Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü Олон ангит драма дээр түгээмэл гардаг 11 зүйл
  • Олон ангит драма дээр түгээмэл гардаг 11 зүйл 0 CommentsÄîáàâèë Guest  12.41 PM (2013-05-09)


    Олон ангит драма дээр түгээмэл байнга гардаг 11 зүйлийг танилцуулж байна...


    11.Хүйс нь солигдох

    Хүйсээ албаар өөрчлөх эсвэл санамсаргүй солигдох явдал солонгос кинонд нэг биш удаа гардагийг мэдэж байгаа байх эмэгтэйчүүд албаар эрэгтэй болох тохиолдол ихэвчлэн гардаг жишээ нь "Coffee Prince" "Sungkyunkwan Scandal" "You’re Beautiful" зэрэг кинон дээр тиймэрхүү зүйл гардаг. Харин хүйс нь санамсаргүй солигдох тохиолдол тийм ч их биш ч хэд хэдэн кинон дээр байдаг "Secret Garden" гэх мэтчилэн байдаг байна.

    10.Хорон санаатай хадам ээж

    Гаднаа баян царайлаг сайхан сэтгэлтэй мэт харагдах хадам эхүүд дотроо юу бодож явдагийг сайн мэдэж байгаа байх. Хүү нь ядуу охинд дурлан гэрлэхийг хүснэ харин ээж нар нь тэднийг салгах бүх л аргаа хэргэлдэг. Гэвч сүүлд нь хадам эхүүд сайхан санаатай болон тэднийг зөвшөөрнө. Тийм ээжүүдийг "Secret Garden" "Boys Over Flowers" зэрэг киноноос харж болно.

    9.Хайрын гэрээ болон хуурамч харилцаа

    Зарим олон ангит кинон дээр "Хайрын гэрээ байгуулах" тус тусын шалтгаанаас болон хуурамч харилцаа холбоо үүүсгэх асуудал нилээн гардаг. Харин тэд үүний улмаас нэг нэгэндээ дасаж эцэст хайр сэтгэлтэй болсон явдал цөөнгүй. Эцэст нь тэдний харилцаа илэрч нилээн цаг хугцаа өнгөрч тэд муудалцах ч тэд жинхэнэ хосууд болно. Жишээ нь "My Lovely Samsoon" "Full House" "Coffee Prince""Шулам Ёнхэ" гэх мэт кинонууд.

    8.Хорт хавдар эсвэл цусны өвчин тусах

    Гол дүрийн ямар нэгэн хүн заавал нэг өвчтэй эсвэл өвчин тусч кино маань олон ангитай болдог. Ихэнх кино за баргал бүх кинон дээр иймэрхүү зүйл гарна. Хайртай хүндээ ямар нэгэн эд эрхтэн мөн цусаа өгөх эсвэл эцэг эхээ хагалгаанд оруулах мөнгөгүй гээд олон тохиолдол байдаг. Энэ мэтчилэн өвчин тусдаг кинонууд "Stairway To Heaven" "Autumn In My Heart" "City Hunter" зэрэг байдаг.

    7.Ой санамжаа алдах

    Энэ ч бас кино болгон дээр гарчихаад байдаг зүйл гол дүрийн эрэгтэй эсвэл эмэгтэй ой санамжаа ямар нэгэн байдлаар алдаж хайртай хүнээ санахгүй харин тэдний дундуур эсрэг талын хүн шургана. Эцэст нь тэд эргэж ой ухаанаа олон бүгдийг санах ч бүх зүйл ойртсон байх кино цөөнгүй жишээ нь "Boys Over Flowers "Secret Garden" "49 Days" "Stairway to Heaven" зэрэг кинонд иймэрхүү зүйл гарна.

    6.Гэр бүл хоорондоо төөрөлдөх

    Ийм кинонууд маш адармаа ээдрээтэй байдаг. Эгч дүүс эсвэл ах дүүс хоорондоо төөрөлдөн баян охин ядуу айлтай солигдох мөн эгч нь дүүгээ албаар төөрүүлэх гэх мэт олн хувилбар байна. Гэвч бас л ямар нэгэн байдлаар тэд бие биенээ олно эсвэл бие биедээ дурласний дараа л энэ бүхнийг мэдэх болно. Тэд бие биенээ олон аз жаргалтай төгсөх болно. Иймэрхүү зүйл "Winter Sonata" "90 Days To Love" "49 Days" "You’re Beautiful" кинон дээр гарна.

    5.Баян залуу ядуу охин

    "Coffee Prince" "Boys Over Flowers" "You’re Beautiful" "My Name Is Samsoon" "Secret Garden" "Playful Kiss" зэрэг кинон дээр баян залуу ядуу охинд дурлана ядуу охин нь харин үнэнч шударга эрэлхэг зоригтой байдаг. Эцэст нь тэд хайр дурлал үүсгэх боловч өнөөх хадам эхүүд хооронд нь яс хаяж салгахыг оролддог. Гэвч тэд бууж өгөн дурлалт хосууд ялна ингээд тэд хуримаа хийж аз жаргалтай төгсөх болно.

    4.Үүрүүлдэг хэсэг

    Энэ бол кино болгон дээр харж болох зүйл эмэгтэй нь согтуу гэрлүүгээ үүрүүлж харих эсвэл хальт гишгэн хөлөө гэмтээж эмнэлэг мөн гэрлүүгээ гуталаа гартаа бариад үүрүүлж явдаг хэсэг байнга гардаг. "Coffee Prince" "Personal Taste" "My Name Is Samsoon" зэрэг кинонд иймэрхүү үйл явдал гардаг.

    3.Шүршүүр

    Гол дүрийн эрэгтэй усанд орох эсвэл халуун усны газар очих явдал цөөнгүй гарна. "Boys Over Flowers" "City Hunter" "Personal Taste" "Stairway To Heaven" "You’re Beautiful" "My Princess" гэх мэт кинон дээр тэд сайхан биеээ харуулан усанд ордог хэсэг байдаг. Тэд усанд орохдоо юм бодож эсвэл сэтгэл санаа нь тавгүй байгаа мэтээр төсөөлгддөг мөн хайртай хүнээ бодох нь цөөнгүй.

    2.Дайсандаа дурлаж сайхан залуугаас татгалзах

    Хэд хэдэн кинон дэр ийм зүйл гардаг эхлээд гол дүрийн эмэгтэй сайхан залууд сайн байдаг ч хэсэг хугцаа өнгөрсөний дараа тэр дайсан эсхүл дургүй хүндээ хайртай болон тэд дотносоно. Харин урьд нь сайн байсан хүн нь түүнд одоо хайртай болж эхэлдэг боловч эмэгтэйн сэтгэлд зөвхөн дайсан нь л үлдэнэ. Та бидний сайн мэдэх "Boys Over Flowers" "You’re Beautiful" гэх хоёр кинон дээр иймэрхүү зүйл гардаг.

    1.Хайрын гурвалжин дөрвөлжин

    Бүх л кинон дээр байх хэвийн үзэгдэл бол хайрын гурвалжин дөрвөлжин юм. Гол дүрийн баян их зантай бусдыг боддоггүй эрэгтэйд баян хөөрхөн бүсгүй хайртай гэвч эргтэй зоригтой шулуун шудрага охинд сэтгэл алдарна харин охин өөр нэгэн чинээлэг айлын даруу залууд хайртай эцэс сүүлд нь охин дайсандаа дурлаж даруухан баян залууг орхино. Тэр үед л даруухан залуу шудрага охинд хайртай болж кино нь олон ангитай болдог шүү дээ.


    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2013-05-09) Ïðîñìîòðîâ: 1369 | Ðåéòèíã: 4.5/4
    Âñåãî êîììåíòàðèåâ: 0
    Äîáàâëÿòü êîììåíòàðèè ìîãóò òîëüêî çàðåãèñòðèðîâàííûå ïîëüçîâàòåëè.
    [ Ðåãèñòðàöèÿ | Âõîä ]
Ñëó÷àéíûé Îáçîð èãû
    free_btc
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    acdsee7447
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    mhi602082
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    gereltuyadvgerjaw
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
Ïîñëåäíèå îáçîð èãðû
Âèäåîîáçîð èãðûÎïðîñ

Манай сайт танд таалагдаж байна уу?



Ïîñëåäíèå êîììåíòàðèè
    GoKpop
    Мэдээ: 2325
    Форум пост: 33
    Бүлэг: Эзэн
    Сэтгэгдэл: 52
    Zip
    Мэдээ: 48
    Форум пост: 21
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 215
    HoTknighT
    Мэдээ: 0
    Форум пост: 11
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 1
    Sirena
    Мэдээ: 0
    Форум пост: 10
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 188
    Ritm
    Мэдээ: 0
    Форум пост: 2
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 0
Ìèíè-÷Àò

    Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
Êàëåíäàðü
Àðõèâû