SNSD-ийн 'SM Entertainmet'-тай хийсэн гэрээний заалтуудаас хүргэж байна...
SNSD-ийн SM-тэй байгуулсан гэрээний хугацаа:
-Yuri-гийн SM Entertainment-тай байгуулсан гэрээ түүнийг 28 нас хүртэл 9 жилийн хугацаатай. Тэр одоо 24 настай.
- Yoona-гийн SM Entertainment-тай байгуулсан гэрээ түүнийг 34 нас хүртэл 15 жилийн хугацаатай. Тэр одоо 23 настай.
- Jessica-гийн SM Entertainment-тай байгуулсан гэрээ түүнийг 28 нас хүртэл 9 жилийн хугацаатай. Тэр одоо 24 настай.
- Sooyoung-ны SM Entertainment-тай байгуулсан гэрээ түүнийг 23 нас хүртэл 5 жилийн хугацаатай. Тэр одоо 23 хүрч байгаа.
- Taeyeon-ны SM Entertainment-тай байгуулсан гэрээ түүнийг 34 нас хүртэл 15 жилийн хугацаатай. Тэр одоо 24 настай.
- Hyoyeon, Tiffany, Seohyun нарын SM Entertainment-тай байгуулсан гэрээ SNSD-г тарах хүртэл хүчинтэй.
- Sunny-гийн SM Entertainment-тай байгуулсан гэрээ ХУГАЦААГҮЙ.
Учир нь түүний авга ах SM-ийг үүсгэн байгуулагч Lee Soo Man юм байна.
Тиймээс Sunny гэрээний тал дээр давуу эрхтэй ба хүссэн үедээ гэрээгээ
цуцлах боломжтой.
За нэг иймэрхүү. Sooyoung-ных дуусч байгаан байна. Гэхдээ сунгаж болох байлгүй дээ.
Мөн SM-ийг уран бүтээлчдээ монждог гэж байсан. Нэг ийм зүйл оллоо. Үнэн худлыг бүү мэд.
Гэрээнд зааснаар:
- Уран бүтээлчдэд хайр дурлалын асуудал хориотой.
- Энт доторх зүйлсийг гадны хэн нэгэнд задруулах хориотой.
- Жилд ядаж 2 цомог гаргах ёстой.
- Гэрээний хугацаа дуусахаас 6 сарын өмнө шинэ цомог гаргах ёстой.
- Хувийн шалтгаанаар үйл ажиллагаанд оролцоогүй хугацааг гэрээний хугацаан дээр нэмэн сунгаж тооцно.
- Менежерийн цалин хөлс, хоол болон бас бус зүйлсийг уран бүтээлчид хувиасаа олгоно.
- Цомгоо 50000-100000 хувь борлуулвал ашгийн 2%-ийг, 100000-200000 хувь борлуулвал ашгийн 3%-ийг, 200000 ба түүнээс дээш хувь борлуулвал ашгийн 5%-ийг уран бүтээлчдэд хуваан олгоно. \Энэ DBSK-ийн гэрээн дээр байсан, бусад нь ямар гэдгийг сайн мэдэхгүй юм\
- Менежерийнхээ зааврыг даган мөрдөх ёстой бөгөөд гэрээг өөрчлөх эрхгүй.
- Тухайн нэвтрүүлгийн байнгын зочин биш бол хөлс олгохгүй.
- Өөр энтертайнмент руу шилжвэл SME-тэй гэрээ байгуулсан хугацаандаа давхар орлогоо төлж байх ёстой.
Ерөнхийдөө иймэрхүү заалтууд байдаг юм байна. SM-ийн хүнд хэцүү бэлтгэл сургуулилт, хатуу гэрээнээс болж шилжсэн, урлагийн ертөнцийг орхисон хүмүүс олон байдаг.