Хэрвээ та Т-арагийн фэн байснаа анти болсн бол:
ЯАГААД?! Та яагаад тийм үйлдэл хийв? Ихэнх хүмүүс нь 2012 оны 7-р сарын 30-ны өдөр болсон үйл явдлаас болж анти болсн байх. Тэр бол утгагүй зүйл. Эмэгтэй хүмүүс муудалцаж л байдаг. Хэрэв та эмэгтэй бол та ч бас найзуудтайгаа хэрэлдэж л байсан биз дээ? Та бас л удахгүй охид эргэн босч ирэхэд эргээд л ‘БИ ЖИНХЭНЭ ФЭН! УГААСАА Л ТИЙМ БАЙСАН’ гэж хэлэх үү? Тэгэх бсан бол анхнаасаа битгий ухаангүй үйлдэл хий...
Угийн анти нь:
Бас л яагаад??? Та мэс засал хийлгэсэн гэж боддог уу?? Бурхан минь итгэхгүй нь~! Та мэдээж кпопоос нэг хамтлаг [дуучин] шүтдэг л байж таараа шүү дээ. Тэр хүн чинь мэс хүргэсэн байж л таараа!! Та үгүй гэж хэлэх л байх. Гэхдээ та хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ дээ? Бүх одод л мэс засал хийлгэдэг болсон цаг Эсвэл та дуунд нь дургүй юу? Хммм… Хулгайнх гэж хэлэх үү та одоо?? Битгий өө хайж бай л даа Жишээ нь тань дээр өөр дээр чинь авч үзье. Та шинэ утас [Шинэлэг буюу орчин үеийн таны дуртай утас] авлаа гэж бодъё. Тэгтэл таныг ойр дотны хүмүүс чинь атаархсандаа болоод утсыг тань өөлж ‘Энэ нь жоохон муухай юм тэ’, ‘Энэ миний өмнөх утастай их ижилхэн юм’ гэж хэлвэл танд сайхан байхгүй тиймүү??Ядаргаатай санагдах нь мэдээж. Үүнтэй л ижил. БИТГИЙ ӨӨ ХАЙЖ БАЙ.
Шинэхэн анти:
Гуйя битгий тэнэг алхам хий. Хэн нэгний худал яриа таныг ийм алхам хийхэд хүргэсэн байх. Зүгээр л та тэдний үгийг хайхрахгүй дууг нь сонсоод явж яагаад болохгүй гэж?
Тэд алдартай болхын төлөө хоорондоо өрсөлддөг:
Та тэдэнтэй нэг ч хоног хамт байж үзээгүй. Магадгүй та хүмүүсийн ам дамжсан цуурхал мэтийг сонсоод ийм бодолтой болсон байх л даа.. Гэхдээ л нүд үнэнч чих худалч гэдэг юм шүү!
Фэнүүдэд:
Тиймээ!! Та үнэхээр гайхалтай юм! Бусад хүмүүсийн муу муухай хуурамч үгсийг үл хайхран T-ARA-г дэмжсээр байна.
By: Newtiara.wordpress.com