлагтай албан ёсоор гэрээ байгуулсны дараа ээж нь маш их уйлсан гэнэ. Учир нь ээжид нь "гүнж тоорой”гоо өөрөөсөө алдаж байгаа мэт л санагдсан гэнэ . Тэр үед Ким Бом ээжийнхээ гарыг атгаад "Ээжээ надад итгэ, хэзээ ч тийм зүйл болохгүй. Би сайн жүжигчин болно” гэж хэлжээ. Үнэхээр ч тэр ээжийнхээ итгэлийг алдаагүй юм. "Гүнж Тоорой” одоо нэгэнтээ Солонгос даяар алдартай залуухан од болж чадсан билээ.