Sunye-ийн гэрлэлтийг эсэргүүцэж байгаа фенүүүддээ хандаж Yeeun dcinside-ийн Wonder Girls хэсэгт захиа бичжээ.
Yenny байна:
Би юу ч хэлсэн бай зарим хүмүүс намайг тоохгүй байдаг. Гэхдээ чатын үеээр ‘Би та нарт битгий ажилаа хий битгий суралц харин бид нарын тоглолтыг үз гэж хэлж байсан уу?’ гэж хэлэхдээ би ‘энэ бүхнийг хийж байгаа нь чиний буруу миний хариуцлага үүрэх асуудал биш’ гэсэн утгаар хэлдэггүй. Би ‘иймэрхүү зүйл та нарт зөвлөж чадахгүй ээ’ гэсэн утгаар хэлдэг. Яагаад гэвэл ажил болон суралцах зүйл амьдралын чухал үйл явц учраас.
Мэдээж бидний тоглолт дээр ирдэг фенүүддээ би маш их баярлдаг. Би хэзээ ч тэднийгээ муугаар боддоггүй. Гэхдээ элсэлтийн шалгалт, чухал ажил, цэргийн албанд шалгуулах гэх мэт шалтгааны үүднээс бидний тоглолтнд ирээгүй ч гэсэн би тэднийгээ фенүүдээ л гэж боддог. Яг л үүнтэй адилхан Sun гэрлэх гэж байгаа гээд та нарыг ч Wonder Girls-ийг ч чухал зүйл биш гэж боддоггүй.
Ажил сурлага Wonder Girls та нарт ямар чухал байдаг шиг, Wonder Girls, фенүүд, хувийн амьдрал гээд зүйлс мань бидэнд ч бас маш чухал. Энэ Wonder Girls-ийн галлерей 6 жилийн өмнө нээгдсэн. Анхны захиагаа энд бичсэн минь өчигдөр юм шиг л санагдаж байна. Та нарын одоо бичиж байгаа зүйл чинь та нарын чин сэтгэлээс гараагүй байх. Би маш олон Wonder Girls галлерейгийн гишүүдийг харж байсан. Тэд үргэлж л миний нүдэнд сайхан сэтгэлтэй харагдсаар ирсэн.
Хүн бүхэн будилж, уурлаж байгааг би мэдэж байна. Тийм болхоор намайг үнэхээр уучлаарай. Гэхдээ та нар намайг буруугаар ойлгохгүй бол сайн байна. Та бүхэн намайг 6 жилийн турш мэдсээр ирсэн шүү дээ.
By: http://sshem58.blogspot.com/