Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü “Т-ара” хамтлагийнхан Хваёныг дээрэлхэж гадуурхдаг байсандаа уучлал эрж байна
  • “Т-ара” хамтлагийнхан Хваёныг дээрэлхэж гадуурхдаг байсандаа уучлал эрж байна 0 CommentsÄîáàâèë Guest  1.26 PM (2013-06-06)


    "Т-ара” хамтлагийн охид нэгнийгээ зориудаар гутаан доромжилдог байсан уу гэдэг асуулт өнгөрсөн оноос хойш одоог хүртэл яригдсаар байна. Өнгөрсөн оны долдугаар сард хамтлагийн гишүүн Хваён хамтлагаасаа гарах үед түүнийг бусдадаа байнга дээрэлхүүлдэг байсан учраас аргагүйн эрхэнд гарахад хүрсэн гэдэг яриа гарсан юм. Түүнээс хойш "Т-ара”-гийн бусад гишүүд нь Хваёныг олны өмнө хэрхэн элэг доог болгож, дээрэлхдэг байсныг харуулсан цөөнгүй дүрс бичлэг, гэрэл зургийг Солонгосын цахим хэвлэлүүд дэлгэсэн юм.  Тухайлбал, хамтлагийн гишүүн Жиён нэгэн онлайн санал асуулгад хамгийн олон санал авч тэргүүлснийхээ дараа Твиттертээ "Санал асуулгад би түрүүлсэн учраас энэ зургийг нийтэлж байна” гэснээ "Өө Хваён ямар ч санал аваагүй. Хаха. Хөөрхий Хваён” хэмээн бичсэн байсныг фэнүүд нь сайн санаж байгаа. 

    Жиён ганц энэ удаа ч биш бас нэг удаа Хаёныг эвгүй байдалд оруулж байсан нь "Star Life Theater” хэмээх реалити шоуны бичлэг дээр тодорхой бий.  Хамтлагийн охид машинаар явж байх үед Хваён ном уншиж байжээ. Гэтэл Жиён "Хөөх, инээдтэй юм. Хваёныг өмнө нь ном уншиж байхыг хэзээ ч харж байгаагүй” гээд "Тэр зөвхөн камерын өмнө л ингэж жүжиглэж байгаа юм” гэж байжээ.  Тэр бас Японы нэгэн шоуны үеэр бүх охидтойгоо гар цохин баяр хүргэсэн атлаа Хваёныг ганцааранг нь үлдээсэн байна.

    Үүнээс гадна тайзан дээр ч, телевизийн шоу нэвтрүүлгийн үеэр ч Хваёныг ганцаардуулж, эвгүй байдалд оруулсан, доог тохуу хийсэн явдал зөндөө бий гэнэ. Жишээлбэл, тоглолтын үеэр хамтлагийн охид тайзан дээр зогсох үед бүгд гар гараасаа барилцан ойр дотно байдаг атлаа Хваён ганцаараа бусдаасаа зайдуу байх үе цөөнгүй тохиолдож байжээ. Өөр нэг шоуны үеэр хамтлагийн гишүүн Инжон Хваёнд будааны бялуу өгөхдөө ам руу нь зүгээр л чихэж орхисон нь түүнийг маш эвгүй байдалд оруулж байв. Солонгосын "оддын олимпын” үеэр ч хамтлагийнхан Хваёныг тоохгүй байснаас тэрээр дандаа өөр хамтлаг, дуучидтай хамтдаа явж байсан нь гэрэл зургуудад тодорхой үлдсэн байдаг.



    Энэ мэтчилэн олон баримтаас үүдэн Т-ара хамтлагийнхан Хваёныг зориудаар хавчин гадуурхаж, дээрэлхсээр байгаад хамтлагаасаа гаргасан гэдэгт олон хүн эргэлзэхээ больсон юм. Гэвч тус хамтлаг хэдхэн хоногийн өмнө мэдэгдэл хийж, энэ бүхэн худлаа гэж итгүүлэхийг оролджээ. Гэхдээ тэд огт гэмгүй байсан гэж хэлж чадахгүй байгаа бөгөөд "Магадгүй Хваёнд бидэнтэй харилцахад бага зэрэг хүнд байсан байх. Гэхдээ бид түүнийг үнэнээсээ үзэн ядаж байгаагүй. Ямартай ч түүний сэтгэлийг гонсойлгож, ганцаардуулж байсандаа уучлал хүсч байна” гэсэн байна.


    Дээрх баримт мэдээллээс үүдэн тэднийг доромжилсон, үзсэн ядсан мессэжүүд маш их ирж байгаа нь тэднийг цааш тэсвэрлэхэд улам хэцүү болгож байна гэж хамтлагийн охид ярьжээ. Тухайлбал, хамтлагийн гишүүн Суён машины осолд ороход хэн нэгэн түүнийг "Үхэх ёстой байсан юм” гэж бичсэн байжээ. Энэ мэтчилэн "Т-ара”-г үзэн ядсан мессеж, комментууд одоо хүртэл маш их гарч байгаа юм. 

    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2013-06-06) Ïðîñìîòðîâ: 1547 | Ðåéòèíã: 3.0/2
    Âñåãî êîììåíòàðèåâ: 0
    Äîáàâëÿòü êîììåíòàðèè ìîãóò òîëüêî çàðåãèñòðèðîâàííûå ïîëüçîâàòåëè.
    [ Ðåãèñòðàöèÿ | Âõîä ]
Ñëó÷àéíûé Îáçîð èãû
    free_btc
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    acdsee7447
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    mhi602082
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    gereltuyadvgerjaw
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
Ïîñëåäíèå îáçîð èãðû
Âèäåîîáçîð èãðûÎïðîñ

Манай сайт танд таалагдаж байна уу?



Ïîñëåäíèå êîììåíòàðèè
    GoKpop
    Мэдээ: 2325
    Форум пост: 33
    Бүлэг: Эзэн
    Сэтгэгдэл: 52
    Zip
    Мэдээ: 48
    Форум пост: 21
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 215
    HoTknighT
    Мэдээ: 0
    Форум пост: 11
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 1
    Sirena
    Мэдээ: 0
    Форум пост: 10
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 188
    Ritm
    Мэдээ: 0
    Форум пост: 2
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 0
Ìèíè-÷Àò

    Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
Êàëåíäàðü
Àðõèâû