K-Pop Star-н оролцогч Lee Seung HoonYG Entertainment‘-н трайний болсон билээ. Харин тэрээр Соло уран бүтээлч байхаас илүү хамтлагийн гишүүн байхыг илүүд үзсэн байна.
Lee Seung Hoon тэрээр одоо реппер болохоор YG Entertainment-н дор маш шаргуу бэлтгэлийг хийж байгаа билээ. Мөн тэрээр хамтлагийн гишүүн болохоор бэлтгэлээ базаагаад байгаа гэнэ шүү.
Yang Hyun Suk энэ талаар: "Lee Seung Hoon Ганцаараа уран бүтээлээ гаргахгүй, тэр хамтлагт орно. Түүний энэ авъяс хамтлагт л тохирно. Тэр олныг манлайлах чадвартай, бас тэрээр бүжиг дэглэдэг үүнийг та бүхэн удахгүй харна. Тэрээр яг одоо реп хийх чадвараа сайжруулахаар суралцаж байгаа. Lee Seung Hoon болон бусад гишүүд түүнийг гэртээ ч бэлтгэлийн байранд ч түүнийг маш ихээр дэмжиж , халамжилж байгаа. Тэд Өдөр бүрийн өглөө эрт сургуулилтаа эхэлдэг, Ням гаригт хүртэл бэлтгэлээ хийдэг. Түүний дэбют амжилттай байх эсэх нь түүнээс шалтгаална, тийм болохоор түүнд хамаг хүчээрээ хичээхээс өөр зам байхгүй. Хамгийн ойрдоо тэдний дэбютийг энэ жил хийнэ, үгүй бол дараа жил хийнэ. ” гэсэн байна.
Мөн Yang Hyun Suk нэмж, "Түүний хамтлаг YG Entertainment -н бэлтгэж байсан хамтлагаас өөр хамтлаг. ТҮүний баг энгийн хөвгүүдийн хамтлагуудаас үнэхээр өөр ялгаатай байх болно." гэжээ…
Хэрвээ та сонсож амжаагүй бол түүний K-Pop Star- дуур дуулсан дууг хүргэж байна.