Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü XIAH JUNSU: Халамжтай эр хүн хамгийн секси нь
  • XIAH JUNSU: Халамжтай эр хүн хамгийн секси нь 0 CommentsÄîáàâèë Guest  9.59 PM (2013-03-05)

    Junsu-ийн Arena37c° сэтгүүлийн 2010 оны 6 сарын дугаар дахь ярилцлагыг хүргэж байна

    А: Анх удаагаа XIAH Junsu-ээр ярилцлага өгч байгаа ч, зураг авалт хийлгэж байхыг чинь харахад, "XIAH” соло сингль дэх "Intoxication”  дуу нэлээд секси уур амьсгалтай, мөн их байргашуу хоолой аяз нэмэгдсэн шүүдээ.
    Х: (Ичэнгүйрэн) Баярлалаа, та аль хэдийн сонсчихсон юм уу?

    А: Би сонссоон, үнэхээр секси үнэхээр гайхам байсан! Чи энэ дууг өөрөө бичсэн– чи хэзээ иймэрхүү төрхтэй болсон бэ?
    Х: Энэ дуу намайг Солонгост дуу зохиож байх үед боловсруулагдсан. Би энэ дууг бичүүлэхдээ "XIAH” гэдэг нэрийг хэрэглэж иймэрхүү дуу оролдож үзэх боломжтой байсан. Би үргэлж л Африк-Америк R&B элемэнт шингэсэн дуу зохиохыг хүсдэг байсан, мөн бүжиглэж дуулах боломжтой.Японы хөгжмийн ертөнцөд их олон  J-ПОП болон бусад чиглэлийн дуунууд гарч байгаа, тэгээд би энэ дууг гайхалтай бусдаас өөр болгож чадах болов уу гэж бодсон.

    А: Үнэхээр секси хайрын дуу– чамд шүлгэнд онцолж тавьсан шаардлага байгаа юу? 
    Х: Шүлэг маань тачаангуй мэдрэмж төрүүлж чадах байх. Эхэндээ, намайг дуулж үзэхэд Япон Англи мөр хоёулаа ороогүй хэсгүүд байсан. "touch me baby” дахилтан дахь хэсэг зүгээр л намайг дуулж байхад гараад ирсэн, ингээд дуулах тусам улам сонирхолтой санагдаж билээ(инээв). Тэгэхээр тэр хэсгийн илүү ‘амьд’ болгохын тулд, шүлэг зохиогчоос "touch me baby”-г дуунд нэмээд өгөөч гэж гуйсан. Ингээд л үг зохиогч Ноён H.U.B энэ дууг бичиж өгсөн юм.

    А: Дууны үг чиний төсөөлсөн шиг болсон уу? 

    Х:Тиймээ, хэмнэл аяз хоёр нь Япон хэлтэй нийлж өвөрмөц мэдрэмж төрүүлэхийг хүссэн. Жишээ нь "хуруунаасаа эхэлж, толгойноос хөлийн ул хүртэл, нууцхан балыг чинь олох болно”гэх хэсгийн хоёр төгсгөл нь ижил давтагдаж байна. Би үр дүнд үнэхээр сэтгэл хангалуун байгаа.

    А: Шивнэж дуулах чадвар чинь мөн л үнэхээр сайн. Фэнүүд илүү анхаарлаа хандуулах байх гэж бодож байгаа хэсэг байгаа юу? 

    Х: Энэ дууг поп дуу гэж хэлж болно. Миний бодлоор хэмнэл нь үнэхээр амьд, тэгэхээр яаж сайн муу дуулах чинь их чухал. Их олон доод өнгө байгаа учир тайзан дээр дуулахад үнэхээр тохирсон дуу гэж бодож байна.

    А: Амьсгалах хэсэг нь ч хүртэл хайр сэтгэлийн мэдрэмжийг дамжуулж чадаж байна? 
    Х: Магадгүй та өнгө тааруулахаас өмнөх урьдчилсан бэлтгэлийг сонссон байх. Яг бүрэн гүйцсэн дуу хамаагүй дээр сонсогдох байх.

    А: Юу? Илүү их халуухан мэдрэмж гэж үү? 
    Х: Аан, тийм биш ээ (инээв). Зүгээр л ерөнхийдөө уур амьсгал аяны балансыг л барьсан.

    Q: Чиний өмнөх дуунуудтай чинь харьцуулахад энэ дуу илүү аз турсшан явдал болсон уу? 
    Х: Иймэрхү төрлийн R&B анх удаагаа туршиж үзэж байна. "Xiahtic” дээр хүчтэй тонн байсан ч гэмсэн илүү бүжгийн дуу гэж ангилагдана. Харин энэ удаа дуулах бүжиглэх хоёуланг нь хослуулсан дуу хүсч байна.

    А: Энэ дуунд фэнүүд яах бол гэдэгт их сониурчирхаж байна– чи?
    Х: (Ичэнгүйрэн) Би хичээх болно (инээв).

    А: Дууны нэр "Intoxication” нь илүү зүүдэндээ бахдсан юм шиг мэдрэмж төрүүлэх ч хоолой чинь сонсогчдод мөнхөрч байна. 
    A: Үнэхээр тийм үү? (тэвдэв)

    А: Дуугаа бичүүлж байхдаа чамд ичмээр санагдсан уу? 
    Х: Ер нь үгүй ээ. Хэрвээ эмэгтэй хэсэг байсан бол тэгэх байсан лдаа, гэхдээ  клип маань зөвхөн эрэгтэй хэсгүүдтэй болохоор надад огтхон ч эвгүй санагдаагүй ээ(инээв).

    А: Клипээ бичүүлэхдээ, яг одоо өмссөн шигээ хар хослол өмссөн үү, дуугаа бичүүлэхэд хар ертөнцөд орсон уу? 

    Х: Энэ дууг хийх явцад, би "Энэ хувцаснууд тохирох болов уу?” гэж их бодсон лдоо. Учир нь дууны имидж нь тансаг гэхээсээ илүү секси талдаа болохоор би хар хүрэм, хар майк доогуураа том халаастай өмд өмссөн. Бүжиг өмд хоёр хоорондоо их тохирсон гэж бодож байна.

    А: Клипэн дээр бүжиг тавигдах уу?
    Х: Тиймээ, клипний хамгийн яухал хэсэг нь сайн бүжиг харуулах.

    А: Клипэнд эмэгтэй хүн гарах уу? 
    Х: Үгүй ээ, бүгд эрэгтэй (инээв).

    А: Ойлголоо. Синглийн хоёр дахь дуу, "Канашимш но Юүкүэ” гунигтай баллад болохоор чиний сөөнгөдүү хоолойнд чинь үнэхээр тохирсон гэж бодож байна. Хүчтэй хоолой дууны шүлгийн утга санаа хоёр үнэхээр зүрхийг минь атгаж чадсан.
    Х: Ер нь бол "Intoxication”-ийг эрэгтэй хүний гадна тал харин "Канашимш но Юүкүэ” эрэгтэй хүний зүрх сэтгэлийн дотоод чанарыг үзүүлж эр хүний нуухыг хичээдэг сул талыг илэрхийлж чадсан.

    А: Тэгэхээр энэ дуу дахин нэг буурь суурь суусан мэдрэмжийг илэрхийлж чадахнээ? 

    Х: Тиймээ,хоёр дуунд хоёр өөр мэдрэмж байгаа биз? Хүн болгон ойлгох гэж сонсоод үзэх хэрэгтэй. Энэ дууны миний дуртай хэсэг бол "Төгсөх аз жаргайл, төгсөшгүй зовлонг авчирна”. Анх үгийг нь уншаад, би үнэхээр яг үүн шиг боддог байсан. Үүнийг сонсоод өөр хүмүүст өөр мэдрэмж төрөх ч гэсэн, тэдний тэр үеийн зан заавал өөрчлөгдөнө. Жишээ нь чиний мөн чанарт нөлөөлөөгүй ч бусад хүмүүсийн ярьж буйг сонсвол юу хэлсэн нь бодогдож, тэр шаналалыг мэдэрч чадах болно. Төгсгөл… яг л тэр хүний зүрх чамтай байхаа больсон юм шиг, нөхцөл байдал чамайг эргээд яв гэнэ биз дээ? Гэхдээ яг иймээрээ дээр. Төгсгөлтэй харьцуулахад, "одоо өөрчлөгдсөн шдээ” гэдгийг хүлээж авах нь илүү хэцүү. Дурлах нь аз жаргал гэх энэ утгыг дуу илэрхийлж чаддаг. Зүрх сэтгэлийнхээ гүнээс, би үүнийг гайхалтай гэж бодож байна!

    А: Энэ синглийн нэрэнд яагаап "XIAH” хэрэглэгдсэн юм бэ.
    Х: Сэтгэлийн минь мухарт байгаа хүмүүсийг ойлгож ухаараасай гэж хүссэн зүйлүүд энэ соло сингльд багтсан. Би хүмүүсийг өөр "Xiah”-г хараасай гэж хүсч байгаа, тэгэхээр мэдээж нэрлэх хэрэгтэй. Яг одоо Япон фэнүүд маань "Жүнсү” талыг харсан байгаа. Тэгэхээр ирээдүйд хүн болгон миний "Xiah” талыг харах байх гэж найдаж байна.

    А: Энэ яг л шив шинээр гарч ирж байгаатай адил юм! Секси эр хүнд ямар шинж байх ёстой гэж бодож байна? 
    Х: (Бодно) Секси эр хүний шаардлага уу?

    А: Чи секси гэж боддог эр хүн байгаа юу?
    Х: Би өөрөө эр хүн болохоор эрэгтэй хүнийг секси нтр гэж боддоггүй ээ(гайхчихсан) Хариулахад хэцүү юмаа…

    А: Асуултаа өөрчилцгөөе "Канашимш но Юүкүэ”-ийн үгэн дээр "бүү уйлдаа” гэсэн хэсэг байдаг шдээ. Эмэгтэй хүнийг уйлах нөхцөлтэй тулгарвал юу хйих байсан бэ?
    Х: (Шууд л) Би үүнд тийм ч туршлагатай бишээ.

    А:Хэрвээ эмэгтэй хүн өмнө чинь уйлвал яах вэ?
    Х: Би бүр төөрөлдөж хаяна (инээв).

    А: Яг зөв зүйл нь юу юм бол гэдгээ мэдэхгүйтэй адил?

    Х: Би энийг чинь л тэвчиж чаддаггүй юм (инээв).

    А: "Юу болсон бэ?”, гэж асуух байсан уу?
    Х: Би"Юу болоов?”гэж асуух байсан

    А: Энэ үнэхээр зөөлөн тал нь байна.
    Х: Тиймээ (инээв).

    А: Чи ч гэсэн уйлдаг уу?
    Х: Эмэгтэй хүний урд бол үгүй ээ. Хэрвээ уйлвал, ганцаараа эсвэл том ахтайгаа л байхдаа.

    А: Үүнийг ярьснаас хойш юм чинь ухаан суусан эр хүн ямар хүн байх ёстой вэ?
    Х: Товчхоноор хэлэхэд бусдад санаа тавих сэтгэлтэй хүн.

    А: Бусдыг анхаардаг хүн гэж үү?
    Х: Тиймээ, би ийм хүнийг жинхэнэ эр хүн гэж боддог. Эр хүнд хүч чадал нөлөө хэрэггүй гэхдээ илүү анхаарал халамжтай эр хүн – энэ чинь л шилдэг эр хүн.

    А: Тэгэхээр чи сэтгэлдээ эдгээр бодлуудбг тээж явдаг уу?
    Х: Тиймээ, би яг үүн шиг эр хүн болохыг хүсч байна, эмэгтэйчүүдийг хамгийн түрүүнд тавидаг.Гэхдээ ганцхан эмэгтэй хүнд ч биш эр хүнд ч гэсэн. Бусдыг анхаарч халамжилна гэдэг миний хувьд эр хүнийг супер царайлаг болгож чаддаг.

    А: Энэ бас тачаангуй байдалтай ч гэсэн хамаатай юу?
    Х: Тиймээ, энэ их чухал утга нь.


    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2013-03-05) Ïðîñìîòðîâ: 804 | Ðåéòèíã: 0.0/0
    Âñåãî êîììåíòàðèåâ: 0
    Äîáàâëÿòü êîììåíòàðèè ìîãóò òîëüêî çàðåãèñòðèðîâàííûå ïîëüçîâàòåëè.
    [ Ðåãèñòðàöèÿ | Âõîä ]
Ñëó÷àéíûé Îáçîð èãû
    free_btc
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    acdsee7447
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    mhi602082
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    gereltuyadvgerjaw
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
Ïîñëåäíèå îáçîð èãðû
Âèäåîîáçîð èãðûÎïðîñ

Манай сайт танд таалагдаж байна уу?



Ïîñëåäíèå êîììåíòàðèè
    GoKpop
    Мэдээ: 2325
    Форум пост: 33
    Бүлэг: Эзэн
    Сэтгэгдэл: 52
    Zip
    Мэдээ: 48
    Форум пост: 21
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 215
    HoTknighT
    Мэдээ: 0
    Форум пост: 11
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 1
    Sirena
    Мэдээ: 0
    Форум пост: 10
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 188
    Ritm
    Мэдээ: 0
    Форум пост: 2
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 0
Ìèíè-÷Àò

    Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
Êàëåíäàðü Àðõèâû