Yoona-г дуучин Psy-тай нэр холбон, Хонг Конгийн сонин дээр түүнийг Psy-н нууц амраг хэмээн бичсэн байсан билээ. Yoona ‘Happy Together 3‘ нэвтрүүлгийн зочноор оролцохдоо энэ талаараа ярьжээ.
Тэрээр: ” Анх үүнийг сонсоод би үнэхээр итгээгүй. Би Psy oppa болоод түүний эхнэрт үнэхээр муухай сэтгэгдэл төрүүлсэн байх. Энэ зүгээр нэг энгийн л scandal байсан бол хамаагүй тэгсгээд өнгөрнө, гэтэл намайг түүний нууц амраг гэж байгаа нь Psy oppa гэр бүлтэй хэрнээ эхнэрээ хуурсан болгож, бичсэнд л байсныг сонсоод л үнэхээр шоконд орсон.” гэжээ.
Мөн тэрээр энэ бүгдийг тайлбарлан хэлэхдээ: "Намайг ‘Running Man‘ нэвтрүүлгийн зураг авалтанд орж байхад хэн нэгэн хүн зураглаач болон бид 2-н зургийг авсан, харин дараа нь зурган дээрх зураглаач Psy oppa шиг харагдсан байх. Тэгээл тэр зургаа Psy бид 2-г болздог гэдэгт ашигласан, гэхдээ тэр хүн мэдээж Psy oppa шиг харагдaxгүй. Хэрэв надаа Psy oppa-н дугаар байсан бол би түүнрүү мэссэж бичих байсан” гэж ярьжээ.
Энэ талаар анх яаж мэдсэн бэ? гэж асуухад: "Энэ мэдээг Японд байхдаа сонссон. Тэгээд солонгосруугаа буцаж ирж байхад онгоцны буудал дээр маш олон сэтгүүлчид байсан. Уг нь би онгоцны буудал дээр тэдний өмнө морин бүжгийн хийе гэж бодож байсан даанч ийм асуудал гарсан учир би биеэ бариад өнгөрсөндөө” гэж хэлэн хүмүүсийг инээлгээд авжээ.