1. Шуналтай Yonghwa
Heechul: Надад 1 асуулт байна. Та нар аль охидын хамтлагтай илүү дотно байдаг вэ?
Jungshin:Wonder Girls
Minhyuk:SNSD
Heechul:Yonghwa дурамжхан байх шиг байна. Тэр аль хэдийн
Seohyun(SNSD)-тай гэрлэсэн шүү дээ, гэтэл Minhyuk чи яагаад асуудал
үүсгээд байгаа юм бэ?
Minhyuk: Яагаад гэвэл бидний бэр эгч SNSD хамтлагийнх байсан, тэгээд л би тэдэнтэй илүү дотно байхыг хүссэн.
Jonghyun: 2NE1
Heechul: Yonghwa-гийн тухайд? Сонголт 1: Park Shin Hye, сонголт 2: Seohyun. Чи сонголт хийх ёстой.
Yonghwa 3 хуруугаа гозойлгов.
Heechul: Хөөх чи ямар шуналтай юм бэ? 3 гэдэг чинь 2уулаа гэсэн үг ш дээ (Ингэж хэлэхэд Yonghwa 2 хуруугаа гозойлгов) Өө тэгэхээр чи сонголтоо өөрчилжээ. Эцэст нь чиний сонголт Seohyun хэвээрээ үлдлээ.
Жич: Тэр өдөр Yonghwa-гийн хоолой нь өвдсөн байсан учраас юм ярилгүй дохио зангаагаар үзүүлжээ.
2. Yonghwa-гийн ideal type
Jung Yong Hwa: "Seohyun миний ideal type-тай хамгийн төстэй эмэгтэй.”
Seohyun-ны зан ааш, байдлын тухайд Yong Hwa шударгаар: "Түүний тайван байдал, бусдад итгэх итгэл, бусдын төлөө санаа зовж буй байдлаас нь яг миний мөрөөдлийн охин харагддаг.”
Yong Hwa хэлэхдээ, "Сөрөг зүйл гэвэл бид 2уулаа төстэй зан чанартай, тиймээс бие биендээ дэндүү их анхаарал тавьж байсан. Seohyun-д баярлалаа. Би өөрийнхөө зан аашын талаар илүү тунгааж, илүүг уншиж мэдэхээр хичээж байгаа.” гэжээ.
SNSD Hyoyeon: "Seohyun We Got Married-ээс эргэж ирснийхээ дараа тэр үнэхээр хайранд умбаж байгаа мэт харагдаж байсан.”
CNBLUE-гийн гишүүд ч We Got Married-д оролцсоныхоо дараа Yong Hwa урьдынхаасаа илүү гэрэлтэж байсан тухай хэлжээ.
Дурласан хүн ямар ч үнэт эрдэнээс илүү гэрэлтдэг гэж би сонсож байсан юм байна хэхэ. Хөөрхөн баримтууд нилээн байна.
3. Yonghwa: Seohyun надад эрч хүч өгсөн.
3 сарын 21-нд CNBlue анхны full album "First Step-ээ гаргасан билээ.” Yonghwa-д шинэ цомгийнх нь тухай бас эхнэр Seo Hyun-ных нь тухай асуулт тавьжээ.
Yong Hwa: "Эхлээд Seo Hyun бидний шинэ цомог дээр тулгуурласан хэвлэлийн бага хурал дээр ирнэ гэж хэлсэн. Гэвч би түүнд фэнүүдийн талаар анхааруулсан бөгөөд тэр зүрх сэтгэлээрээ надтай хамт байж, эрч хүч өгөх болно гэж амласан. Хэдийгээр бидний гэрлэлт төгсгөл болсон ч бид одоо хүртэл энд бие биенийхээ төлөө зогсож байна.” гэжээ.
Бүүр сэтгэл хөдөлчлөө. Ийм хөөрхөн хосуудшд <3
CNBlue-гийн гишүүд Yong Hwa-гийн романтик талыг "We Got Married” дээр олж харжээ. Басс гитарчин Jung Shin хэлэхдээ "Энэ их хачин байсан. Би түүнийг ийм романтик байж чадна гэж бодоогүй.”
Нөхөр болсон туршлагын тухайд Yong Hwa "Би үүнийг ямар ч харамсах зүйлгүйгээр бүхнийг хийж чадах түлхүүр гэж итгэж байна.” гэсэн ажээ.
4. Yong-ны хардалт
6 сарын 1-ны MBC "Radio Star”-ын анхны дугаарт TRAX Jungmo "Seohyun миний мөрөөдлийн эмэгтэйд хамгийн ойрхон\төстэй эмэгтэй” гэжээ. Түүнийг ингэж хэлсний дараа Yonghwa түүний нөхрийн хувьд нилээн хардсан байдалтай байсныг хүмүүс анзаарч байжээ.
5. Yonghwa & SNSD
Yonghwa SNSD-ийн үзүүлбэр дээр дуранд өртсөн тохиолдол байна.
6. Yonghwa: Seohyun аа! Би чамд хайртай!!!
Yonghwa Strong Heart-д Seohyun-тай төстэй гэгддэг жүжигчин Son Eun Seo-той хамт оролцжээ. Kang Ho Dong Yonghwa-аас "Би чамайг сайн мэднэ гэж бодож байна. Чиний хувьд хэн нь илүү хөөрхөн бэ?” гэж асуухад Yonghwa "Хэрвээ ойроос харах юм бол тэд тийм ч адилхан биш. Миний нүдэнд бол Seohyun илүү хөөрхөн.” гэжээ.
Kang Ho Dong хариуд нь "Чи Seohyun-д хайртай юм уу?” гэж асуутал Yonghwa нүүр нь улайгаад чангаар "Seohyun аа, Би чамд хайртай!” гэж хашгиран үзэгчдийг шоконд оруулж байсан билээ.
Доорх бичлэг дээр дараа нь нүүр нь улайчихсан "Одоо яах вэ?” гэж хэлж байгаа нь бүүр инээдтэй.
7. YongSeo сүүлчийн гялбаа
Yonghwa сайрхан "Эхлээд би Seohyun-ны хажууд хошигнож чаддаггүй байсан, гэхдээ тэр одоо надтай хамт тэнэгтдэг.” гэж ярьжээ. Seohyun байрынхаа хажууд ирээд мэдэрсэн мэдрэмжээ хуваалцжээ. "Даалгаврын дугтуй бидний хамтдаа өнгөрөөсөн олон зүйлсийг санагдуулсан.” хэмээн дурссан байна.
Yonghwa Seohyun-д гэнэтийн бэлэг болгон түүний авахыг хүсч байсан ягаан гитарыг бэлэглэсэн. Seohyun Yonghwa-тай адилаар ‘YongSeo Couple’-ийн хамтдаа өнгөрүүлсэн түүхийг хүүрнэсэн storybook хийсэн аж.
Storybook-ийн талаар асуухад тэр "Биднийг анх уулзахад мэдэрсэн мэдрэмжээ санасан. Бид зураг дээр байгаа шиг үнэхээр үнэтэй дурсамжуудыг хамтдаа бүтээлцсэн” хэмээн нулимс дуслуулжээ.
2 сарын 27-нд анх уулзсанаасаа хойш гайхалтай сайхан хос байж чадсан ‘YongSeo Couple’ эцэст нь "We got married” шоун дахь гэр бүлийн амьдралдаа цэг тавьсан юм.
Гэхдээ тэдний түүх одоо ч үргэлжилсэн хэвээр.