
Японы "АКВ48” хамтлагийн гишүүн Минами Минегиши хамтлагтаа үлдэхийн тулд үсээ хусуулж, уучлал гуйсан бичлэгээ "Youtube”-ээр цацаж шуугиан тарьжээ. Учир нь тус хамтлагийн охидыг продюсер нь хөвгүүдтэй болзож, үерхэхийг нь хориглодог бөгөөд саяхан Минами Минегиши найз залуугийнхаа гэрт очсон зураг хэвлэлд нийтлэгдсэн байна. Үүнийг хэтэрхий эмзгээр хүлээн авсан Минами хамтлагаасаа хөөгдөхөөс айж үсээ хусчээ. Үсээ хусуулах нь Японд эртнээс уламжилсан заншил ёсоор алдаа гэмшлээ ухаарч байгааг илтгэдэг байна. Минами үсээ хусаад зогсохгүй хамтлагаасаа гармааргүй байгаа тухай уйлсан бичлэгээ Youtube-д тавьсан нь зарим фэнүүдийнх нь өрөвч сэтгэлийг хөдөлгөсөн бол, заримд нь дарангуйллын нийгэмд байгаа мэт сэтгэгдэл төрүүлж шүүмжлэл дагуулжээ. Минами Минегиши нь 2005 онд байгуулагдсан, 90 шахам охидоос бүрддэг "АКВ48” хамтлагийн ууган гишүүдийн нэг юм.