1. Баян царайлаг залуу энгийн, муухай ааштай охинд дурлдаг.
2. Хэрвээ чи охин бол чиний хамгийн сайн эрэгтэй найз чинь чамд дурлсан байдаг.
3. Ах дүү/сайн найзууд/нэг ангийнхан/дайсангууд нэг охинд л дурлдаг.
4. Чи Солонгосын хаана ч эсрэг урсгалруугаа шууд эргэж болно. Тэгээд эргэхийг хүссэн үед чинь эсрэг урсгалаар чинь нэг ч машин явдаггүй.
5. Чи төлбрөө төлөхгүйгээр ресторанаас гүйгээд гарж болно. Хэн нэгнийг алгадаад уйлаад гархад л болно.
6. Өвдсөн хүн бүхэн хорт хавдартай.
7. 5 минут бороонд нороод л чи халуурч ханиад хүрдэг.
8. Чамайг өвчтэй ухаан алдаад унахад чинь найз залуу чинь нуруу нь дээрээ үүрээд гүйдэг. Тэр хэзээ ч такси, автобус нараар явж болно гэдгийг санадаггүйгээс гадна 103-руу ч залгадаггүй.
9. Хувцастайгаад далайруу ордог.
10. Хэрвээ чи баян бол адгийн шаар. Хэрвээ ядуу бол тэнгэрийн элч.
11. Чиний ах бол арчаагүй хүн. Хэрвээ төрсөн ах чинь л бол залхуу, тэнэг хариуцлагагүй, бас үргэлж чамд дараа уддаг. Ийм байж бас царайлаг ч биш.
12. Хамраас чинь цус гарсан үед л чи өөрийгөө хэтэрхий их хичээж байгааг мэдэрдэг.
13.Хэрвээ хамраас чинь цус гарсан бол чи яалтчгүй хорт хавдар туссан байна. Тэгээд чамд амьдралаа аврах мөнгө байхгүй байна. Бас нэг юм чинь дутуу учраас эмч нар хагалгааг хурдан хийх ёстой гэж хэлнэ.
14. Кафед үргэлж л кофе юмуу оранжийн жүүс авна. Тэгээд авсан үүнийгээ хэзээ ч уудаггүй. Бүр хэзээ ч.
15. 2 хүн нууц зүйл ярьж байж хаалгаа онгорхой орхидог. Тэгээд 3дахь хүн сонсож болдог.
16. Америкруу явж ирэх юм бол гайхалтай амжилтанд хүрээд ирдэг. Англи яваад ирэх юм бол загварлаг болоод ирдэг. Харин Солонгостоо үлдвэл цаг хугацаа өнгөрхөд зөвхөн үс чинь л өөрчлөгдөнө.
17. Чи өвчтэй болсон болхоороо Солонгосруугаа эргэж ирдэг.
18. Хаана ч амьдардаг байсан, баян ч бай ядуу ч бай бүгд нэг эмнэлэгт очдог.
19. Хичнээн их ядуу байгаад өлсөж байсан ч нэг өмссөн хувцсаа ахиж хэзээ ч өмсдөггүй.
20. Хэрвээ чи ядуу хүүхэд бол нүүр нь халтар үс нь сэгсийсэн байх ёстой.
21. Хэрвээ хэн нэгнийг машинд дайруулхаас аварж байгаа бол чи тэр хүнээ түлхэж замаас зайлуулаад өөрийгөө дайруулхийг хүлээгээд зогсоод байдаг.
22. Хүн бүхэнд алдсан ах/эгч/ихэр байдаг.
23. Хэрвээ хайртай хүн чинь залгаад чи авмааргүй бол салгаж болохгүй. Заавал баттерейг нь утаснаасаа авах шаардлагатай.
24. Бүх Солонгос залуу архи сайн дааж, тамхи татаж, сайн дуулж, төгөлдөр хуур тоглож чаддаг. Харин найз охин нь өөрт нь зориулж төгөлдөр хуур орой болсон хойно тоглож өгөх хүртэл найз залуугийнхаа төгөлдөр хуур тоглож чаддагийг мэдэдгүй байсан.
25. Хэрвээ чи үерхэж байгаад өөр улс оронруу явж байгаа бол яг онгоц нисэхийн өмнө л чиний хайрт чинь чамайг явах гэж байгааг мэдээд онгоцны буудлаар нулимстай нүдээр хайж гүйдэг.
26. Хэрвээ чи онгоцноос бууж байгаа бол заавал нарны шил зүүсэн байдаг.
27. Бүх залуучууд нь хоолойтой бэлтгэлийн цамц өмсдөг. Зүгээр дээсээр тоглож байгаа мөртлөө л.
28. Охидууд нь уурлхаараа үргэлж явах гэдэг.
29. Осолд ороод толгойгоо цохьвол чи ой санамжаа алдана. Гэхдээ санаа зоволтгүй 2дахь удаагаа толгойгоо цохьход ой санамж чинь сэргэнэ.
30. Сюрприз үргэлж муу зүйл дагуулдаг.
31. Цахилгаан шат болон ноольд ямар нэг юм тохиолдох маш өндөр боломжтой. Цахилгаан шат нь дотор зугтхыг хүсдэг хүнтэйгээ таардаг. Харин ноольд дайсантайгаа таардаг.
32. Эрэгтэй эмэгтэй ноолийг андуурч ордог.
33. Чи баян л биш бол хадам аав ээж чинь үргэлж чамайг үзэн ядах болно.
34. Хадам эгч чинь хүртэл үзэн ядна.
35. Хүргэн ах чинь чамд сайн байж магадгүй.
36. Хосууд үнсэлцэх 1 л арга бий. Уруул уруулаа нийлүүлээд амаа ч нээхгүй удаан байх.
37. Шөнө эзгүй газар явж байхад машин чинь эвдрэх юм уу бензин дуусах тун өндөр магадлалтай. Тэр газар нь утас ч олддоггүй бөгөөд гар утасны чинь цэнэг хүртэл дуусчихсан байна.
38. Буудалд 2 өрөө захиалая гэхэд ганц өрөө л байна гэдэг бөгөөд тэр ганц өрөө нь бас л ганцхан ортой.
39. Анх удаа хүнтэй унтаад л жирэмсэн болдог.
40. Зарим үед дух нь дээр чинь үнсхэд л чи жирэмсэн болдог.
41. Эсвэл бүр гар гараасаа барилцхад л жирэмсэн болдог.
42. Хэрвээ хосууд хэцүү зүйл давж буцаад нийлсэн бол дараа нь нэг нь үхэх өвчин тусдаг. Мэдээж хорт хавдар.
43. Автусанд суувал баруун гар талдаа цонхтой суудалд сууж цонхоор хараад хайртай хүннээ боддог. Тэгээд яг хажууд нь сууж байгаагаар төсөөлж эхэлдэг.
44. 6 муу залууг нэг залуу ялж чадна. Ялангуяа энэ 6 залуу нь нэг залуугаа тойрж зогсоод нэг нэгээрээ очиж зодолдох үед. Тэгээд бүгд унсныхаа дараа гэнэт орж ганц залууруу бөөнөөрөө дайрдаг. Бөөнөөрөө дайрж ганц залуугаа аваад хогийн савруу шиддээд ахиад зоддог. Харин хайртай охин нь бүх л цаг үеийн үзэж зогсдог бөгөөд айснаасаа болоод хашгирдаг. 119 дуудхаа мартаад уйлаад л хашгираад л байдаг. Гэхдээ эн зүгээрээ. Яагаад гэвэл зодуулсан залуу маргааш нь нүүр нь дээрээ хэдхэн шархтай л байдгаас гадна хэзээ ч нүд нь хөхөрдөггүй.
45. Сайн охидууд машин барьдаггүй. Харин муу охидууд машин барьдаг.
46. Баян хүмүүс нь өндөр байр хүрээлэгдсэн газар амьдардаг. Бусад хүмүүс нь Сөүлийн захад уулын орой дээр амьдардаг.
47. Солонгосын ахлах сургууль их сургууль маш муу. Сайн юм сурхын тулд гадаадруу л явах ёстой.
48. Хэрвээ чи гадаадад сурдаг Солонгос хүн бол (Harvard-ийг илүүд үздэг) төгссөн гадад сургуулиа сурлгаара нэгт орж төгссөн.
49. Ямар нэг шалтгааны улмаас залуу нь ванны өрөөнөөсөө цээж нүцгэн гарж ирдэг. Гайхсандаа чи нүдээ дараад хашгираад цээжрүү нь заахад нөгөө залуу хашгираад бас л цээжээ дардаг. Энэ залуугийн цээж нь дээр хүнд харуулж болохгүй юм байгаан байлгүй.
By: http://sshem58.blogspot.com/
-------------- GoKpop.Org --------------