Эхлээд JYP өөрсдийнхөө шалгаруулалтын талаар юу гэж бичиж ярьдгийг хүргэж байна.
Wonder Girls, 2PM, 2AM, J Lim, San E, JOO нар шиг авъяслаг хүмүүсийг JYP илрүүлж, гаргаж ирж, тэднийг зохион байгуулдаг. Ийм том энтертайнментд авъясаа харуулж нээлгэх олон боломжууд байдаг. JYP дуулах, жүжиглэх, загвар өмсөх, бүжиглэх, ая зохиох гэсэн салбаруудад авъястнууд хайж байна. Авъясаа нээж, энэ бизнессд ороё гэсэн хүн бүхэнд манай энтертайнментд зай бий.
3 аргаар JYP-д нэгдэж болно.
1) JYP-ийн төв дээрх нээлттэй шалгаруулалт.
Сар бүрийн эхний болон 3дахь бүтэн сайн өдрүүдэд 14:00 цагаас JYP дээр нээлттэй шалгаруулалт явагддаг. Байрлах хаяг нь: Сөүл , Gangnam-gu, Cheongdam-dong, JYP Training Center.
2) Онлайн шалгаруулалт.
http://audition.jype.com/-оор ороод бүртгүүлж өөрийнхөө зураг бичлэгийг тавина. Энэ сайтруу ороод баруун дээд буланд байх 'foreigner'-ийг сонговол веб сайт англиар гарч ирнэ. Тэгээд 4. Apply for audition-г сонгоод бүртгүүлнэ. Бүртгүүлснийхээ дараа анкет бөглөнө. Энэ анкет нэр нас сургууль ажил гээд энгийн зүйлс байхаас гадна өндөр, жин, нүдний хараа гэх зүйлс байдаг. Анкетийг бөглсний дараа өөрийн зураг бичлэгээ upload хийнэ. Хүсэж байгаа хэсгийнхээ (дуулах, жүжиглэх, загвар өмсөх, бүжиглэх, ая зохиох) дагуу бичлэг хийнэ гэсэн үг. Дуулах хэсгийг сонгосон бол дуулж байгаа бичлэг юмуу аудиогоо, бүжиглэж байгаа бол бүжиглэж байгаа бичлэгээ, ая зохиох бол зохиосон аяаа гэх мэт.
Хүссэн үедээ энэ сайтаар бүртгүүлж болно. Хэрвээ таний бичлэг таалагдах юм бол таний мейлээр эсвэл утасруу чинь залгаж хариу нь ирэх болно. Гэхдээ энэ шалгаруултанд тэнцлээ гээд шууд JYP-ийн trainee болохгүй. JYP өөрсдийнхөө оффис дээр танийг урьж та тэнд очиж ахиад шалгаруулалт өгөх болно. Тэр үед л trainee болох үгүй чинь шийдэгдэнэ дээ.
Энэ шалгаруулалтын талаар JYP өөрсдөө:
1. Бүртгүүлэх хугацаа: хэзээ ч хамаагүй
2. Анкетийн бүртгэл: дуулах, жүжиглэх, загвар өмсөх, бүжиглэх, ая зохиох, хөтлөгч. Ямар ч насны хязгаар, үндэс угсаа, шашин шүтлэг, хүйс, арьсний өнгө хамаарахгүй.
3. http://audition.jype.com/ сайтаар бүртгүүлээд => анкет бөглөөд => видео, зургаа оруулна
4. Юу бэлдэх вэ?
Вокал: баллад, поп, реп гээд хамаагүй
Бүжиг: Бүтээлч бүжиг, бүжиг дэглэлт, хип хоп, b-boy гээд хамаагүй
Жүжиглэлт: драма, театр, кино
Загвар өмсөх: алхалт, пооз
Хөтлөгч: Ямар сэдэв сонгосноос шалтгаална
3) Мейл-ээр өгөх шалгаруулалт
JYP New Talent Development Team, PO Box 25, Youngdong Post Office, Nonhyeon-dong, Gangnam-gu, Seoul (Postal code 135/680) гэсэн хаягаар анкетийг нь бөглөж явуулна.
Ийм 3 аргаар шалгаруулалт өгдөг бөгөөд одоо хүмүүс JYP-ийн шалгаруулалтын талаар юу гэж яридгийг хүргэж байна.
Хүн бүхэн онлайн шалгаруулалт биш өөрийн биеээр очоод өгөх шалгаруулалтнд орсон дээр гэж боддог юм билээ. Онлайнаар анкетаа өгж бичлэгээ тавьдаг хүмүүс маш олон байдаг бөгөөд тэр дундаас гарж JYP-аас тэнцсэн гэх мейл авхын тулд үнэхээр мундаг авъястай байх хэрэгтэй. Дунд зэрэг бүжгилдэг биш дунд зэрэг дуулдаг биш гайхалтай байх хэрэгтэй гэсэн. Гэсэн ч бичлэг чинь тэнцлээ гээд шууд trainee болохгүй. Заавал очиж шүүгчдийн өмнө өөрийн биеээр очиж авъясаа үзүүлж байж тэд ахиад л JYP-д орох үгүйг чинь шийднэ.
Бас JYP өөрсдөө "Ямар ч насны хязгаар, үндэс угсаа, шашин шүтлэг, хүйс, арьсний өнгө хамаарахгүй" гэж байна. Гэхдээ энэ бол худлаа. Солонгост л очиж од болхоос хойш тэд аль болох Солонгосын эрлийз хүнийг хайдаг. Солонгосчууд гадаад хүмүүст тийм ч сайн ханддаггүй. Бас арьс өнгөөр ялгаврлахгүй гэж байгаа ч хар болон өнгөт арьстай хүмүүсийг гайхалтай авъястай л биш бол авахгүй. Шалгаруулалт нь ази хүмүүст илүү зөөлхөн байдаг. Европ, АНУ хүмүүс орсон ч тэд ази царайтай хүмүүсийг авхаа урьтал болгодог. Бас насны хязгаар байхгүй гэж байгаа ч 21-ээс доош насны хүмүүсийг илүүд үздэг. Үнэхээр гайхалтай ая зохиож, бүр гайхалтай дуулдаг л бол 21-ээс дээш насны хүмүүсийг авах байх. Царай, биеийг хүртэл харна. Гэхдээ нэмж хэлхэд үнэхээр гайхалтай авъястай бол эд нар тийм ч ихээр нөлөөлөхгүй. Харин дунд зэрэг бол тэнцхэд чинь нөлөөлнө шүү.
JYP-ийн байр нь дээр очиж шалгаруулалт өгхийг илүүд үздэг олон шалтгаан байдаг. Дунд зэрэг бүжгилдэг дунд зэрэг дуулдаг байж болох ч өөртэй итгэлтэй, хөгжилтэй байдлаа харуулж чадвал шүүгчид бодож үздэг. Бас авъясгүй ч гэсэн гоё биетэй (170см-ээс өндөр, 50кг-аас бага жинтэй), хөөрхөн (хүмүүсийн нүдэнд дулаахан харагдхаар) байх юм бол шүүгчид царайг чинь хараад авдаг.
Бас шүүгчид нь дуулхаас илүү бүжгилхийг илүүд үздэг гэж хүмүүс ярьдаг юм билээ. Тэртээ тэргүй JYP idol болгох гэж байгаа болхоор бүжгийн авъяс болон вариети шоуны авъяас хүмүүсийн анхаарлыг хэр их татаж байгаагаар нь хардаг гэсэн.
JYP Audition-ийн талаар асуудаг хамгийн их асуулт хариулттайгаа.
1. Нэг л унасан бол ахиж орж болохгүй юу?
Үгүй ээ. Хүссэн үеддээ ахиж орж болно.
2. Тэнцсэн гэдгээ яаж мэдэх үү?
Тэнцсэн бол 3 долоо хонгийн дараа бид утасруу чинь юмуу мейлрүү чинь хариуг нь илгээх болно.
3. Онлайн шалгаруултанд тэнцэнгүүтээ trainee болох уу?
Үгүй ээ. Тэнцсэнийхээ дараа JYP Center дээр биеээрээ очиж шалгаруултанд орох болно. Энэ дундаас ч бас хасаж болно. Хэрвээ энэ шалгаруултанд тэнцвэл trainee болно.
4. Найзуудтайгаа багаараа орж болох уу?
5-аас доош хүнтэй бол багаараа орж болно. Бүх гишүүд онлайнаар бүртгүүлэх ёстой. Харин бүгдийнх нь оролцсон бичлэгээ нэг хүн тавьж болно.
5. Би өөрийнхөө хийсэн бичлэгийг сонгон шалгаруулалтын сайтаас олж харахгүй байна.
Зураг, бичлэг, аудио файлууд сайтд ороод 7 хоносныхоо дараа автоматаар устгагдана.
6. Өөр хүмүүс миний бичлэгийг үзэх үү?
Үгүй ээ. Хийсэн хүн нь, JYP-ийн мэргэжилтнүүд л үзэж болно.
7. Би бичлэгээ оруулж чадахгүй байна.
Бичлэг 50MB-аас их зай эзэлж болохгүй. Тиймээс бичлэгийнхаа багтаамжийг сайн хараарай.
8. Зураг, бичлэг, аудио файл бүгдийг нь би оруулах ёстой юу?
Бүртгүүлхийн тулд ядаж нэгийг нь оруулах ёстой. Сонгосон хэсгээсээ хамаарч бичлэг хийх үү, зураг хийх үү, аудио файл хийх үү гэдэг чинь хамаарна.
Мөн JYP зарим улсуудаар явж сонгон шалгаруулалтаа хийдэг. Сингапур, Хон Конг, АНУ, Тайван, Хятад, Канад гэх мэт. Харин энэ улсуудын шалгаруулалтыг жил бүр тогтмол хийдэггүй. Тиймээс хийх болхоороо өөрсдийн fb, twitter-ээрээ мэдээлэл өгдөг.
http://www.facebook.com/jypaudition
https://twitter.com/jypaudition
Хэрвээ өөрийн биеээр очиж өгөх шалгаруултанд оролцхоор болвол энэ талаар бас мэдээлэл өгөе.
Шалгаруулалт болох газар очоод анкет бөглөнө. Энэ онлайнаар өгдөг анкеттай адил зүйл. Тэгээд бүх шалгаруулалт өгөх гэж байгаа хүмүүстэй хамт дүүрэн сандалтай том зааланд суугаад хүлээнэ. Хүлээх хооронд JYP-ийн одоо байгаа trainee нарын сонгон шалгаруултанд оролцох явцын бичлэгүүд гардаг. 10, 10аар нь энэ заалнаас гаргаж дагуулж яваад шалгаруулалт болж байгаа өрөөний үүдэнд очдог. Энэ өрөөний үүдэнд байхад хүмүүс ороод яах ёстой талаар тайлбарлаж өгдөг. "Сайн байна уу? Би тэр дугаартай тэр байна" гэж юу ч хэлж болохгүй. Олон хүмүүс ордог болхоор энэ цаг авхын л нэмэр. Бас 4 шүүгч, нэг камераар бичлэг хийдэг хүн байдаг. Мөн ороод тэр шугамаас цаашаа явж болохгүй энэ шугамыг давж болохгүй гэж хэлдэг. Хэрэв шугам давхын бол камерт бие чинь харагдахгүй гэсэн үг.
Шалгаруулалтын өрөөнд ороод өөрийнхөө бичүүлсэн аятай, бүжиглэх гэж байгаа бол дуутай CD-г өгнө. Шүүгчид 30 гаран секунд л чиний хийх үзүүлбэрийг хардаг. Шүүгчид болсон гэж бодвол шууд зогсоодог. Хэрвээ CD дээрх ая чинь дугарахгүй бол тэд ямар ч хамаагүй ая 1 минутын турш тавьдаг. Харин энэ хамаагүй ая нь дээр чи өөрийнхөөрөө бүжиглэх ёстой. Дараа нь 3 долоо хонгийн дараа хариу чинь ирнэ дээ.
Хэрвээ тэнцээд trainee болох урилга авбал тэд гэрээ хийдэг. JYP-ийн одуудыг харах юм бол trainee байх хугацаага тооцохгүйгээр 8 жилийн гэрээ хийдэг. Idol болоод 8 жилийн турш энэ энтертайнментийн дор явна гэсэн үг. Бас гэр чинь Солонгост байхгүй бол эсвэл Сөүлд ч юм уу тэгвэл JYP-ийн trainee нарын байранд амьдардаг гэсэн. Гэхдээ энэ байранд амьдархад төлбрөө хувиасаа гаргадаг юм шиг байлээ. Мөн trainee байхдаа 7 хоногт 15-25 Америк долларын цалин авдаг гэсэн. Идэж, уух, амьдрах зардлаа өөрөөсөө гаргана.
Мөн JYP Audition-ийн ажилчид өөрсдөө судалгаа хийх зорилгоор АНУ, Хон Конг, Хятад гэсэн улсуудаар явж өөрсөдөд нь таалагдсан хүн байвал тэрэнд зориулж шалгаруулалт бэлдэж өгдөг. Тэгээд шалгаруулалтанд оролцсон бичлэгийг нь JYP-руу явуулаад trainee болгох болгохгүйгээ шийддэг гэсэн. Мэдээж ажилчидийнх нь нүдэнд ингэж өртөж шалгаруултанд орох дэндүү хэцүү. Тэдний нүдэнд харагдах аз тохиолоо ч гүй ч үү. Бас гайхалтай царайлаг байж байж л эсвэл ямар нэг байдлаар анхаарлыг нь татаж чаддвалал тэд чамд зориулж шалгаруулалт явуулна.
By: http://sshem58.blogspot.com/