Хүн бүрт атаархал төрүүлэм гайхалтай чанарууд байдаг шүү дээ. Харин Seohyun-ны ямар ямар чанар байдаг юм бол?
1. Даруу байдал
Үүнтэй хэн нэгэн маргаж чадна гэж үү? Тэр үнэхээр хамтлагаасаа хамгийн даруухан нь. Зарим зүйлс энгийн байх тусмаа илүү үнэ цэнэтэй байдаг шүү дээ. Түүн шиг макнаеийн энэ зан чанар бусдын сэтгэлийг татаж чаддаг.
2. Авъяас
Гайхалтай хоолойг нь энд түр орхиё. Тэр бол мэргэжлийн төгөлдөр хуурч. Анх шалгаруулалтанд орохдоо өөрийн онцлогоо төгөлдөр хуур гэж хэлж байсан. Түүнийг зарим хүмүүс алдартай төгөлдөр хуурч болох байсан гэж ярьцгаадаг. Тоглолтон дээрээ ч хэд хэдэн удаа төгөлдөр хуур тоглож байсан.
3. Гоо үзэсгэлэн & Ухаалаг байдал
Гоо үзэсгэлэнг авч үзье. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэдэг дотроосоо гэрэлтэх, гаднаасаа гялалзах тийм сэтгэл булаам зүйл шүү дээ.
Түүний биеийн галбирын тухайд:
Тэр үнэхээр үзэсгэлэнтэй. Солонгосын мэс заслын эмнэлэгээс түүнийг "№1 Natural Beauty”-гээр өргөмжилсөн нь үнэнд нийцэхээр.
Seohyun бол сургуулийнхаа тэргүүний сурагчдын нэг. Тэр өглөө болгон ном уншдаг. Seobaby дахин давтагдашгүй зан чанартай. Yonghwa-гийн Seohyun-д дурласан шалтгаан нь энэ ч байж магадгүй юм.