Солонгосын хамгийн өндөр үнэтэй хөтлөгчийн нэг Ким Юнг Ман интернэтээр дамжуулан их хэмжээний мөнгөөр мөрийтэй тоглосон хэргээр өнгөрсөн 2 сард цагдаагийн газар саатуулагдсан билээ.
Тэрээр 2008 оны 1 сараас эхлэн 2011 оны 5 сар хүртэлх хугацаанд нийтдээ 1 тэрбум 300 сая воноор интернэт мөрийтэй тоглоом тоглож , ихэнх мөнгөө алдсан бөгөөд түүний тоглож байсан интернэт сайт зөвхөн их мөнгөтэй хүмүүст зориулсан ,нэг удаа тоглохдоо 10 -аас дээш сая вон тавьж тоглодог хууль бус сайт байсан байна.
Өөрийн менежерийн хамт анх тоглож эхэлсэн ч ганцаараа мөрийтэй тоглоомд хэт автсан хөтлөгч Kim Yong Man, уг тоглоомоос гарч чадаагүй байсан үедээ хамгийн олон үзэгчтэй байсан телевизийн нэвтрүүлгүүдийг хөтөлж байсан бөгөөд хэдийгээр мөрийтэй тоглоом тоглохоо болиод 2 жил болж байсан ч өнөөдөр Сөүл хотын Төв шүүхээс түүнд 1 жил хоригдох ял оноолоо.
Хөтлөгч Kim Yong Man бүх буруугаа хүлээж түүнд итгэж байсан олон телевиз
үзэгчид болон гэр бүлийнхнийгээ хууран мэхэлж байсандаа уучлалт гуйж ,
нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарласан хүн болон эргэж ирнэ
гэсэн байна.