Дэлхий даяар тархаж буй К-ПОП дуу хөгжим нь солонгос улсад аялах жуулчдын тоог өсөн нэмэгдүүлсээр байна. Тус улсын засгийн газар 2020 он гэхэд аялал жуулчлал, үйлчилгээнийхээ орлогоор дэлхийд эхний 5 улсад багтах зорилт тавьсан бөгөөд үүнийхээ дагуу гадаадын жуулчдыг өөртөө татахын тулд тэдэнд зориулсан К-ПОП концерт үзэх боломж бүхий тоглолтын цогцолборыг барихаар шийдвэрлэжээ.
Гадаадын жуулчид өдөр болгон Солонгос хамтлаг дуучдын тоглолтыг үзэж болох уг цогцолбор нь 15 мянган хүний суудалтай байх бөгөөд 20 тэрбум воны 10 хувийг улсаас гарган , бусад хөрөнгийг хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтаар барих болжээ.Сөүл хотын Дубунгдун болон Илсан хотын аль нэгэнд барихаар төлөвлөгдөж, 2016 он гэхэд ашиглалтанд орох юм байна.