
Нэрт жүжигчин Jang Dong-gun болон түүний эхнэр , жүжигчин Ку Су Ён нар нь гэр бүлийн маргааны дараа сонгодог хөгжим сонсож тайвширдаг ажээ. Энэ талаар жүжигчин Jang Dong-gun саяхан оролцсон кабель телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан бөгөөд Bach-ийн Arioso зохиолыг сонсох нь үнэхээр тайвшрал өгч , бие биеэ ойлгоход тус дэм болдог хэмээжээ. Хэлсэн үг болгон нь олны сонирхлыг татаж байдаг нэрт жүжигчин энэхүү аргыг ном уншиж байгаад мэдсэн гээд , өөрийн уншсан номныхоо нэрийг (김정운 '나는 아내와 결혼을 후회한다) хэлсэн байна.
---